Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » НБА-н эргэн тойронд…

GD Star Rating
loading...

Сүүлийн үеийн мэдээгээр  Муу Жаал хочит Рон Артест Хьюстоны Пуужингуудын эгнээнд нэгдэх магадлал тун өндөр байна.

Хаадууд Артестыг Пуужингууд руу явуулж  түүний оронд экс тоглогч Бобби Жаксон ,  шинэ рүүки Донте Грийн, ирэх оны драфтын эрх, мөн дээрээс нь  нэг сая доллар авах гэнэ.

2005-06 оны улирал Р.Артест Хаадуудын бүрэлдэхүүнд ирээд  одоогийн Пуужингуудын дасгалжуулагч Рик Аделманы удирдлаганд 40 тоглолт хийхдээ 17 оноо, 4.2 удаа оновчтой дамжуулалт, 5.2 самбараас бөмбөг авалт дундажилж байжээ. Тоглогч шинэ багтайгаа гэрээ хийгээд дор хаяж  1 сарын турш багтайгаа байх ёстой гэсэн дүрмийн улмаас энэ солилцоо 8 сарын 14 нд албан ёсоор нийтэд зарлагдах бололтой.

2001 оны Драфтын 1-р сонгогдож байсан Кваме Броуныг Детройт Пистонсчууд багтаа элсүүллээ.  Түүнтэй 2 жил, 8 сая долларын гэрээ хийсэн гэнэ.

Чөлөөт агент болоод байсан Индианагийн холын бууч Карем Рашийг Филадельфиагийн 76чууд эгнээндээ элсүүлжээ.  Тэрээр өнгөрсөн улирал 8.3 оноо, 1.3 оновчтой дамжуулалт дундажилж  39 хувьтай холын зайнаас довтолжээ.

Атлантагийн Шонхорууд Грек руу алдсан Жош Чилдрессээ орлуулахаар ЛАЛ болон Орландод тоглож байсан М.Евансыг багтаа нэгтгэлээ.

Энэ зун бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт хийж буй ЛА-н Дарвуулт завьчид Рики Давис, Жасон Харт нарыг багтаа аваад байсан бол энэ удаа  10 жилийн өмнө драфтаар авч байсан  чөлөөт агент Брайн Скиннерыг багтаа элсүүлжээ.

Бобкатсчууд өөрсдийн од  тоглогч Эмека Окафорыг 6 жил 72 сая долларын гэрээгээр багтаа үлдээж чадлаа.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: