loading...

Москва 2008 хэмээх Жудо бєхийн Еврoп тивийн супер цомын тэмцээнд Монголын баг амжилттай оролцон мєнгєн медаль авсан. Эхний уедээ Ираны багийг 3:2-ийн харьцаатай ялж, мєнгєн медалийн тєлєє Гvржийн бахим жудока нарыг 4:1 харьцаатай буулган авсан билээ. Энэхvv амжилт нь ирэх Олимпийг єнгєлєх манай тамирчдад урам зориг, эрч хvч єгсєн. Дэлхийн тавцанд багаараа жигдхэн барилдах болсон нь тэдний хєдєлмєр бэлтгэл vр шимээ єгч, нэг vгээр хэлбэл тамирчид маань энэ жил формондоо байгаагийн шинж юм. Мєнгєн медаль эх орондоо авчирсан багийн бvрэлдэхvvнд гавьяат тамирчин олимпийн хvрэл медальт Х.Цагаанбаатар, ОУХМ Д.Нямхvv, ОУХМ Г.Дашдаваа, ОУХМ М.Баяржавхлан, Э.Энхбат нар багтcанаас багтаа оноо авчирсан 4 бєх энэ Олимпын дэвжээнд зодоглоно.
Та бvхэнд Монголын Олимпийн шигшээд орох 4 бєхчvvдийн барилдаануудыг толилуулж байна.
Олимпод 60 кг-д зодоглох гавьят маань 66 кг-д Гvржийн Хомизуриг ялж багтаа анхны оноог авчирлаа. Эн тэнцvvхэн барилдсаар єрсєлдєгчєє унагааж шидо vнэлгээ авсанаар ялсан билээ.
ОУХМ Г. Дашдаваа vндсэн жин болох 73 кг-д Купрашвилиг шийдэмгий мэхээр вазари vнэлгээ аван эхэлж илvvрхэн ялсан. Олимпод 73 кг-даа зодоглоно.
Энэ барилдаан шийдвэрлэх барилдаан байлаа. 2:1 ийн харицаатай явж байсан манай баг дахин нэг ялбал мєнгєн медалын болзол хангах байлаа. Нямхvv эгзэгтэй мєчид хvчээ дайчлан барилдаж багтаа бахархмаар ялалт авчирсан билээ. Єєрєє жин ахин барилдаж 90 кг-д Москва-ийн цомын хувийн тэмцээнд тvрvvлээд байсан Лиапeртeлианиг алтан оноогоод буулган авч жудо сонирхогчдыг гайхуулсан. Олимпод vндсэн жин 81кг-д барилдах болно.
Нэгэнт ялсан гээд амархан барилдаж болох байвч улсын заан маань дадсан мэхээ хийж бас л багтаа нэг оноо авчран 4:1 болгосон билээ. Энэ жиндээ Олимпод зодоглох юм.
Олимпын дэвжээнд зодоглох Монголын баг ингэж сайн жигдэрсэн байхыг хараад итгэл найдвар тєрж, бахархаж байгаа юм. Бас 66 кг-д С. Миярагчаа, +100 кг-д Н. Тvвшинбаяр зодоглоно. Энэ хоёр бас л олон улсын дэвжээнд туршлага сууж байгаа ирээдvйтэй тамирчид болно. Миний бодолоор гавьят Цагаанбаатар медалын єнгєє єєрчилнє хэмээн сайн барилдана. Энд Бэйжингийн хамгийн анхны медал байгаа. Дашдаваа, Нямхуу хоёрт vнэхээр бодит боломж байгаа юм, хурэлээс цаашилж ч мэднэ. Баяржавхлан шийдэмгий, Монгол бєхийн мэхээ хийж барилдвал Балжиннямаас илvv амжилт гаргаж хvрэл дээр бууж магадгvй.
loading...



