Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » ҮСБХ » Дайчидтай Монта Эллис гэрээгээ сунгалаа

GD Star Rating
loading...

Энэ зун халаа сэлгээ ихтэй байгаа Алтан Мужийн Дайчид залуу холбон тоглогч Монта Эллисийнхээ гэрээг 6 жилээр сунгаж чадлаа. Тэрээр энэ хугацаанд нийт 66 сая долларын цалин авахаар болсон байна.

Өдгөө 22 настай Монта Эллисийг 2005 оны драфтын 2-р бүсээс Дайчид сонгон авч байсан юм. Тэрээр өнгөрсөн улиралд 81 тоглолтонд оролцон дунджаар 20.2 оноо, 5.0 самбар, 3.4 о.дамжуулалт, 1.53 бөмбөг таслалт хийж байжээ.

Ийнхүү Берон Девис, Мэтт Бернесс, Майкл Пиетрус нараа өөр багт алдаад байсан Дайчид багийнхаа ирээдүй болсон залуу тоглогчийнхоо гэрээг сунгалаа. Харин одоо тэдэнд төвийн тоглогч Андрис Бидринсийн гэрээг сунгах томоохон ажил үлдээд байгаа юм. Одоогийн байдлаар Алтан Мужийнхан Кори Маггетт, Маркус Уйллиамс болон Ронни Туриаф нарын чөлөөт агентуудыг багтаа элсүүлээд байгаа билээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: