loading...
(bbc.co.uk) Английн алдарт марафонч Пола Рэдклифф Макаод Их Британий бэлтгэлийн баазад бэлтгэлээ хийж буй нь. Тэр багийнхнаасаа хамгийн түрүүнд босч бэлтгэлээ хийж буй тэр дөрвөн жилийн өмнөх алдаагаа давтахгүйг хичээж буй бололтой.
Удахгүй дэлхийн тэргүүн теннисчин болох гэж буй Рафаэл Надаль Бээжингийн олон улсын онгоцны буудалд газардлаа.
Харин Надалийн дайсан Рожер Федерер аль хэдийнэ Olympic Green Tennis Centerе-д эрчимжүүлсэн бэлтгэлдээ орчихож.
Америкийн усанд сэлэгч Аарон Пиерсол Water Cube ордонд бэлтгэл хийж байхдаа ийм сонин дүрстэй болж байна.
Даллас Маверикс багийн од Дирк Новицки нээлтийн ажиллагаанд Германы тугийг барьж жагсах бэлтгэл ажлаа ийнхүү хангаж байна.
Нэрт усанд сэлэгч Аманда Бирд өөрийн амьтны эрхийг хамгаалах Пета бүлгэмээ ёслол төгөлдөр нээлээ.
Бээжингийн Чаоян паркад сайхан бүсгүйчүүдийн бүжгийг үзэх боломжтой. Энд элсний воллейболын тэмцээн болох ба хөгжөөн дэмжигч охидууд бэлтгэлээ хийж байгаа юм.
Хонг Конгд морин спортын төрлүүд болох билээ. Харин тэнд болж буй тайфун зохион байгуулагчдыг жинхэнэ сандаргаж байна.
АНУ-ын багийн гишүүд Бээжинд буухдаа утаатай ингэж тэмцэхээс өөр арга байсангүй.
Утаанаас гадна өөр нэг шүдний өвчин байна. Энэ нь мэдээгүй байхад нь шонгийн модон дээр гараад ирэх “Төвдийг чөлөөл” гэсэн бичигнүүд. Шувууны үүрний дэргэдэх нэгэн жишээг харж байна.
loading...













