loading...
Хейкки Ковалайнэн Унгарт түрүүлж анхны гран-пригээ авлаа.Саяхан Макларентай гэрээгээ сунгасан түүнд энэ нь өөрийгөө нотлох тун чухал ялалт байлаа.Уг нь Хунгарорингд Макларений машин түрүүлнэ гэдэгт ихэнхи нь итгэж байсан.Гэхдээ шагналын тавцангын оройд нь шаргал үст финландийг зогсож байхыг хэн ч төсөөлөөгүй байхаа.
Энэ зам дээр гүйцэж түрүүлэх боломж ядмаг болхоор уралдаан нэг хэмнэлээр л уйтгартай явна гэсэн бодол маань гараа эхэлсэн мөчөөс л өөрчлөгдсөн юм.
Европын цагаар 14:03 минутад гараа эхэллээ.Энэ бол Массагын хийсэн мөрөөдлийн гараа байв.Масса гараа эхлэнгүүт Ковалайнэнийг довтлон өнгөрөөд, шууд Хэмилтоний араас дайрлаа.Масса, Хэмилтоний араас зүүн тал руу сугаран нэг алхамаар илүү гараад , утаа савстал огцом тоормослон, шууд баруун талаа барин эргэлт хүрсэн юм.Хэмилтонийг Массагын энэ үйлдэл цочоогоод орхив бололтой .Эргэлт дээр хэдийгээр дотор талаа хамгаалан эргэсэн ч гадна талаар нь гүйцээд өнгөрөх Массаг хаах боломж байсангүй .
Ингээд мөнгөлөг эгнээг ниргэсэн, Ферраригийн нисгэгчийн чөлөөт нислэг эхэлсэн юм.Энэ үед л, хааяа Массаг дутуу үнэлж байсан зарим цэг,таслалаа балруулдах зүйтэй гэсэн бодол төрснийг нуух хэрэггүй байхаа.
Б4-өөс хөдөлсөн Кубица санаанд хүртэл гараагаа хийгээгүй .Түүний урдуур Б5-аас гарсан Т.Глок дайран орсон юм.Кубица гараа эхлээд л урагшаа гишгэх завсар хайх зуур Глок өөрөөс нь тэр зайг булаачихав .Глок ,Кубица нарын хоорондын зай богино хугацаанд холдсон нь юм.Тоёота дугуй нь сайн таарав болтой.Үнэнийг хэлхэд Кубицаагаас илүү ихийг хүлээж байсан ч түүнээс хурд ,хүч гарч байгаа шинж алга байв.Б6-аас хөдөлсөн К.Райконэн ч ялгаагүй бүтэл муутайхан гараа хийж нэг байрлал Ф.Алонсод алдав.Түүний ардхан талд М.Вэббэр ,Я.Трулли,Н.Пикэ нар давхиж байлаа.
Торро Россогийн С.Фэттэлийн машинд техникийн эвдрэл гарч уралдааныг орхилоо.
18 дах тойрогт Масса цэнэглэхээр орж ирлээ.Масса зогсоолоос гархад Кубица цэнэглэхээр орж ирлээ.Тэд хоюулаа хөнгөн байсан боловч БМВ-гийн явдал нэг л тохироогүй байгаа мэт.Кубица зогсоолоос гарахдаа Б9-д гарч ирсэн нь дараагын хүнд цохилт нь болов . Мөн М.Вэббэр бас зогсоол тийш жолоогоо заллаа.20 дах тойрогт Хэмилтон цэнэглэв. Энэ тойрогтТ.Глок бас цэнэглэв.Түүнийг цэнэглэх явц 13,5 секунд удаан үргэлжилсэн нь ямар нэгэн саад гарсантай холбоотой байв.Хоёр тойргын дараа Алонсо ,Райконэн нар цэнэглэв.Тэдний байрлалд өөрчлөлт орсонгүй.Райконэн ,Алонсогийн ард урт хугацааг өнгөрүүлэв.
Масса ,Хэмилтон нарийн хоорондын хугацаа, цэнэглэхээс өмнө 3,5 секунд байлаа.30 тойрог явсний дараа хугацаа 3,3 секунд байв.Хэмилтон ширүүн довтолж байсан ч Массагаас юу ч хожсонгүй.
С.Боурдэг цэнэглэх үед шатхууны савны амсарт гал авалцаж ,галын хороор даруй унтраалаа.Торро Россогоос гадна Уильямсийн К.Накажима ,Хондагийн Р.Баричэлло нарт адил явдал тохиож мөн л машиний тэр хэсэгт нь
гал гарсан билээ.
Масса ,Хэмилтон нарын хоорондын хугацаа 5 секунд болжээ.41 дэх тойрогт Хэмилтоний зүүн урд дугуй , тоормослход хагарч орхив.Хэмилтон дугуйг тэртээ тэргүй гамгүй эдэлдэг билээ.Тэр жолоодход бэрх болсон машинаараа 4 км туулж зогсоолд орлоо.Макларенийхэн даруй тактикаа өөрчлөн, уралдааныг дуусах хүртэл цэнэглэж өглөө.Тэр эргээд Б10-т гарч ирэв. Хэмилтон ,Массаг гүйцэх өнгөрлөө бүр шагналын тавцан ч худлаа боллоо.Гэхдээ урдахи өрсөлдөгчид түүнээс удаан мөн дахин нэг удаа цэнэглэх шаардлагтай болхоор оноонд хүрэх нь зүдрэхээр асуудал биш байлаа.
Масса 44, Глок 47 ,Ковалайнэн 48-дэх тойргуудад сүүлийн удаа цэнэглэв.Үүний дараа Масса 17 секунд Ковалайнэнаас, Глокоос 25 секундээр зайтай болсон байв.
Ярвигтай бөгөөд залхуутай замыг Алонсогын ард уралдааны хагасаас илүү хувийг туулсан Райконэн сүүлийн удаа цэнэглээд гарахдаа л урд нь гарч ирэв.Райконэний зам чөлөөтэй болсноор гайхалтай хурдалж байлаа.Нэг тойрогт Массагаас бүр 3 секунд хүртэл илүү хурдалж үзүүлэв.Уралдааны төгсгөл хэсэг эхэллээ. 14 тойрог дутуу байхад Райконэн ,Глокоос 10 гаруй секундийн зайтай нэхэж явлаа.10 тойргын дараа тэр энэ хугацааг 1 секунд хүртэл багасгаж чадсан.Одоо харин хэзээ Тоёотаг гүйцэх вэ гэдэг л байв.Хэрэв Рэногийн урд аль эрт гарчихсан бол сүүлийн хэсэгт ингэж их хүч чармайлт шаардахгүй байсан юм.
Уралдааны сүүлийн гурван тойрог үлдлээ.Гэтэл ялалтын марш хангинуулж явсан Массагийн машинаас утаа олгойдсоор гараа, барианы шугам өнгөрөөд зогслоо.Хоёрхон тойрог мотор нь тэссэн бол төгс ялалт болох байлаа. Маш харамсалтай л явдал . Мөрөөдлийн гарааны галыг нь яруу бус төгсгөл нь унтрааж орхив.
Феррари ,Массагийн мотор шатангуут Райконэний ,Глок руу хийж байсан довтолгоог зогсоож ,мотороо гамнах тушаал өгсөн байна.
15:41 Хейкки Ковалайнэн барианд орж ялалт байгуулав.
Тоёотагийн Т.Глок хоёрдугаар байр эзлэн анхны удаа шагналт байранд орлоо.К.Райконэн гайхалтай гялалзаагүй ч энэ адармаатай уралдаанд түүний туршлага ,тэвчээр нь гуравдугаарт байр эзлэхэд нь нөлөөлсөн билээ.
Унгарын гран-прид зориулан бүтээдэг дэлхийд алдартай Унгарын шаазан үйлдвэрлэгч Херендийн гоёомсог шаазан цомыг ялагчид маань өргөв.
Бусад оноотой байруудад Б4 Ф.Алонсо,Б5 Л.Хэмилтон,Б6 Н.Пикэ,Б7 Я.Трулли,Б8 Р.Кубица нар багтсан юм.
Тоёота гайхалтай хурдалж Т.Глок Б2 т ,Я.Трулли Б7 орсоноор нийт 10 оноо авлаа .Тоёотагийн энэ улиралын хамгийн сайн үзүүлэлт боллоо.
Унгарт, Рэно хамгийн сайн уралдаанаа хийсэн .Хоёр нисгэгч нь нийт 8 оноо авсан тэдний гол зорилго болсон зохион бүтээгчдийн цомын аваргад их нэмэртэй болж байгаа юм.Алонсо Б7-гоос хөлдөлж Б4 т орсон нь мөн л дэвшилтэт амжилт юм.
Улиралын эхлэхэд л хүчтэй байсан БМВ Заубэрийнхэн өнөөдөр ямар ч оноо авч чадсангүй.Энэ ховор үзэгдлийн шалтгаан тэдний тактик ,стратегид байх шиг байна гэсэн бодол төрсөн юм.Яагаад гэвэл байрлал тогтоох уралдаанаас эх авч байгаа юм. Н.Хайдфэлд Кү-3 ийн цаг дуусаж байх үед гарч ирснээр саадтай учирсан.Түүнээс машин нь бүр Кү-1 д шалгарах чадалтай л байсан .Феррари болон МкЛарэнийхэн энэ эрсдэлээс зугтан дараагийн Кү-д шалгарах тойргоо эрт хийдэг.Кубица ч мөн ялгаагүй Кү-3,Кү-2 т цагийн төгсгөлд зам дээр гарч ирдэггүй билээ.
Уралдаанд БМВ Заубэрийн тактикчид дандаа супер бодлого бодож байсангүй .Өнөөдөр Кубица цэнэглэх зогсоолоос гарахдаа Б9 д гарч ирсэн нь тэдний тооцоолсоноор оноогүй нь лавтай.
Хонда ,Рэд Булл , Улиьямсийнхан өнөөдөр ямар оноо авч чадсангүй .Тэдний хувьд уралдаан холуур өнгөрөх шиг болов.Форса Индиа өнөөдөр сүүл мушгиж яваа ч Ж.Физикэллагийн Б15 д орсон явдалд урамшиж байна.Өнгөрсөн жил эдний машин уралдаанд,хошуучлагч машинуудаас 4 секундээр , бусад ерөнхий уралдагчдаас 2 секундээр удаан байсан бол энэ жилээс дэвшил гарч ,бүтэн 2 секундээр урагшаа ахижээ.
Тэмцэлтэй,тэмцэлгүй галтай, утаатай ,гунигтай гутралтай ,баяртай хөөртэй Унгарын гран-при өндөрлөв.
Ингээд 8-р сарын 22-оос эхлэх Валенсиад болох Европын гран-при хүртэл гурван долоо хоногын зуны амралт эхэллээ.
Массагийн гараа болон төгсгөл
|
Б |
Нисгэгч |
Оноо |
Баг / мотор |
|
1 |
Л.Хэмилтон |
62 |
МкЛарэн\ Мэрсэдэс |
|
2 |
К.Райконэн |
57 |
Феррари\ Феррари |
|
3 |
Ф.Масса |
54 |
Феррари\ Феррари |
|
4 |
Р.Кубица |
49 |
БМВ Заубэр\БМВ |
|
5 |
Н.Хайдфэлд |
41 |
БМВ Заубэр\БМВ |
|
6 |
ХКовалайнэн |
38 |
МкЛарэн\ Мэрсэдэс |
|
7 |
Я.Трулли |
22 |
Тоёота\ Тоёота |
|
8 |
М.Вэббэр |
18 |
Рэд Булл\Рэно |
|
9 |
Ф.Алонсо |
18 |
Рэно\Рэно |
|
10 |
Т.Глок |
13 |
Тоёота\ Тоёота |
|
11 |
Н.Пикэ |
13 |
Рэно\Рэно |
|
12 |
Р.Баричэлло |
11 |
Хонда\Хонда |
|
13 |
Н.Росбэрг |
8 |
Уильямс\Тоёота |
|
14 |
К.Накажима |
8 |
Уильямс\Тоёота |
|
15 |
Д.Култхард |
6 |
Рэд Булл\Рэно |
|
16 |
С.Вэттэл |
6 |
Торро Россо\ Феррари |
|
17 |
Ж.Баттон |
3 |
Хонда\Хонда |
|
18 |
С.Бурдэ |
2 |
Торро Россо\ Феррари |
|
19 |
Ж.Физичэлла |
0 |
Форса Индиа\ Феррари |
|
22 |
А.Сутил |
0 |
Форса Индиа\ Феррари |
|
Б |
Зохион бүтээгчид |
Оноо |
|
1 |
Феррари |
111 |
|
2 |
МкЛарэн |
100 |
|
3 |
БМВ Заубэр |
90 |
|
4 |
Тоёота |
35 |
|
5 |
Рэно |
31 |
|
6 |
Рэд Булл |
24 |
|
7 |
Уильямс |
16 |
|
8 |
Хонда |
14 |
|
9 |
Торро Россо |
8 |
|
10 |
Форса Индиа |
0 |
loading...






Massa uneheer azgyi bailaa. Teer jiliin Mika hakinen ii azgyitel sanaand orson shu. Formula 1 iin hamgiin sonirholtoi heseg odoo l ehleh ni de.
loading...
Massa turuulchihsen bol ih zugeer baih bailaa. Ih l haramsaltai yum bolloo doo. Europe-iin garaand Ferrari-g davhar tsohilt hiine gej naidaj baina.
loading...