Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Талбайн теннис » Энди Мюррей Цинцинатти мастерс тэмцээнд түрүүллээ

GD Star Rating
loading...

Их Британийн Номер 1 теннисчин,  залуу од  Энди Мюррей өчигдөр ATP Мастерс цуврал  тэмцээний анхны түрүүгээ авлаа. Тэрээр Цинцинатти мастерс тэмцээний шигшээ тоглолтонд Сербийн Новак Джоковичийг 7-6 7-6 -н харьцаагаар буулган авчээ.

6 сарын 23 наас 8 сарын 3-г хүртэл Америкийн нэгдсэн улсын Охaйо мужийн  Цинцинатти хотод  явагддаг энэ тэмцээн  дуулиан шуугианаар дүүрэн байлаа. Юуны түрүүнд Федерерийн ноёрхлыг унагаан дэлхийн чансааг тэргүүлэх эрхтэй болсон Испани эр Надаль өөрийн 32 дараалсан ялалтын цувралаа уг тэмцээний хагас шигшэээд Джоковичод ялагдсанаар таслуулсныг дурдах хэрэгтэй. Хэрвэээ уг тэмцээнд түрүүлсэн бол Рафа 8 сарын 3нд Номер 1 болох боломжтой байсан гэвч  Новакт дийлдсэнээр 8 сарын 18 -г хүртэл хүлээх хэрэгтэй боллоо. Шигшээ тоглолт тун халуун өдөр тохиосон бөгөөд Мюррей , Джокович нарын хувьд бүх хүч чадлаа дайчлан тоглосон хэдий ч Надалийг буулгаж авах гэж их хүчийг зарцуулсан Серби эр Эндиг барсангүй ээ.
Тоглолтын дараа Мюррей :
Энэ тэмцээний турш дэндүү халуун өдрүүд таарсан нь хэдий хэцүү байсан ч,  нэг талаараа өрсөлдөгчдийг маань хүчийг сулруулж надад тус болсон ч байж магадгүй ,

Уимблдоны шөвгийн 16 -д  шалгарсан нь надад маш их өөртөө итгэх итгэлийг өгсөн, тиймээс ч би энэ амжилтыг үзүүллээ гэжээ

Одоо энэ жилийн Мастерс цувралын Мадрид (10.15 -10.21), Парис (10.27 -11.4) дахь тэмцээн явагдах дутуу байгаа юм. Энэ жилийн Мэргэжлийн теннисний холбооны мастерс цуврал тэмцээнүүдэд түрүүлсэн тоглогчдыг та бүхэндээ сонирхуулъя

1. Indian Wells  -  Новак Джокович

2. Miami  -          Николай Давыденко

3. Monte Carlo  -  Рафаел Надаль

4. Rome -             Новак Джокович

5. Hamburg  -      Рафаел Надаль

6. Toronto  -        Рафаел Надаль

7. Cincinatti –      Энди Мюррей

8. Madrid

9. Paris

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: