loading...
Мягмар гаригт Ферраригийн төв байранд Формула-1 ийн багуудын дарга нар FIA-гийн босс Берни Экклстоун,CVC компаний менежер Дональд Маккензитэй Формула-1 ирээдүйн талаар зөвлөлджээ.
Энэ уулзалтанд бүх багийн дарга нар санал нэгтэйгээр Formula One Teams Association эвсэлийг байгуулснаа мэдэгдсэн юм.FOTA нь FIA болон FOM (Formula One Management Ltd) зэрэг Формула-1 тэй нягт уялдаа холбоотой байгуулагуудтай хамтран ажиллаж, эдийн засгийн болон дүрмийн тал дээр болзол,тохиролцоонд хүрэх хэлэлцээг хийж байх юм .
Өөрөөр хэлбэл багууд шинэ дүрэм журам, элдэв нөхцөлд өөрсдийн зүгээс ашиг сонирхолоо илэрхийлэхийг зорьж FOTA-г байгууллаа . Мөн FOTA-г удирдан тойлгойлох албанд Ферраригийн босс Лука дэ Мотэцэмолаг сонгов.Итали эр нэг жил энэ үүргийг гүйцэтгэх юм байна.
loading...




1 Сэтгэгдэл