Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс, Спорт-номын сан » Рингэнд мөнхөрсөн залуу нас (3-р хэсэг)

GD Star Rating
loading...

БОКС ХААГДСАН НЬ

1963-1967

Боксын спорт манай оронд 1960-аад оноос эхлэн орчин үеийн боксын дүр зургийг олж хот, хөдөөгийн залуучуудын дунд өргөн дэлгэр хөгжиж, Архангай Дундговь, Дорнод, Сэлэнгэ, Увс зэрэг аймаг орон нутагт боксын дугуйлан байгуулагдан хамрагдагсдын тоо хэмжээ нэмэгдлээ. Уулзалт тэмцээнүүд долоо хоног бүр зохиогдоно. Албан ёсоор анхны шигшээ баг байгуулагдлаа.

Монголын бүх ард түмний анхдугаар спартакиад зохиогдох болж,спартакиадын хөтөлбөрт боксын спортын төрөл оров. Улс, хотын аварга шалгаруулах тэмцээн ч тогтмол зохиогдож, оюутан залуучуудын дунд боксын спорт эрчимтэй хөгжин, секц бүлгэм олон газарт байгуулагдаж, улсын шигшээ багийн боксчид тэр бүлгэм дугуйланг нь удирдан бэлтгэл сургууль хийлгэнэ.

Ийнхүү боксын спорт өргөн дэлгэр хөгжиж анхны шигшээ багийн гишүүд ч их сэтгэл өөдрөг бэлтгэл сургуулиа хийгээд тэмцээн уралдаанд ороод явж байтал нэг өдөр боксын шигшээ багийг татан буулгах гэнэ гэсэн таагүй мэдээ авсан. Тэр мэдээ үнэн болж анхны шигшээ багийн гишүүд, “Алдар” нийгэмлэгийн тамирчид бид цэрэг хувцсаа тайлан, боксынхоо дэвжээг орхих болсон юм даа.

Монголын бокс хаагдаж шигшээ багийг тараах шалтгаан нь боксын секц булгэмд хамрагдаж байсан залуучуудаас хэн нэг нь үл ялих зодоонд хамрагдсан юм билээ. Энэ нь бокс гэдэг спорт л залуучуудын дотор муу нөлөө үзүүлж байна гэсэн мэдээллийг эрх мэдэл бүхий дарга нарын чихэнд хүргэжээ. Нөгөө талаар, боксын спортын мэргэжилтэй боловсон хүчин байхгүй зэрэг шалтгаанаас болсон байх.

Гэхдээ боксын спортыг хаах, шигшээ багийг тараах,аль нэгэн дээд байгууллагын тушаал тогтоол байдаггүй юм. Үүнээс үүдэн бид нар эрх мэдэл бухий томоохон даргын ам шийдвэрээр хаасан, тараасан байж дээ гэж ярьдаг.

Хожим бодоод байхад тийм ч буруу шийдвэр байгаагүй.Ямар ч мэдлэг мэргэжилгүй хэдэн залуучууд энэ чухал спортын хувь заяаг хааш нь яаж шийдэх нь тодорхой биш байлаа.

Монголд бокс хаагдсан нь харамсалтай хэрэг байсан хэдий ч 1948 оноос 1963 оныг хуртэл энэ 15 жилд Монголын боксын сургууль өөрийн гэсэн тоглолтын арга барил, сургалтын арга зуйг хойч үедээ үлдээж амжсан юм. Тэмцээний муугүй туршлагатай, энэ спортоор нэлээдгүй хэдэн жил хичээллэсэн анхны боксчид энэ үед төрөн гарсан юм. Эдгээр ахмад үеийн тамирчид маань улс дотроо зохиогддог байсан олон тэмцээнд өрсөлдөхийн зэрэгцээ гадаадын тамирчидтай 1958 оноос эхлэн нэг бус уулзалт тэмцээнд нүүр учрахын зэрэгцээ хилийн дээс алхаж Европт болсон тэмцээнд ч оролцож үзжээ.1950-иад оны сүүлчээр улс, хот, МБАТ-ний спартакиадад Б.Олзот, Б.Мишигдорж, Ш.Сэрээтэр,Д.Батмөнх, Д.Ганболд, Д.Ганбат, Р.Барс, Ц.Түвдэнсүрэн,Б.Бархас, С.Дашдэндэв нарын олон боксчид удаа дараа ялалт байгуулж байв.

