loading...
Монгол улсад боксын холбоо үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулж байна.
Монголын шигшээ багийн анхны тамирчны нэг ,ахмад боксчин Дашийн Батмөнх гуай болон Бат-Очирын Сүхбаатар нарын бичиж туурвисан “Рингэнд мөнхөрсөн залуу нас” номыг зохиогчоос албан ёсны зөвшөөрлийг авсны дагуу нийтлэхээр боллоо.
Рингэнд мөнхөрсөн залуу нас
Д.Батмөнх Б.Сүхбаатар
Монгол оронд боксын спортын төрлийг үүсгэн байгуулж,олон үеийн боксчдийг хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэж өгсөн ачтанууд анхны шигшээ багийн дасгалжуулагч Н.Лувсандорж,гавьяат дасгалжуулагч Бумцэндийн Олзот,
Вандуйн Батбаяр агсны гэгээн дурсгалд энэхүү номыг зориулав.
Өмнөх үг
Монголын боксын спортын үүсэл хөгжил,туулж өнгөрүүлсэн урт биш боловч алдар гавьяатай замналыг хойч үедээ үлдээх зорилгоор энэхүү бэсрэгхэн номыг бичжээ.
Энэ номонд монголын боксын гурван үеийнхний тэмцээний амжилт ,ажил үйлсийн талаар өгүүлсэн байна.
Анхны шигшээ багийн гишүүд,хоёрдахь үеийн шигшээ баг байгуулагдсан болон өнгөрсөн зууны 80,90 –ээд оны боксын спортод олсон монголын тамирчидын амжилт ард түмнийхээ өмнө бүтээсэн гавьяат үйлсийн талаар үнэн зөв зүйл бичсэн нь сайшаалтай хэрэг болжээ.
Энэ номыг бичихэд амьд жишэээ хэлж зөвөлгөө өгсөн ахмад боксчин ,гавьяат багш Р.Зориг,нэрт орчуулагч Г.Амар, гавьяат дасгалжуулагч анхны шигшээ багийн гишүүн Б.Мишигдорж ази тивийн аваргын анхны мөнгөн медальт тамирчин олон улсын хэмжээний мастер,түүхийн шинжлэх ухааны доктор ,профессор Довдойн Баяр нарт чин сэтгэлийн талархал дэвшүүлэхийн хамт энэ номд орох ёстой бүх боксчдын амжилт ололтыг андуу ташаа бичсэн аваас уншигч олон түмнээс хүлцэл өчье.
Ази тивийн аварга,олон
улсын шүүгч Г.Батбилэг
Монголын боксчдын дуулах дуртай дуу
Эцэг эх гэр орноосоо холдон харийн нутгийн дээс алхахуй нэг л зүйл бидэнтэй байнга хамт байх бүлгээ.Энэ бол эх болсон монгол орноороо бахархах тамирчны сэтгэл билээ.
Даарахуйд дулаацуулж ,эмээхүйд зоригжуулж өгдөг энхрий дотно эх орон минь алс газар очихуй бүүр ч тод хурцаар бодогддог аж.
Тийм л учраас эх орноороо хаяглан эр зоригт хүч чадлаа сорихоор алс холыг зорихдоо Их Бадраа,Намсрайжав агсны бүтээл “Халуун элгэн нутаг” дуугаа дуулахуй сэтгэлд халуу дүүгэж ялан дийлэхийн эрч хүч оргилдогсон.
Монголын боксын залуу үеийнхэн ч гэсэн мөн л энэ дуугаа дуулсаар амжилтын оргилд хүрэх болтугай.
Халуун элгэн нутаг
Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий минь
Цэнгэлийн хавар айлчилхад
Мөрөн гол нь дуугаа дуулж
Мөнх сарьдаг нь мишээдэг ээ
Хацар нүүрийг илбэн байж
Сэтгэл дотрыг ариулсан
Халуун элгэн нутаг минь
Дэлхий нийтийн чанартай энэ спортын төрөл манай эх оронд хөгжсөнийг өгүүлэхийн өмнө энэ спортын өөрийн гэсэн өв уламжлал,үндэс язгуурын талаар
товч дурсах нь зүйд нийцэх буй заа.
