loading...

Энэ зун Карлос Дельфино, Бостян Накбар, Жош Чилдресс, Карлос Наварро, Хорге Гарбахоса, Примоз Брезеч зэрэг олон НБА-н тоглогчид Европ руу хүлгийн жолоо залаад байсан бол үүн дээр нэмэгдээд гэрээ нь дуусч чөлөөт тоглогч болоод байсан Торнуудын Ненад Крстич, Орландогийн Карлос Арройо, Шарлоттын Эрл Бойкинс нар нэмэгдлээ.
Ненад Крстич ОХУ-ын Триумф Москва багтай жилийн 9 сая доллар авахаар 2 жилийн гэрээ байгуулсан бол Карлос Арройо Изреалын Маккаби Тель-Авив багтай 3 жил, ойролцоогоор жилд 7,5 сая доллар авах гэрээ үзэглэжээ.
Харин НБА-н хамгийн намхан тоглогчдын нэг 32 настай, 165 см өндөр Эрл Бойкинс Италийн Виртус Бологна багтай 1 жил, 3.5 сая долларын гэрээ хийжээ. Мөн тэрээр багийн зар суртачилгаа, маркетингын орлогоос хувь хүртэх аж.
Евролиги хүчирхэгжсээр л… дараагийн тоглогч нь Миамигийн Илчнүүдын Жасон Уэллиамс болох магадлал өндөр байна.
loading...




НБА с илүү Евролиги үзвэл сонирхолтой болох өдөр ойртсоор..
loading...
Жош Чилдресс-д их харамсаж байна.
loading...
Ненад Крстич -d haramsaltai yum
loading...
arrayo l sain boloh bsiimda
loading...
evroligi hichneen huchirhegjlee ch nba-iig guitsehgui
loading...