Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Формула-1 » Макс Мосли , News of the World сонинг яллаа

GD Star Rating
loading...

24.07.08

FIA гийн  ерөнхийлөгч Макс Мосли ” News of the World” сонинг шүүхэд өгсөн асуудал шийдэгдлээ.Лондоны нэгэн шүүхэд болсон шүүх хурлаас  хүний хувийн амьдралын нууцыг дэлгэсэн  гэж тус сонинг буруутгаад , хохиролд нь 60 000 фаундыг нэхэмжлэгч Макс Мослид гаргуулахаар шийдвэрлэв. ” News of the World” ийн редактор  хэлэхдээ: Мосли нь нацист шинжтэй , бүр эрүүгийн  үйлдлүүдийг  хийсэн гэж мэдүүлж байсан юм.
 Харин М.Мосли ” News of the World” сонин  ” нацист” гүтгэлэгээ миний хувийн амьдралтай хутгаж байсныг шүүх  илчиллээ.”
“Одоо миний санаа амарлаа” гэж  мэдэгдсэн байна.
Тэр тус сониноос гаргуулах мөнгийг  FIA гийн фондод нэмэрлэж ,байгаль орчныг хамгаалах,гудамж,замын аюулгүй байдлыг хангах ажилд зориулана гэлээ.
Дашрамд дурдахад  түүний эцэг Сэр Освалд Мосли нь 1932 оноос  британийн фашист нам “British Union of Fascist”ийг үүсгэн байгуулж удирдаж байв.Нагац эгч Юнити нь Адольф Гитлертэй ойрын холбоотой байсан ажээ.М.Мосли ,эцгийнхээ үйл хэргийн түүхээс аль болох холуур байхыг хичээдэг ба  FIA гийн   Anti-Rassismus-Kampagne  ажиллагаанд  идвэхтэй оролцдог гэжээ.

Энэ оны  3 сарын сүүлээс  эхэлсэн Макс Мослигийн шуугиант явдлын  өрнөлийг  товчилбол
31.03.08
Макс Мослигийн секс дуулиан .Их Британийн шар хэвлэл News of der World -ийн ням гаригын дугаарт FIA -гийн ерөнхийлөгч ,таван хатагтайн (биеэ үнэлэгчидтэй) хамт “гаж донтон нацист парти”-ийд зугаацав гэж мэдээллэв.Эх сурвалж таван цагийн видео бичлэгийг үндэслэн ийн бичжээ.Одоогоор видео бичлэг жинхэнэ эсэх нь тогтоогдоогүй байна.
Түүний сонгуульт хугацаа дараа жилээс дуусаж байгаа юм.
FIA -гйин хэвлэлийн төлөөлөгч “Энэ бол ноён Мосли ба сонин хоёрын хоорондын асуудал ” “Бидний олж мэдсэнээр ноён Мослигийн өмгөөлөгч сониныхонтой холбогдсон,FIA энэ талаар өөр мэдээлэл үгүй ” гэж мэдэгдэв.
Мослитай олон жил холбоотой ажилласан Берни Экклстоун Times сонинд ” Би түүнийг маш эртнээс танина .Хэрэв хэн нэгэн, ямар ч баримтгүй надад үүнийг хэлсэн бол итгэхэд ч тун бэрх юм.Гэхдээ эдгээр нь үнэн болж таарвал энэ нь түүний хувийн л асуудал “гэв.
Экс Ф1 нисгэгч Штрилинг Моос “Түгжээтэй хаалганы цаана юу хийх нь түүний хэрэг.Гэвч ингэж ил гарсан нь үнэхээр шок ” гэжээ.

01.04.08
Макс Мосли уучлалт эрэв.
Ням гаригт олон нийтэд ил болсон видео бичлэгтэй шуугиант мэдээ нь үнэн гэдэг нь батлагдлаа.
FIA ерөнхийлөгч тун ичгэвтэр байдалд ороод байна.Тэр бүх үндэстний FIA клубын ерөнхийлөгч нар,FIA-гийн сенатын бүх гишүүдээс,Олон Улсын Мотоспортын болон Автомашины холбооны зөвлөлөөс ,
тааламжгүй бөгөөд цочирдом үйл явдал болсонд , уучлалт эржээ.Мөн” News of der World” сониныг хувь хүний нууц, хувийн амьдралыг ил болгосныхоо төлөө хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдэв.Мосли ерөнхийлөгчийн албанаас огцрох бодолгүй байна гээд ,хувийн амьдрал ажил хоёр минь тусдаа зүйлс гэсэн байна.

03.04.08
БМВ,Мэрсэдэсийнхэн тайлбар хийхийг шаaрдлаа.Үүндээ”Болж өнгөрсөн явдал нь Макс Мосли гэгч хувь хүнтэй холбоотой нь FIA ерөнхийлөгч,дэлхийн бүх Автомобил клубүүдийн дээд удирдлага,тэргүүлэгчид шууд хамаатай асуудал болж байна.Бид FIA-гйин онцгой зөвлөлөөс яаралтай тайлбарыг шаардаж байна.”гэжээ.БМВ,Мэрсэдэстэй зэрэгцэн Хонда,Тоёота нар өөрсдийн мэдэгдлийг хийлээ.Тэд энэ болсон үйл явцыг ширүүнээр шүүмжилж ,Формула 1 ийн нэр хүндэд муугаар нөлөөлхийг сануулаад ялангуяа рассист болон антисэмист үзэл Формула 1 ийн нүүр царайд огт тохирохгүй гэлээ.

03.06.08
6 сарын 3 нд Парис хотод FIA гийн ерөнхий хуралдаан    болсон .Уг хуралдаанаар М.Мослигийн үйлдэлтэй холбогдуулан түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалд үлдээх эсэх талаар санал хураалт явуулсан.158 саналаас 103 санал түүнийг албан тушаалд нь хэвээр үлдээхийн төлөө ,55 санал түүний эсрэг байсан юм.
103 саналд  41нь  Арабын  ,30 гаруй Африкийн клубүүд саналаа  Мак Мослигийн төлөө өгчээ.Тэр үлдсэн саналыг  бусад жижиг холбоод,клубээс  авсан байна.
 Америкийн  ААА ,Австралийн клуб , Японы JAF зэрэг нийт  70 сая гишүүнтэй  клубүүд болон Германы ADAC,Голландын NWB зэрэг ихэнхи том клубүүд  М.Мослиг албан  тушаалаа өгөх хэрэгтэй гэж эсрэг санал өгсөн юм байна.

68 настай М.Мосли 2009 оны сонгууль хүртэл албан тушаалдаа үлдэх юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: