Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Формула-1 » Жентельмен

GD Star Rating
loading...

2002 оны Австрийн гран-прид уралдааныг тэргүүлж явсан  Р.Баричэлло, багийн тушаалаар М.Шумахерийг урдаа гарган зам тавин өгч түүнд ялалт бэлэглэж байсан билээ.
Тэр үеэс эхлэн  FIA дүрэмдээ өөрчлөлт оруулан, багийн тушаал болон  адил төстэй спортын бус үйлдлүүдийг хориглох болсон.

Хэд хоногийн өмнө болж өнгөрсөн Германы гран-приг дуусмагц л шүүмжлэгчдийн барьж авсан сэдэв бол МкЛарен багийн тушаал өгсөн эсэх  тухай байлаа. МкЛарэн баг, хоёрдугаар нисэгчид багийн тушаал өгч нэгдүгээр нисэгчийг саадгүй өнгөрүүлэхийг үүрэгдсэн. Өөрөөр хэлбэл тэд , Х.Ковалайнэнд  багийн радио холбоогоор Л.Хэмилтоний замыг  чөлөөлөх тушаалыг өгсөн  гэж үзэж байна. Мэдээж  тус багийнхан үүнийг үгүйсгэж байгаа юм.
Х.Ковалайнэнд холбоогоор зөвхөн, Льюс ард чинь илүү хурдтай явж байна гэж хэлсэн гэж байгаа. Шууд  урдаа оруул гэсэн үг биш боловч Ковалайнэнтэй ямар гэрээ үйлдсэн, хоёрдугаар нисгэгчийн үүргийн талаар бид мэдэхгүй .
Хэдийгээр  Л.Хэмилтон илүү хурдтай байвч тэр хоёр хоорондоо тэмцэлдсэн бол хэдэн секунд алдах байсан юм бүү мэд. Цаашид Хэмилтоний Масса, Пикэ нарт ойртох хугацаа л холдох байсан. Нэг талаас аюулгүй байдлыг тооцож аль болох хоорондын тэмцэл, өрсөлдөөн өрнүүлэлгүй  уралдааныг үргэлжлүүлэх багийн бодлого зөв юм. Хоёр машин нь зэрэг , эсвэл нэг нь уралдаанаас  гарчихвал харамсаад барахгүй явдал болно. Нөгөө талаас байрлал, оноо бүрийн төлөө хүчээ шавхаж яваа нисэгчид энэ нь харамсалтай бөгөөд алдагдалтай юм. Формула 1 багийн спортын үйл ажиллагаатай гэж тооцогддог ч нисгэгч болгон  ивээн тэтгэгч, хөрөнгө оруулагчдыг өөртөө татахын тулд хөлсөө урсгаж, хөдөлмөрлөж байгаа. Тийм учир сайн дураараа, хэн нэгнийг зүгээр урдуураа гүйлгээд байх сонирхол  байдаггүй байх.

Ковалайнэн уралдааны дараа их ууртайгаар талбарыг орхин оджээ. Түүнээс ярилцлага авах гэсэн сэтгүүлчид хоёр цаг гаруй хүлээсний эцэст сая нэг юм нүүр тулжээ. Багийн тушаалыг  тэр үгүйсгэж , хурд хангалтгүй, дугуй нь шалтгаантай байсан хэдэн тойргийн дараа тэртэй тэргүй Хэмилтон түүнийг гүйцэх байсан гэж ярьсан байна.

Аюулгүйн машин гарч ирсэн үеэр Хэмилтон цэнэглэсэн бол Ковалайнэн хэзээ цэнэглэх байсан бэ. Хэрвээ Феррари шиг зэрэг зогсоолд орж ирсэн бол мэдээж Хэмилтон эхэлж шатахуунаа аваад  харин Ковалайнэн доод тал нь 10 секунд хүлээж, зам дээр  хаана  гарч ирэх байсан бэ? гэдэг нь бас  тооцож үзэх ёстой зүйл юм. Тэгэхээр, Ковалайнэн үүнийг уралдах зуураа мэдээж тооцож үзээгүй боловч тухайн үед Хэмилтонд зам тавьж өгсөн нь өөрт нь  зөв шийдвэр болжээ.
Сая үнэхээр Мкларэн багийн тушаал хийсэн үү? Хийсэн харин хэн хэнд  нь  хал палгүй өнгөрлөө.

Л.Хэмилтон багийн нөхрийн хувьд тусалсанд нь  үнэн зүрхнээсээ талархаж байгаагаа онцлон хэлсэн. Рон Дэннис Ковалайнэн бол багийнхаа төлөө ажилласан тэр бол жинхэнэ “жентельмен” гэж  магтсан юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: