loading...
Манчестер Юнайтед багийн нэгэн домог Оле Гуннар Сульшер Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнгээ далан мянган үзэгчийн өмнө, хуучин баг Эспаньолынхоо эсрэг хийсэн тоглолтоор үдлээ.
Норвеги залуугийн Манчестерт өнгөрүүлсэн түүний 11 жил хэдийгээр 126 лигийн гоолоор өндөрлөж байгаа хэдий ч ирээдүйд түүнийг бүгд 1999 онд Байерн Мюнхен багийн эсрэг хийсэн гайхамшигт гоолоор нь дурсах болно.
Тоглолтын сүүлчийн 25 минутыг солилцоогоор гарч ирэн тоглож хоёр ч гоол оруулах дөхсөн түүнийг Олд Траффордод түүнийг үдэхээр цугласан дал гаруй мянган тоглогч гайхалтай уур амьсгалаар талбайд хүлээж авч гайхалтай уур амьсгалаар талбайгаас үдсэн юм. Уг тоглолтын 82 дахь минутад Фрэзер Кэмпбелл гоолдож Улаан чөтгөрүүд ялсан ба 35 настай довтлогч фэнүүддээ хандаж “Би энд сүүлчийн удаагаа тоглож байна. Та нар өнөөдөр бас л гайхалтай байлаа. Та нар дэлхийн хамгийн шилдэг дэмжигчид шүү” гэсэн бол залгуулаад “Дасгалжуулагчдаа хандаж хэлэхэд та надтай гайхалтай хамтардаг байсан шүү” гэсэн байна. Түүнчлэн “Тэр миний карьерын хөтөч байсан. Би оргилд нь байж үзсэн, ёроолд нь ч байж үзсэн. Энэ бүх үед тэр намайг дэмжиж байсан”. Өөрсдийн хамтран зүтгэж байсан тоглогчиддоо хандан “Би дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчидтэй хамт тоглож байлаа. Надад довтлоход ямар амархан байдаг байсан гэж санана. Намайг үнэхээр гоё дамжуулалтаар хангана. Хэрвээ би боломжийг алдвал надад дахиад нэг боломж гаргаад өгнө. Би тэдэнд хангалттай баярласнаа илэрхийлж чадахгүй нь ээ. Сүүлчийн 25 минут гайхалтай байлаа. Тэд мөч бүр миний төлөө тоглосон гэж бодохоор үнэхээр гоё байлаа. Энэ 25 минутыг би хэзээ ч мартахгүй” гэжээ. Түүнчлэн мөн багийн бусад ажилтнууддаа баярласнаа илэрхийлсэн байна.
Энэхүү тоглолтоос 2 сая паундын ашиг олсон ба Сульшер энэхүү мөнгийг Африкийн ядуу орнуудын хүүхдийн хөлбөмбөгийн төсөлд хандивласан байна.
Баяртай Оле, баяртай!
loading...




tsim avchirsan laitai 2 goaliig ni hhhhheeeeezzzzzzeeeeeeeeeeeeeeeee ch magtahguiee.
loading...
bye ole hugshuun
loading...
yooyo naad skolkjar chin zgr l selgeenees orj ireed goalddag gar bsan shdee. Ugiin tiim zanshiltai gar. zgr l orj irenguutee shuud goaldana. aimar shaasan
loading...
GLORY GLORY MANCHESTER UNITED!!!!!
loading...