Орчин үед дэлхийн олон улс оронд өргөн дэлгэр хөгжсөн бокс хэмээх энэ спорт нь хүй нэгдлийн үеэс эртний олон овог аймгийн дунд үүсэн дэлгэрч хүний нийгмийн хөгжлийн үе шат бүрд хэлбэр агуулгаа өөрчилсөөр ирсний нэгэн адил Монгол газар нутаг дээр нударган наадаан буюу өвөг боксын энэ төрөл 18-р зууны үеэс хүрээний лам нарын дунд өргөн дэлгэр хөгжжээ.
Өвөг боксын хоорондоо уялдаа холбоотой олон тоглоом наадаан байсныг үзэж сонссоны хүрээнд товч дурдъя……
Монголын ард түмний дунд хүзүү мушгих,”сээр чичих”, “шагай мултлах”,”чөмөг татах”,гар мөргөлдүүлэх “,гүзээний чичилдээн “,чулуу нугалах” зэрэг хүч тамир авхаалж самбааг шалгасан олон хэлбэрийн тоглоом наадам байснаас сонин байх боловуу хэмээн ганц нэгийг нь бичвэл:
Дөрвөд далай ханы арван баядын гол хүрээ Дэжээлэнгийн буюу одоогийн Увс аймгийн Хяргас сумын төв . Дээрх хүрээ хийдийн лам нар газарт тойрог зурж хоёр хүн өөд өөдөөсөө харж ,сөхрөн суугаад гар хүрэх зайнаас хоёр мөр лүүгээ ээлжлэн гараа зангидан цохиод тойргоос гаргах буюу хэн нэг нь тэвчээр алдан бууж өгөх хүртэл тоглодог байжээ.Энэ тоглоомыг өвчин тахал гарах үед тоглодог зан үйлийн шинж чанартай байжээ.
Чичилдээн
Энэ тоглоомоор тоглох хоёр хүн дэвжээнд суух ба зогсох байдлаар байрлана.Эхлээд гарын алгаар хойш урагш түрж,буцаан атгаад мөргөлдүүлэх зэргээр тоглоно.
Өгөлдөөн
Хаврын эхэн сар буюу цагаан сараар хүрээ хийдээрээ талцан зодолдоно.Зодоонд
Орох хоёр хүн шалбуур өмд өмсөн цээж нүцгэн байх ёстой.
Энэчлэн өөр хоорондоо ойр төстэй хүч тамирын өрсөлдөөний олон наадам,тоглоомын нэг нь орчин үеийн боксын өвөг болох өөрийн гэсэн өвөрмөц дэг жаягтай “нударгалцах наадаан “юм.
Нударгалцах наадаан
Манай ард түмний дунд уламжлалт олон хэлбэрийн тоглоом наадмын нэг нь японы каратэ, хятадын ушу тай төстэй нударгалцах наадаан юм.Нударгалцах наадаан нь хөгжлийнхөө явцад орчин үеийн боксын өв уламжлал болж тив,дэлхий, олимпын их наадмын амжилтын төвшинд хүртэл хөгжжээ.
Их хүрээнд \Улаанбаатар\ 30аймаг, 8дацан болон талцаж наадаан явуулдаг байсан бөгөөд гол газар нь Тасганы овоо,Гандангын хүрээ байв.
Нударгалцах гэдэг нэр томьёо нь наадах хоёр хүн дээлийнхээ нударганы үзүүр хэсгийг гарын эрхий хуруунаас гадагш нь сөөм хэмжээтэй гарган бусдыг нь гартаа атган нааддаг байснаас үүдэн гарчээ.Нударга нь тухайн үед орчин үеийн бээлийний
Үүргийг гүйцэтгэж байжээ.
Нударгалцах нь дээр хэлсэнчлэн аймаг,дацан,хүрээ хийдээрээ тохиролцсоны үндсэн дээр талцан наадахдаа өөр хоорондоо ялгагдах хувцас өмсөнө.
Жишээ нь Зоогой аймгийн зодоонч эргэн тойрон гурван хүрээ өргөн улаан торгон эмжээртэй богинхон илгэн дээлтэй байхад Сангай аймгийнхан үүнээс өөр өнгө эмжээртэй дээл өмсөх жишээтэй.
Нэрд гарсан нударган зодоончид хүрээ хийд,аймаг дацандаа нэр хүндтэй ,хамгийн даруу төлөв,архи дарс хэрэглэдэггүй ,элдэв самуунд оролцохгүй байх тангарагтай.
Энэчлэн нударгалцах наадаан нь өөрийн гэсэн дэг журам,жаягтай.Насны хувьд бага,идэр насны үе суух гэсэн ялгавартай.Зарим аймагт насны долоон ангилалтай байжээ.
Өвгөн лам Найдан гуайн дурьдатгалаас
Ардын хувьсгалын өмнөхөн тоглож байсан хүрээ хийдийн лам нараас Андуу аймгийн Соргодон гэлэн,Дандарлингийн Найдан ,Шүтээний аймгийн архаг Гончиг,Да хүрээний Дансран ,Цэцэн тойн аймгийн Нанзаддорж,Шүтээний аймгийн бөх Гэлэгдорж зэрэг нэрд гарсан нударган зодоонч байсан тухай хамба лам агсан Эрдэнэпил гуай тодорхойлсон байдаг.Дээрхи нэр бүхий хүмүүсээс Дандарлингийн Найдан нь нударгалцах наадааны талбарт сүүлийн үед нэрд гарсан зодоонч байсныг сонсож тэр буурлыг амьд сэрүүн байхад нь биечлэн уулзаж дотночлон танилцан,нударган зодооны үүх түүхээс сонирхон,хөөрөлдөж байсан билээ.Найдан гуай 1900 онд Засагт хан аймгийн Сүрэн гүний хошуу одоогоор Ховд аймгийн Дарви сумын нутагт ядуу ард Шаравын 13-р хүү болон төржээ.
Эцэг эхээс өнчрөөд 12 настайдаа аянчин,жинчин дагаж Да хүрээнд цагаачлан ирж амьдралын эрхээр сүм хийдэд шавилан сууж лам болжээ.
Ардын хувьсгалын ялалтын дараа сүм хийдээс гарч мал маллаж малаа сайн өсгөсөн тул 1943 онд сайн малчдын зөвөлгөөнд оролцож сайн малчны тэмдэг Засгийн газрын жуух бичгээр шагнуулжээ…….
…Найдан гуай 1920 иод оны нударган зодоончдын дотор хамгийн хүчтэй эр зоригтой ,хамгийн залуу нь байсан хэмээн үе тэнгийн нь лам нар хуучилдаг.
Найдан гуай ярихдаа-Тэр үеийн нударган зодоончид бэлтгэл сургууль хийхдээ 8-10 хонины хийлж хатаасан гүзээний дунд орж цохиж бултаж зайлахдаа биедээ нэгийг ч хүргэдэггүй байсан юм шүү дээ.Гүзээнүүдийг гэрийн тоононоос зүүдэг учир хоорондын зай нь тун ойрхон байх шүү дээ.\Найдан гуайн яриа доктор Бямбын Ринчэн гуайн нударган зодооны тухай албан ёсны тодорхойлолттой тохирдог\
Гоц сайн бэлтгэлтэй нударган зодоончдыг шалгаруулахдаа хийлж хатаасан гүзээг хөөдөж гэрийн тоононоос уяж бэлтгэлээ шалгуулах хүнийг тод өнгийн дээл өмсүүлэн дасгал сургууль хийлгэхэд дээлээ хөөдөөгүй гарч ирдэг байлаа шүү дээ.Бидний үед нударган зодоончид өөр хоорондоо тоглохдоо элэг,төмсөг руу цохих хатуу цээртэй .Харин одоо энэ бокс тоглоод байгааг харахад гол төлөв элэг уруу цохих юм.Энэ нь хүний биед муу болов уу гэж өвгөн би бодох юм.Би бас та нарт ярьж байсан.Тоглохын өмнө харилцан хөөргөө солилцдог нь бие биенийгээ маш их хүндэтгэж үздэг ёс журам юм шүү дээ. Одоогийнхоор бол хоёр боксчин
Дэвжээн дээр гарч ирээд гар барьдагтай л адилхан юм уу даа.Бид чинь тэр үед тоглолтынхоо өмнө өөр өөрийн шүтдэг хийморийн туг сүлдээ залдаг байлаа.Миний тахидаг хийморийн туг дарцаг тэр хэмээн хананд байгаа төвд үсэгээр бичсэн дөрвөлжин дарцгыг зааж билээ.
Одоо тэр хийморийн туг дарцаг нь хамгийн бага хүү Н.Далантайгийнд хадгалагдаж байгааг бид харсаан.В.Батбаяр,Д.Банди,олон улсын хэмжээний мастер ,доктор Д.Баяр болон багш дасгалжуулагчдын ихэнх нь очиж хууч хөөрч сургааль зөвлөмж захиа даалгаврыг нь өвлөн авсан учир өчүүхэн энэ номондоо өвгөн лам нэрт нударган зодоонч агсны нэр алдрыг дурсах нь зүйд зохионо хэмээлээ.
Орчин үеийн боксын үндэс тавигдсан нь
\1948-1963\
Ахмад боксчин М.Сэр-Од.1950-иад он.
МБХ-ны үе үеийн ерөнхийлөгчид
МОНГОЛЫН БОКСЫН ХОЛБОО
Монголын боксын холбоо 1951 оны 7 дугаар сарын 10-нд байгуулагдаж холбооны даргаар Р.Зориг томилогджээ.
Р.Зориг нь Монголд боксын спортыг үндэслэн байгуулагчдын нэг ,ахмад боксчин ,нэрт уулчин ,Монгол улсын гавьяат багш юм.Аль нэгэн зүйлийн анхдагчид мэдэхгүй чадахгүйгээс эхлээд төрөл бүрийн бэрхшээл их тохиолдоно.
Энэ бүх саад бэрхшээлийг туулж, монголын ард түмэнд боксын спортыг зөв ойлгуулж,сурталчлах,сургалт дасгалжуулалтын эх үндсийг зөв,шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эхлүүлэх зэрэг олон хэлбэрийн ажлыг шинээр байгуулагдсан боксын холбоо амжилттай хийж гүйцэтгэж,боксын спортыг хөл дээр нь босгож чадсан хэдий ч боксын спортыг тодорхой биш шалтгаанаар хаасан юм.
Энэ нь боксын спортод мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байсантай гол төлөв холбоотой байв.
Ийнхүү дөрвөн жил завсарласны эцэст боксын спортод үндэсний боловсон хүчинтэй болсныг харгалзан,Монголын биеийн тамир спортын хорооны 1967 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 171 тоот тогтоолоор Монголын боксын холбоог сэргээн байгуулж холбооны даргаар тухайн үеийн ардын боловсролын яамны орлогч Л.Мэндсайханыг ,тэргүүлэгчдэд Ш.Цэрэндаш,Б.Олзот,Р.Зориг,Я.Тойвгоо ,Д.Пүрэвжав,Ц.Дэмбэрэл ,Г.Амар нарыг сонгосон байна.Энэ үеийг монголын боксын спортын сэргэн мандсан үе гэж ахмад боксчид ярьдаг.
Боксын улсын шигшээ багийг дахин шинээр байгуулан ,бокс өндөр хөгжсөн Куба,Польш,Чехословак ,ЗХУ зэрэг олон орны тэмцээнд боксчдыг оролцуулдаг болов.
Аймаг орон нутагт боксын тэмцээнийг зохион байгуулах шүүгчид дасгалжуулагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд зориулагдсан ном хэвлэн гаргах зэрэг олон хэлбэрийн ажлыг 1967 онд байгуулагдсан Л.Мэндсайхан даргатай холбоо хийж гүйцэтгэжээ.Монголын боксын холбоо 1971 онд Азийн сонирхогчдын боксын холбоонд /FAAB/ элссэн.
Мөн монголын боксын шигшээ баг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 1971 онд анх удаагаа оролцов.
Өнгөрсөн 50 жилийн хугацаанд
Р.Зориг,Л.Мэндсайхан,С.Ринчинхорлоо,С.Болд,Г.Зориглон,М.Золбоот,
Ж.Наранцацралт ,Ж.Сайхансамбуу нар монголын нийгмийн хөгжлийн өөр өөр цаг үед Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж,монголын боксын спортын амжилтыг тив, дэлхий,олимпийн наадмын амжилтын төвшинд хүргэж чадсан юм.
Энэ хүмүүсийн боксын спортын хөгжлийн төлөө хөдөлмөрлөж туулсан зам хэцүү бэрхшээлтэй зам байлаа.Эдгээр хүмүүсээс нилээд нь боксын спортын хөлд орж байх үеийн болоод хаагдаж ,боогдож байх үеийн бэрхшээл саадыг даван туулжээ.
Харин сүүлийн арав гаруй жил нийгмийн шилжилтийн үеийн эдийн засгын бэрхшээл Монголын боксын холбоог тойрч гарсангүй ,дайрч өнгөрч байна.
Энэхүү “сонгодог “ хэцүү цаг үеийг даван туулж боксын спортыг унах аюулаас аварсан хүмүүс бол Г.Зориглон,М.Золбоот,Ж.Наранцацралт /ерөнхий сайд агсан/
,Ж.Сайхансамбуу нар гэж хэлж болно.
Ялангуяа нийгмийн ядуурал ,хомсдол”газар авсан” энэ цаг үед боксын спортын үйл ажиллагаа хэвийн явагдаж буй нь хамгийн баярлаж бахархууштай хэрэг юм.
Өнөөдөр Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа
“Нарантуул” ХХК ийн ерөнхий захирал Ж.Сайхансамбуугийн монголын боксод оруулж буй хувь нэмрийг онцлон дурьдах нь зүйтэй юм.
Монголын боксод сэтгэл гарган зориулсан энэхүү хүч,хөдөлмөрийн үр шим өнөөдөр биш юмаа гэхэд маргааш гарах нь дамжиггүй.
2002 онд манай боксын шүүгчдээс тивийн тэмцээний шүүгчдийн зэргийг гавьяат тамирчин Х.Алтанхуяг ,спортын мастер Ц.Нандигжав нарын долоон шүүгч биелүүлсэн нь холбооны түүхэнд гарсан тэмдэглүүштэй үйл явдлын нэг боллоо.
Учир нь, боксын спортод зориулсан хүч хөдөлмөр нэг хоёрхон жилд үр дүн нь гардаггүйг манай үе үеийн боксчид сайн мэднэ.Гэхдээ л монголын боксчин дэлхий,олимпийн тэмцээний ялалтын тавцан дээр зогсох цаг ирэх нь мэдээж.
Нийгэмд зах зээлийн тогтолцоо бий болж төлөвшиж буй бэрхшээлтэй цаг үед холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар гавьяат тамирчин Р.Отгонбаяр агсан ,спортын мастер Т.Рэнцэндорж ,гавьяат тамирчин Н.Баярсайхан,олон улсын хэмжээний мастер Б.Мягмарсүрэн нар ажиллахдаа боксын спортын хэвийн үйл ажиллагааны төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийж ажилласныг хэлэх хэрэгтэй.
Үргэлжлэл бий
loading...







urgeljleliig ni hurdan taviarai.
loading...
Үнэхээр манай Боксын холбооны үе үеийн удирдлагууд маш сайн ажиллаж ирсэн юм шүү. Өөрсдөө бокс тоглодог байсан хүмүүс нь илүү их мэдрэмжтэй хандаж Боксчин хүний зовлон жаргалыг ойлгож ажилладаг байсан юм шүү. Золбоот, Баярсайхан… гээд манай Боксчид дундаас төрсөн хүмүүс Холбоог тэргүүлж байх үед ид оргил үе байсан даа. Монголын Боксчид дэлхийн тавцанд гарсан амжилтыг эдгээр хүмүүсгүйгээр төсөөлөхийн аргагүй юм шүү.
loading...
Negen ueiin shijignesen saihan bokschid bailaa daa. Enhbat, Muueu, Narantuya, Amarjargal, Zolboot geed saihan bokschidooroo baharhaj yavdag ;aa.
loading...