Бокс хаагдахын өмнөхөн дунд сургуулийн сурагч ахуй үедээ энэ спортод хөл тавьсан Х.Алтанхуяг, С.Гомбо,Б.Ганбат, Дашиймаагийн Батмөнх зэрэг залуу халаа тамирчид хот, улс, спартакиадын дэвжээнд дээрх боксчидтой ана мана өрсөлдөн гарч ирж, энэ спортод ирээдүйтэй залуус болохоо харуулсан юм. Мөн Монгол-Буриадын боксчдын нөхөрсөг уулзалт тэмцээн 1958 оны зургадугаар сард болсон нь Монголын боксын түүхэнд хамгийн анх гадаадын боксчидтой нүүр учирч бээлий зөрүүлсэн мөч байв.

Уулзалт тэмцээн 3;3-ын харьцаатай тэнцсэн юм.Үүний дараа 1961 оны арваннэгдүгээр сард хоёр дахь уулзалт тэмдээн Улаанбаатарт боллоо.

Зөвлөлт-Монголын боксчдын уулзсан уг тэмцээнд энэ номыг зохиогчийн нэг Д.Батмөнх 63,5 кг-ийн жинд зөвлөлт Тажикийн боксчин Гулям Мухташевийг ялж дэлхийн аварга болчихсон юм шиг баярлаж хөөрч явлаа.

Энэ уулзалт тэмцээнд Далхжавын /гавьяат багш/ Ганбат, Б.Мишигдорж, Ш.Сэрээтэр, Ш.Батхүү, Л.Батмөнх нар ялалт байгуулж байсан нь кино хальснаа улдсэн байдаг. /1961 оны “Кино мэдээ” № 22-т/

Хилийн дээс алхан тоглосон хамгийн анхны тэмцээн нь 1958 оны намар БНАГУ-ын Лейпциг хотноо найрамдалт Армиудын зуны анхдугаар спартакиад байлаа.

Спартакиадын боксын тэмцээнд Ж.Жамьянсурэн багштай Б.Олзот, Ш.Сэрээтэр, Б.Мишигдорж,Дашдэндэв, Б.Дашдэлэг, Б.Бархас нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцон, Ш.Сэрээтэр, В.Дашдэндэв, В.Дашдэлэг нар 5-8 дугаар байранд шалгарчээ.

Ийнхүү монгол оронд боксын спорт үүсэн мэндэлсэн цөөхөн жилийн хугацаанд өөрийн гэсэн өнгө төрх, арга барилтай спортын төрөл болон хөгжиж, боксыг сонирхдог,дэмждэг хүрээ нь өргөжин байх үедээ түр хаагдсан нь харамсалтай хэрэг байсан юм.Гэхдээ энэ спортод сонирхолтой, энэ спортыг хайрладаг залуус олон үлдсэн нь дараагийн үед буюу бокс эргээд сэргэх үеийн дүр зургаар тодорхой харагддаг.

Монгол оронд боксын спортын үйл ажиллагаа тасалдсан ч гэлээ хилийн чанадад сурч байсан залуус уг спортыг орхиогүй юм. Яг энэ үед боксын спортын багш,

дасгалжуулагчийн мэргэжлээр хоёр хүн ЗХУ-д суралцаж байсан нь анхны шигшээ багийн гишүүн Б.Олзот, МВАТ-ний спартакиадын аварга болж байсан Б.Ганбат нар байв.Б.Ганбат аравдугаар анги төгсөх жилээ буюу 1963 онд спартакиадын аварга болсон юм. Энэ хүн Зөвлөлтөд сурч байх үедээ боксоор хамгийн идэвхтэй, үр дүнтэй хичээллэж байсан хүмүүсийн нэг.Бүх холбоотын оюутны шигшээ багт тоглож, хэд хэдэн нэр хүндтэй тэмцээнд түрүүлэн Монголын боксчдоос хамгийн анх түрүүн ЗХУ-ын “Спортын мастер”-ын болзлыг хангасан юм. Мөн Б.Биндэрьяа Киевт политехникийн сургуульд, Н.Батсүрэн Эрхүү хотын политехникийн дээд сургуульд суралцахын зэрэгцээ энэ спортоор хүчээ сорьж, ЗХУ-ын спортын дэд мастер боллоо. Мөн П.Баатар, С.Батболд, В.Батбаяр нарын олон залуус Зөвлөлтөд сурч байх үедээ боксын спортод сэтгэл татагдан хичээллэсээр байсан нь эх оронд нь 1967 о боксын спорт дахин сэргэх үед эдгээр залуус боксын анхн тэмцээнүүдийн үлгэр дууриал болдог байсан юм.

Мөн бокс хаагдсан дөрвөн жилийн хугацаанд Х.Алтанхуяг, С.Гомбо, Д.Батмөнх нарын залуу тамирчид өөрсдийнхөө бүхий л боломжийг ашиглан дасгал сургуулиа хийдэг байсан аж.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Erdee says:

    saihan medee bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: