Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бээжин 2008 » Олимпод зодоглох Монгол тамирчид

GD Star Rating
loading...

(olympic.mn)

ГАВЪЯАТ ТАМИРЧИН ОТРЯДЫН ГҮНДЭГМАА

1978 оны 5 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн. Үндэсний БТДС-ийг
багш
дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Үндэсний шигшээ багийн тамирчин.
Буудлагын спортоор 1993 оноос эхлэн хичээллэсэн. Хийн гар бууны 10м, спорт
гар
бууны 25 метрийн дасгалуудад өрсөлддөг.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн /1998/ болон хувийн /2006/
хүрэл
медальтай. Азийн наадмын хувийн /2002/ болон багийн 2006/ хүрэл медальтай.

Ази тивийн аварга, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, дэлхийн цомын
цувралуудын алт, мөнгө, хүрэл медальтай. Зүүн Азийн наадмын мөнгө/2005/,
Ази-Африкийн наадмын хүрэл медальтай/2005/.

Олимпийн наадамд 3 удаа 1996,2000,2004 оролцож шагналт байрт шалгарч байсан.
“Бээжин -2008″ олимпийн наадамд оролцох эрхийг Монголын тамирчдаас хамгийн
түрүүнд хүртсэн. Аялалаар явах дуртай. Буддын шашин шүтдэг.

Олимпийн эрх авсан тэмцээн: 2005 онд Италийн Милан хотод зохиогдсон дэлхийн
цомын тэмцээний спорт гар буны 25 метрийн дасгалд түрүүлж эрх авсан.

Дасгалжуулагч нь ОУХМ Л. Ундралбат

ОУХМ ЦОГБАДРАХЫН МӨНХЗУЛ

1981 оны 2 дугаар 28-нд Улаанбаатар хотод төрсөн. Үндэсний шигшээ багийн
тамирчин.
БТДС-ийн оюутан. Нөхөр, охины хамт амьдардаг.

Буудлагын спортоор 1994 оноос эхлэн хичээллэж байгаа. Хийн гар бууны 10метр,
спорт гар бууны 25 метрийн дасгалуудад өрсөлддөг.

Дэлхийн цомын тэмцээний алт, хүрэл медалтай, Азийн 15 дугаар наадмын багийн
хүрэл медальтай, Ази тивийн аварга, Зүүн Азийн наадмын аварга,
Хийн гар бууны
төрөлд 391 оноогоор улсын дээд амжилтыг шинэчилэн тогтоосон.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 6 дугаар байрын шагналтай.

Олимпийн наадамд анх удаагаа оролцох гэж байгаа.

Олимпийн эрх авсан тэмцээн: 2007 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний
/Загреб, Хроват/ хийн гар бууны 10 метрийн дасгалд шагналт
байр эзэлж олимпийн
эрх авсан.

Дасгалжуулагч нь ОУХМ Б.Алтанцэцэг.

ОУХМ ЗОРИГТЫН БАТХУЯГ

1974 оны 3 дугаар сарын 28 нд Улаанбаатар хотод төрсөн. БТДС-ийг багш,
дасгалжуулагч  мэргэжлээр төгссөн. Үндэсний шигшээ багийн тамирчин.

Нөхөр О. Энхсайханы хамт амьдардаг.

Буудлагын спортоор 1990 оноос эхлэн хичээллэж байгаа. Урт бууны БКВ-9, БКВ-5, хийн  бууны дасгалуудад өрсөлддөг. Хувийн дээд амжилт нь Хийн бууны 10 метрийн дасгалд 398  оноо, БКВ-9 дасгалд 591 оноо, БКВ-5 дасгалд 579 оноо.

Зүүн Азийн наадмын хүрэл медальтай.

Олимпийн эрх авсан тэмцээн: 2006 онд БНХАУ-ын Гуанжоу хотод болсон дэлхийн цомын тэмцээнд хийн урт бууны 10 метрийн дасгалд хүрэл медаль хүртэж олимпийн наадамд оролцох эрхтэй болсон.

Олимпийн наадамд 2 дахь удаагаа оролцох гэж байна. Өмнө нь 2000 оны Сиднейн олимпийн XXVII наадамд оролцсон.

БОКС

ГАВЪЯАТ ТАМИРЧИН ЭНХБАТЫН БАДАР-УУГАН

1985 оны 6 дугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. 97 дугаар сургуулийг төгссөн.

Эхнэр охины хамт амьдардаг. Одоо Үндэсний шигшээ багийн тамирчин. Боксын
спортоор 1998 оноос эхлэн хичээллэсэн.   Боксын 54 кг-ын жинд тоглодог. Өндөр 172 см.
Хөгжим сонсох дуртай.

2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, 2007 оны Ази тивийн
аварга, 2007 оны улсын аварга, 2006 оны Оюутны дэлхийн аварга, “ДОХА-2006″
Азийн наадмын хүрэл медальт, Герман улсад болдог Химийн цом тэмцээний
аварга, Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга, Чехийн
Устинад Лабе хотод болдог олон улсын тэмцээний мөнгөн медальт.

Олимпийн эрх авсан тэмцээн: АНУ-ын Чикаго хотод болсон 2007 оны Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль авч олимпийн эрх авсан.

Дасгалжуулагч: Д. Банди, Д.Батсүрэн

ОУХМ ПҮРЭВДОРЖИЙН СЭРДАМБА

1985 оны 4 дүгээр сарын 18 нд Улаанбаатар хотод төрсөн. 10 жилийн 57 дугаар дунд
сургууль төгссөн. Аав ээж, эгчийн хамт амьдардаг. Боксын спортоор 2000 оноос эхлэн
хичээллэсэн. Сагсан бөмбөг тоглох дуртай. Буддын шашин шүтдэг. Одоо үндэсний
шигшээ багийн тамирчин. Тэмцээнд 48кг, 51 кг-ын жингүүдэд тоглодог.Олимпийн наадамд
анх удаа оролцох гэж байгаа.

2007 оны Ази тивийн аварга, Германы Халле хотод болдог “Химийн цом” тэмцээн,
БНАСАУ-ын Пхеньян хотод болдог олон улсын тэмцээнүүдийн мөнгөн медальтай. Улсын
аварга.

Олимпийн эрх авсан тэмцээн: Казахстан улсын Астана хотод болсон олимпийн эрх
олгох олон улсын тэмцээний 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, олимпийн эрх авсан.

Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д. Банди, Д.Батсүрэн

ОУХМ ЗОРИГТБААТАРЫН ЭНХЗОРИГ

1987 оны 02 дугаар сарын 27-нд Эрдэнэт хотод төрсөн. 10 жилийн 14 дүгээр сургууль төгссөн.
Ээж, эгч, дүү,эмээгийн хамт амьдардаг. Боксын спортоор 2000 оноос эхлэн хичээллэсэн.
Биллиард тоглох дуртай.Үндэсний шигшээ багийн гишүүн. Тэмцээнд 57 кг-ын жинд тоглодог.
Олимпийн наадамд  анх удаа оролцох гэж байна.

Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт “ДОХА-2006″ Азийн
наадмын мөнгөн медальт. Улаанбаатар-2007 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний аварга.
Герман улсын Халле хотод болдог Химийн цом тэмцээний мөнгө, хүрэл,  медальт
Чехийн Устинад Лабе хотод болдог олон улсын тэмцээний аварга. Улсын аварга.

Олимпийн эрх авсан тэмцээн: Казахстан улсын Астана хотод зохиогдсон олимпийн эрх олгох
тэмцээнд мөнгөн медаль хүртэж, олимпийн эрх авсан.

Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Банди, Д.Батсүрэн

ОУХМ УРАНЧИМЭГИЙН МӨНХ-ЭРДЭНЭ

1982 оны 3 дугаар сарын 22 нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн.
Улаанбаатар хотын 10 жилийн 13 дугаар дунд сургууль төгссөн. Ээж, өвөөгийн хамт амьдардаг.
Боксын спортоор 1996 оноос эхлэн хичээллэсэн.Тэмцээнд 60 кг, 64 кг-ын жинд тоглодог.
Хөгжим сонсох дуртай.Буддын шашин шүтдэг. Олимпийн наадамд 2 дахь удаагаа оролцох гэж байна.
2004 онд “Афин-2004″ зуны олимпийн XXVIII дугаар наадмын боксын 60 кг-ын жинд оролцсон.

“ОСАКА-2001″ Зүүн Азийн наадмын аварга, “ДОХА-2006″ Азийн наадмын мөнгөн медальт,
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт,
Чехийн Устинад Лабе хотод болсон олон улсын тэмцээний аварга

Олимпийн эрх авсан тэмцээн: Казахстан улсын Астана хотод болсон олимпийн эрх
олгох тэмцээний 64 кг-ын жинд түрүүлж эрх авсан.

Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д. Банди, Д. Батсүрэн

ЖҮДО

ГАВЪЯАТ ТАМИРЧИН ХАШБААТАРЫН ЦАГААНБААТАР

1984 оны 3 дугаар сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн.
Аварга биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэрэгжлээр төгссөн.
Үндэсний шигшээ багийн тамирчин. Жүдо бөхийн 60, 66 кг-ын жинд барилддаг.
Жүдо бөхөөр 1995 оноос эхлэн хичээллэсэн. Сагсан бөмбөг тоглох дуртай.
Буддын шашин шүтдэг.Олимпийн наадамд 2 дахь удаагаа оролцох гэж байгаа.

Афин-2004″ олимпийн наадмын хүрэл медальт, ”ДОХА-2006″
Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга, Зүүн
Азийн аварга, Дэлхийн оюутны аварга.  Олон улсын тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медальт

Олимпийн эрх авсан тэмцээн: Бразил улсын Рио де Жанейро хотод болсон жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ын жинд 5 дугаар байр эзэлж олимпийн эрх авсан.

Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар, П.Нямлхагва,Д.Нармандах

ОУХМ САНЖААСҮРЭНГИЙН МИЯАРАГЧАА

1983 оны 8 дугаар сарын 30-нд   Завхан аймгийн Түдэвтэй төрсөн. Ээж, эгч дүүтэйгээ амьдардаг. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан.  ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин. Жүдо бөхөөр
1999 оноос эхлэн хичээллэсэн.  Биеийн өндөр 168 см. Жин 68 кг. Тэмцээнд 66 кг-ын жинд барилддаг.
Сагс тоглох дуртай буддын шашин шүтдэг.
Казахстан улсад болсон Жандосовын нэрэмжит тэмцээний хүрэл медальт. Олимпийн наадамд анх удаа оролцох гэж байгаа.
Олимпийн эрх авсан тэмцээн: Сонгон шалгаруулах тэмцээнүүдээс цуглуулсан оноогоор  болзол хангасан.

Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар, П.Нямлхагва,Д.Нармандах

ОУХМ ГАНТМӨРИЙН ДАШДАВАА

1981 оны 1 дүгээр сарын 8-нд Улаанбаатар хотод төрсөн. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг
багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Үндэсний шигшээ багийн тамирчин. Бөхийн спортоор
1994 оноос эхлэн хичээллэсэн. Биеийн өндөр 168 см. Жин 73 кг. Тэмцээнд 73 кг-ын жинд барилддаг.  Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн  медальтай. Олимпийн наадамд 2 дахь удаагаа оролцох гэж байгаа. 2004 оны Афины олимпийн наадмын жүдо бөхийн 66 кг-ын жинд оролцсон.

Олимпийн эрх авсан тэмцээн: Сонгон шалгаруулах тэмцээнүүдээс цуглуулсан оноогоор болзол хангасан.

Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар,П.Нямлхагва, Д.Нармандах

ОУХМ ДАМДИНСҮРЭНГИЙН НЯМХҮҮ

1979 оны 9 дүгээр сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 2 дугаар дунд сургууль төгссөн. Үндэсний шигшээ багийн тамирчин. Бөхийн спортоор 1993 оноос эхлэн хичээллэсэн. Биеийн өндөр 178 см. Жин 85 кг. Тэмцээнд 81 кг-ын жинд барилддаг. Хөгжим сонсох дуртай.
“ДОХА-2006″ Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга, Олимпийн наадамд 2 дахь удаагаа оролцох гэж байгаа. Афин-2004 олимпийн наадамд 81 кг-ын жинд барилдсан.

Олимпийн эрх авсан тэмцээн: Сонгон шалгаруулах тэмцээнүүдээс цуглуулсан оноогоор
болзол хангасан.

Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар,П.Нямлхагва, Д.Нармандах

ОУХМ НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР

1984 оны 6 дугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Бөхийн спортоор 2002 оноос эхлэн хичээллэсэн. Биеийн өндөр. 178 см. Жин 100 кг.  Тэмцээнд -100 кг-ын жинд барилддаг. Сагсан бөмбөг тоглох дуртай.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Парисын дэлхийн цомын тэмцээний хүрэл медальт, улсын аварга. Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой. Олимпийн наадамд анх удаагаа оролцох гэж байгаа.

Олимпийн эрх авсан тэмцээн: Сонгон шалгаруулах тэмцээнүүдээс цуглуулсан оноогоор
болзол хангасан.

Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар,П.Нямлхагва, Д.Нармандах

ОУХМ МАХГАЛЫН БАЯРЖАВХЛАН

1978 оны 6 дугаар сарын 18-нд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. “Аварга”  БТДС-ийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. “Эрч” клубын дасгалжуулагчийн алба хашдаг.  Бөхийн спортоор 1998 оноос эхлэн хичээллэсэн. Тэмцээнд +100 кг-ын жинд барилддаг.
Улсын аварга, 2008 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 7 дугаар байрт орсон. Үндэсний бөхийн улсын заан цолтой. Олимпийн наадамд анх удаа оролцох гэж байгаа

Олимпийн эрх авсан тэмцээн: Сонгон шалгаруулах тэмцээнүүдээс цуглуулсан оноогоор
болзол хангасан.

Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар,П.Нямлхагва, Д.Нармандах,

Эмэгтэй

ОУХМ МӨНХБААТАРЫН БУНДМАА

1985 оны 9 дүгээр сарын 4-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн.
ҮБТДС-ийг багш мэргэжлэр төгссөн. Үндэсний шигшээ багийн тамирчин. Аав ээж дүүгийн хамт амьдардаг. Бөхийн спортоор 1997 оноос эхлэн хичээллэсэн. Биеийн өндөр 158 см. Жин 55 кг. Тэмцээнд 52 кг-д барилддаг.
“ДОХА-2006″ Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн, “Бангкок-2007″ Оюутны Универсиад наадмын аварга, улсын аварга. Олимпийн наадамд анх удаагаа оролцох гэж байгаа.

Олимпийн эрх авсан тэмцээн: Сонгон шалгаруулах тэмцээнүүдээс цуглуулсан оноогоор
болзол хангасан.

Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар,П.Нямлхагва, Д.Нармандах

ГАВЪЯАТ ТАМИРЧИН ХИШИГБАТЫН ЭРДЭНЭТ-ОД

1975 оны 6 дугаар сарын 07 -нд Дархан хотод төрсөн. Их шавийн дээд сургуулийг багшийн мэргэжлээр төгссөн. Үндэсний шигшээ багийн тамирчин. Бөхийн спортоор 1988 оноос эхлэн хичээллэж байгаа. Ном унших дуртай. Буддыг шашин шүтдэг. Биеийн өндөр. 160 см. Жин 57 кг. Тэмцээнд 57 кг-ын жинд барилддаг.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, “Бангкок-1998″ Азийн наадмын аварга,”Бусан-2002″-ийн хүрэл медальтай. ОХУ-ын Москва, Австрийн Вена хотод болсон дэлхийн цомын тэмцээний аварга, 1999 оны оюутны универсиад наадмын хүрэл медальт, Улсын 16 удаагийн аварга
Олимпийн наадамд 4 дэхь удаагаа оролцох гэж байна. ”Барселона-1992″,”Сидней-2000″, “Афин-2004″ наадамд оролцсон.

Олимпийн эрх авсан тэмцээн: Сонгон шалгаруулах тэмцээнүүдээс цуглуулсан оноогоор
болзол хангасан.

Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар,П.Нямлхагва, Д.Нармандах,

ОУХМ ТҮМЭН-ОДЫН БАТТӨГС

1982 оны 8 дугаар сарын 23-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. ҮБТДС-ийг багш, дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн.  Үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин.
Аав ээжийн хамт амьдардаг. Бөхийн спортоор 1997 оноос эхлэн хичээллэж байгаа. Биеийн өндөр 155 см. Жин 63 кг. Тэмцээнд 63 кг-ын жинд барилддаг. Шатар тоглох дуртай. Буддын шашин шүтдэг.
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Улсын 3 удаагийн аварга. Олимпийн наадамд анх удаа оролцох гэж байгаа

Олимпийн эрх авсан тэмцээн: Сонгон шалгаруулах тэмцээнээс цуглуулсан оноогоор
болзол хангасан.

Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар,П.Нямлхагва, Д.Нармандах,

ОУХМ ПҮРЭВЖАРГАЛЫН ЛХАМДЭГД

1986 оны 09 дүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн. Ээж, дүүгийн хамт амьдардаг. Цагдаагийн академийн оюутан. Бөхийн спортоор 1999 оноос эхлэн хичээллэж байгаа.Биеийн өндөр 179 см. Тэмцээнд -78 кг-ын жинд барилддаг. хөгжим сонсох дуртай. Буддын шашин шүтдэг. ”Доха-2006″ Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн, хүрэл медальтай.
Олимпийн наадамд анх удаа оролцох гэж байгаа.

Олимпийн эрх авсан тэмцээн: Сонгон шалгаруулах тэмцээнүүдээс цуглуулсан оноогоор
болзол хангасан.

Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар,П.Нямлхагва, Д.Нармандах

ГАВЪЯАТ ТАМИРЧИН ДОРЖГОТОВЫН ЦЭРЭНХАНД

1977 оны 4 дүгээр сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн. Их шавийн дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Үндэсний шигшээ баг, “Женко” клубын тамирчин. Нөхөр хүххдийн хамт амьдардаг. Биеийн жин 173 см. Тэмцээнд +78 кг, үнэмлэхүй жинд барилддаг.
“ДОХА-2006″ Азийн наадмын хошой мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 7 дугаар байрын шагналт. Олимпийн наадамд 2 дахь удаагаа оролцох гэж байна. “Сидней-2000″ олимпийн наадамд оролцсон.

Олимпийн эрх авсан тэмцээн: Сонгон шалгаруулах тэмцээнээс цуглуулсан оноогоор
болзол хангасан.

Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар,П.Нямлхагва, Д.Нармандах

ХӨНГӨН АТЛЕТИК

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР БАТ-ОЧИРЫН СЭР-ОД

Говь-Алтай аймагт 1981 оны 10 дугаар сарын 7-нд төрсөн. 2002 онд Биеийн тамирын дээд
сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. 1997 оноос хөнгөн атлетикийн
спортоор хичээллэж байгаа. Одоо үндэсний шигшээ багийн гишүүн.
Эхнэр, охины хамт амьдардаг.

Амжилтууд:

2005  Хельсинки.    ДАШТ  марафон                           2:33,39,   Финланд
2005  Эдмонтон.   хагас марофон ДАШТ                    1:08,12     Канад
2005  Макао. хагас марафон Зүүн Азийн наадам       1:10,12     БНХАУ
2006  Бээжин. марафон олон улсын тэмцээн             2:20,18     БНХАУ
2006  Доха. Азийн XV наадам, марафон                     2:30,39    Катар
2007  Осака.  ДАШТ                                                   2:49,00    Япон
2007  Бээжин. олон улсын тэмцээн                            2:16,22     БНХАУ
2007  Шанхай. олон улсын тэмцээн                            2:20,20     БНХАУ
2007  Бээжин. Азийн аварга шалгаруулах тэмцээн     2:20,18    БНХАУ
2007  Далянь. олон улсын тэмцээн 6-р байр               2:20,12    БНХАУ
2007  Жэньжоү олон улсын тэмцээн 6-р байр             2:23,10    БНХАУ
2008  Хонг Конг Азийн аварга шалгаруулах тэмцээн
мөнгөн медаль                                                 2:20,18    БНХАУ

Олимпийн эрх авсан тэмцээн: БНХАУ-ын Бээжин хотод зохиогдсон
олимпийн эрх олгох А зэрэглэлийн олон улсын тэмцээнд 2:16,22
амжилтаар олимпийн нормативыг /2:18,00 цагаас дотогш гүйх/ биелүүлж
БЭЭЖИН-2008″ олимпийн наадамд оролцох эрх авсан.

Дасгалжуулагч: О. Оюунтуяа

СПОРТЫН МАСТЕР БАТГЭРЭЛИЙН МӨНГӨНТУЯА

1988 оны 11 дүгээр сарын 24-нд Өвөрхангай аймагт төрсөн. Их засаг их сургуулийн  II дамжааны оюутан. Биеийн жин 50 кг. Биеийн өндөр. 163 см. Усанд сэлэх дуртай.
Хөнгөн атлетикийн спортоор 2003 оноос эхлэн хичээллэж байгаа. Тэмцээнд 400 метрийн хувийн болон 4х400 метрийн буухиа төрөлд уралддаг. Хувийн дээд амжилт 400 метрийн зайд 57.40 сек. ”Макао-2007″ Азийн заалны спортын II наадамд 4х400
метрийн зайд 4 дүгээр байр эзэлж, улсын дээд амжилтыг шинэчилсэн багийн гишүүн. Олимпийн наадамд анх удаа оролцох гэж байгаа.

Олимпийн эрх авсан тэмцээн: Олон Улсын Хөнгөн атлетикийн  холбоо/IAAF/-ноос олгосон цагаан хуудсаар олимпийн наадамд оролцох эрхтэй болсон.

Дасгалжуулагч: Б. Төрбат

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ

ОУХМ НАМХАЙДОРЖИЙН БАЯРМАА

1978 оны 6 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн. Их шавийн дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Одоо үндэсний шигшээ багийн тамирчин. Биеийн өндөр 158 кг. Жин 63 кг.Буддын шашин шүтдэг. Агаарт алхах дуртай. Хүндийг өргөлтийн спортоор 1998 оноос эхлэн хичээллэж байгаа. Тэмцээнд 63 кг-ын жинд өрсөлддөг.  Хувийн дээд амжилт нь огцом өргөлтөөр 90 кг. Түлхэлттэй өргөлтөөр 115 кг. Нийлбэр дүнгээр 205 кг.
Зүүн Азийн IV наадмын хүрэл медальтай. Улсын олон удаагийн аварга.
Олимпийн наадамд 2 дахь удаагаа оролцох гэж байна.Афины олимпийн наадмын хүндийн өргөлтийн тэмцээний 58 кг-ын жинд оролцсон.

Олимпийн эрх авсан тэмцээн: Японы Каназава хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн эрх авсан Монголын багийн гишүүн бөгөөд Монголын Хүндийн өргөлтийн холбооноос ирэх олимпийн наадамд оролцуулахаар шийдвэрлэсэн.

Дасгалжуулагч: Б. Гансүх

ЧӨЛӨӨТ БӨХ (Эрэгтэй)

ГАВЪЯАТ  ТАМИРЧИН    БАЯРААГИЙН    НАРАНБААТАР

1980 оны 3 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн.  УБИС-ыг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн.
Үндэсний багийн тамирчин.  Эхнэр,хүүгийн хамт амьдардаг.
Бөхийн спортоор 1995 оноос эхлэн  хичээллэсэн. Ном унших дуртай.
Буддын шашин шүтдэг.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө,хүрэл медальт, Оюутны “Универсиад-2005″ наадмын  аварга, Дан Коловын нэрэмжит тэмцээний аварга, ДОХА-2006 Азийн наадмын 5 дугаар байрын шагналт.
Монгол улсын гавъяат тамирчин.  Олимпийн наадамд   2 дахь удаагаа  оролцох гэж байна. ”Афин-2004″ зуны олимпийн наадамдоролцсон.

Олимпийн эрх авсан тэмцээн:  Азербайжан улсын  Баку хотод зохиогдсон 2007 оны  Дэлхийн аварга  шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж олимпийн эрх авсан.

Дасгалжуулагч:
Б. Баттулга

ОУХМ БУЯНЖАВЫН БАТЗОРИГ

1983 оны 3 дугаар сарын 9 нд Сэлэнгэ аймагт төрсөн.  Бөхийн спортоор 1994 оноос эхлэн хичээллэсэн. 66 кг-ын жинд барилддаг. Үндэсний шигшээ багийн тамирчин. Аялалаар явах дуртай. Буддын шашин шүтдэг.
“ДОХА-2006″ Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай. 2006 оны оюутны дэлхийн аварга.
Олимпийн наадамд  анх удаагаа оролцох гэж байгаа.
Олимпийн эрх авсан тэмцээн: Азербайжан улсын Баку хотод болсон 2007 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 66 кг-ын жинд 8 дугаар байр эзэлж олимпийн эрх авсан.

Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч   Ц.Сэрээтэр, Б.Баяраа

ОУХМ ЧАГНААДОРЖИЙН ГАНЗОРИГ

1982 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн.
Архангай аймгийн төвийн 3-р 10 жилийн сургуулийг төгссөн. Бөхийн спортоор 2000 оноос эхлэн хичээллэж байгаа. Тэмцээнд 84 кг-ын жинд барилддаг. Биеийн жин 88 кг, өндөр 182 см.


Одоо Үндэсниий шигшээ багийн тамирчин. Спорт сонирходог. Буддын шашин шүтдэг. Олимпийн наадамд анх удаагаа оролцох гэж байна.

2006 оны Ази тивийн аварга, 2008 оны Ази тивийн аваргын мөнгөн медальтай. Улсын аварга

Олимпийн эрх авсан тэмцээн: Швейцари улсын Мартини хотод болсон олимпийн эрх олгох тэмцээний 84 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэнээр олимпийн эрх авсан.

Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Сэрээтэр, Б.Баяраа

ГАВЪЯАТ ТАМИРЧИН ЦОГТБАЗАРЫН ЭНХЖАРГАЛ

1984 оны 4 дүгээр сарын 6-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн.
Улаанбаатар төмөр замын дээд сургуулийг инженер мэргэжлээр төгссөн.
Гэр бүлтэй. Нөхрийн хамт амьдардаг. Бөхийн спортоор 2000 оноос хичээллэж байгаа. Ном унших дуртай. Буддын шашин шүтдэг.
Тэмцээнд 48 кг-ын жинд барилддаг. Одоо Үндэсний шигшээ багийн тамирчин. Олимпийн наадамд 2 дахь удаагаа оролцох гэж байгаа.
“Афин-2004″ олимпийн наадмын 48 кг-ын жинд оролцсон.

2005 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “ДОХА-2006″ Азийн наадмын хүрэл медальт, оюутны дэлхийн аварга Ази тивийн аварга, Олон улсын тэмцээний алт мөнгө, хүрэл медальт, Улсын аварга,

Олимпийн эрх авсан тэмцээн: БНСУ-ын Жэжү хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртэж, олимпийн эрхийн төлөө нэмэлт барилдаанд хожин, олимпийн наадамд оролцох эрхтэй болсон.

Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б. Төмөрбаатар, Д.Сэрээтэр

ОУХМ БАДРАХЫН ОДОНЧИМЭГ

1981 оны 10 дугаар сарын 12 нд Төв аймгийн Баянцогт суманд төрсөн.
УБИС-ийн Биеийн  дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Ээж, дүү нарын хамт амьдардаг.Бөхийн спортоор 1999 оноос эхлэн хичээллэж байгаа. Тэмцээнд 63 кг-ын жинд барилддаг.
Олимпийн наадамд анх удаагаа оролцох гэж байгаа.

“ДОХА-2006″ Азийн наадмын хүрэл медальт, Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, улсын аварга

Олимпийн эрх авсан тэмцээн: БНСУ-ын Жэжү хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж, тэмцээний аварга урьд нь эрх авсан тул дүрмийн дагуу манай бөх болзол хангасан.

Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б. Төмөрбаатар

ОУХМ НАЙДАНГИЙН ОТГОНЖАРГАЛ

1979 оны 11 дүгээр сарын 14-нд Архангай аймгийн Булган суманд төрсөн.
Их Шавийн дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Одоо
үндэсний шигшээ багийн тамирчин. Бөхийн спортоор 2000 оноос эхлэн хичээллэсэн.
Өндөр 155  см. Тэмцээнд 55 кг-ын жинд барилддаг.

Ази тивийн аварга, “Доха-2006″ Азийн наадмын хүрэл медальт, Дэлхийн оюутны аварга
Канадын Эдмонтон хотод зохиогдсон олимпийн эрх олгох тэмцээний хүрэл медальтай.
Хөгжим сонсох дуртай.

Олимпийн эрх авсан тэмцээн: Шведийн Хапаранда хотод зохиогдсон олимпийн эрх олгох
тэмцээний 55 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, олимпийн эрх авсан.

Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч  Б. Төмөрбаатар

УСАНД СЭЛЭЛТ ЦАГААН ХУУДСААР.
Эрэгтэй

СПОРТЫН МАСТЕР БОЛДБААТАРЫН БҮТЭХ-ҮЙЛС

1990 оны 02 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн. Ээжийн хамт амьдардаг. Биеийн жин 181 см. Усан спортоор 1999 оноос эхлэн хичээллэж байна.
Одоо оюутан. Усанд сэлэх дуртай. Буддын шашин шүтдэг. Тэмцээнд мэлхий сэлэлтийн 50 метр, 100 метрийн  зайд уралддаг. Олимпийн наадамд анх удаагаа оролцох гэж байгаа.
Хувийн дээд амжилт нь50 метрт 0.30,00 100 метрт1.06,00

Олимпийн эрх авсан тэмцээн: ОУОХ, Олон Улсын Усан Спортын холбоо/FINA/-ноос олгосон урилгаар оролцоно.

Дасгалжуулагч: З. Зоригт
Эмэгтэй

СПОРТЫН МАСТЕР ДАШЦЭРЭНГИЙН САЙНЦЭЦЭГ

1990 оны 9 дүгээр сарын 19-д  Эрдэнэт хотод төрсөн. Биеийн өндөр 166 см.
Усан спортоор 1999 оноос эхлэн хичээллэж байна.Ээж, аавын хамт амьдардаг. Оюутан
Тэмцээнд өврөөр даллах төрлийн 50 метр, 100 метрийн зайд уралддаг. Олимпийн наадамд анх удаагаа оролцох гэж байна.

Олимпийн эрх авсан тэмцээн: ОУОХ, Олон Улсын Усан Спортын Холбоо /FINA/-ноосолгосон урилгаар оролцох гэж байна.

Дасгалжуулагч: З. Зоригт

GD Star Rating
loading...
Олимпод зодоглох Монгол тамирчид, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. tamirchiddaa amjilt hvsii…eh orniihoo altan soyombot dalbaagaa manduulaarai ..

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: