Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бусад лиг » “Хасын хүлэгүүд” хөл бөмбөгийн Боргио цомын эзэн боллоо

GD Star Rating
loading...

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг хамгийн том гурван тэмцээний нэг болох “Боргио-Cup” тэмцээн бүтэн сарын турш явагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээнд хөл бөмбөг сонирхогч, мэргэжлийн нийтдээ 23 баг оролцсон бөгөөд аваргын алтан медалийн төлөө ХасБанкны “Хасын Хүлэгүүд” баг Эрдэнэт хотын “Хангарьд” багтай ширүүн тоглолт хийж хүчтэй өрсөлдлөө. Энэ удаагийн тэмцээнд багийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж залуучуудаар эгнээгээ нэгтгэсэн ХасБанкны “Хасын Хүлэгүүд” баг урамтай сайхан тоглолтыг үзүүлж, лигийн 3 удаагийн аварга “Хангарьд” багийг 3:2-ийн харьцаатайгаар буулган авч аваргын алтан медаль, шилжин явах цомын эзэд боллоо.

2008 онд ХасБанк үүсгэн байгуулагдсаны 10-н жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийгэм, эдийн засаг, боловсрол, спорт, соёл урлаг, шинжлэх ухаан зэрэг бүхий л салбарыг хамарсан олон арван томоохон ажлуудыг тив дэлхийн олон улсад, дотооддоо зохион байгуулж байна.

ХасБанкны хамт олны их спортод оруулж байгаа хөрөнгө оруулалт, үр өгөөжөө өгч байгааг дуулгахад таатай байна. Хэдхэн сарын өмнө сагсан бөмбөгийн Хасын Хүлэгүүд баг 2008 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бол удаахь амжилтыг нь хөлбөмбөгийн баг тамирчид үргэлжлүүлж байна. Хасын Хүлэгүүд баг 2008 онд оролцсон нийт 6-н тэмцээний 3-н түрүү байрыг авч, 2 удаа мөнгөн медаль, 1 удаа хүрэл хүртсэн спортын өндөр амжилтаар 10-н жилийнхээ ойг угтаж байна.

Хөлбөмбөгийн “Хасын Хүлэгүүд” багийн нийт дасгалжуулагч, тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

GD Star Rating
loading...
“Хасын хүлэгүүд” хөл бөмбөгийн Боргио цомын эзэн боллоо, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Enkhee_real says:

    Goe shuu ta nar ene ercheeree yavaad baigaarai!!!!!!!
    Gehdeee erdeneted ta nar suga bsan shuu!!!!!
    Yagaad oligtoi togloogui yum be?
    Yag gantsaaraa demjij bj aluulah shahsanshdee he he!
    7sariin 30n erdenet hot
    mongeni 12g angi

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: