loading...
Kinetic Energy Recovery Systems ,энергийг буцааж ашиглах систем юм.
Үйлчлэх зарчим
Тоормослох үед үүсэх сул энергийг зай хураагуурт хадгална.Энэ энерги нь богинохон хугацаанд нэмэгдэл электромоторыг ажилуулж , хөтлөгчийн энерги болж ашиглагдах учиртай ажээ.Мөн машины хөргөх системээс гарах дулааныг ашиглаж болхуйц болгох юм байна.Формула 1 машин нь энергийг тун үр ашигтай зарцуулагдаг болох юм. FIA болон автомашин үйлдвэрлэгчид энэ ,экологид эерэг гибрид систем нь уралдааны машиныг цэвэр экологийн шаардлага хангасан машин болгоно гэж үзэж байна.
FIA энэ талаар удаан хэлэлцсэний эцэст 2009 оны улиралаас Формула 1 д ашиглаж эхлэхээр шийдвэрлээд байгаа .Баг болгон өөрийн KERS -системийг зохион бүтээж 2009 оноос машиндаа угсарч эхлэх юм.Ерөнхий гүйцэтгэл гурван үе шатаар явагдана.
.2009 оны улиралаас нэмэгдэл 60 кВ ыг (82 морины хүч ) тойргын хурданд хэдэн секундээр илүү байлгахад зориулж байна.
.2011 оноос ашиглаж болох үзүүлэлтийг 100 кВ (136 мХ)хүртэл өсгөж,түүнээс гадна хөргөх эргэлтээс гадагшлах энергийн олдцоос ашиглаж, дахин ойролцоогоор 20 кВ (27 мХ )хүчийг нэмэн дамжуулах ёстой гэнэ.
.2013 оны улиралаас бүрэн шинээр зохиосон бүтээсэн мотор нь уралдааны машиныг хөдөлгөх аж.
loading...



