Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » Нельсон Пикэ дахин хурдлав

GD Star Rating
loading...

01.08.08 Hungaroring-ийн Баасан гаригын чөлөөт уралдаан болж өнгөрлөө. Баасан гаригт явагддаг чөлөөт уралдаанууд эцсийн үр дүнг хэлж өгдөггүй ч багуудын өрсөлдөх чадвар ямар байгааг тодорхой хэмжээнд харуулдаг билээ.

Нэгдүгээр хэсэгт Ферраригийн хоёр машин тэргүүлэв .Ф.Масса Хересэд анх харуулж байсан ” аварга загасны сэрвээтэй машинаар” энэ уралдааны өдрүүдэд , уралдах юм. Ф.Масса,К.Райконэнээс ялимгүй хурдтай байгаа нь харагдлаа. Масса тэргүүлж Райконэн удаалан араас нь МкЛарэний Х.Ковалайнэн, Л.Хамилтон нар 3,4-р байрыг эзэллээ. Топ машинуудад хамгийн ойртож очсон нь Ф.Алонсо байлаа. Хоккэнхаймрингэд осолдсон Тоёотагийн Т.Глок , FIA-гийн эмч нарын зөвшөөрлөөр уралдаанд орох эрхээ авсан билээ. Тэр энэ удаа шилдэг аравт багтаж Б6-д орлоо.

Хоёрдугаар хэсэгт Л.Хамилтон анх удаа хамар дээрээ ”зааны чихтэй” машинаараа уралдсан юм. Тэрээр 296 км цаг хурдлан энэ өдрийн үнэмлэхүй амжилтыг тогтоолоо. Хамилтонд хамгийн ойрхон хурдалсан нисгэгч түүнээс 4 км цагаар удаан байлаа гэж хэмжигджээ.ДА Нельсон Пикэгийн хүү Рэногийн 2-р нисгэгч Нельсон Пикэ,өнгөрсөн уралдаанд Б2 т орсон шигээ энэ өдөр Б2 т орж олныг багагүй гайхуулав.Чөлөөт уралдааны цаг дуусахаас 5 минутын өмнө зөөлөн хольцтой supersoft дугуйтай ийнхүү хурдалсан юм.Рэногийн энэ удаагийн үзүүлсэн амжилт зүгээр тохиолдол биш байв.Рэно энэ долоо хоногт өрсөлдөж чадвартай машинтай байгаа гэдгийг Ф.Алонсо Б4 т орсон явдалаар бас нотолж өгсөн юм.Рэногийн завсар Ковалайнэн Б3 т оржээ.Форса Индиа багийн А.Сутил өнөөдөр, Хересэд амжилттай туршсан шинэ хурдны хайрцагтай уралдаж Р.Баричэллогийн урд Б18 д орсон нь түүний хувьд бяцхан амжилт юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: