loading...
Энэ зуны гол шуугианы эзэн болох дөхсөн Португал тоглогч К. Роналду Мачестер Юнайтед баг
таа үлдэнэ гэж өөрөө мэдэгдлээ. Түүнийг өнгөрсөн 6 сараас хойш өнөөдрийг хүртэл Эзэн хааны баг Реал Мадридад очих нь гэсэн мэдээллүүд өдөр алгасахгүй гарч байлаа. Реал ээлжит мега одоо авах хүсэлтэй, Роналду ч Мадридад очих хүсэлтэй байсан ч тэдний хүсэл талаар болох нь. Гол шалтгаан нь мөнгө болон Алекс Фергюсон , мөн улирлын эхний хагаст гэмтлийн улмаас тоглох боломжгүй болсон нь болов уу. “МЮ”-ын босс Роналдуг явуулахгүй гэж улайран зүтгэсэн, мөн Реалын зүгээс түүний төлбөр болох сансрын гэмээр их мөнгийг өгч хараахан чадаагүй байх. Тэгээд ч хэдхэн хоногийн өмнө Рафаель Ван дер Ваартыг Мадридын баг худалдан авсан нь Роналдуг энэ жилдээ авахаа больсныг илтгэх мэт.
Хэдийгээр Роналду үлдэнэ гэж өөрөө хэлсэн ч түүний нутгийн ах Луиш Фигу 2000 онд Барсад байхдаа “Таныг Реал руу явах гэж байгаа гэж сонслоо?” гэсэн сэтгүүлчийн асуултанд “Реал руу явах аа, инээдтэй юм. Би хэзээ ч тэгэхгүй” гэж хариулж байлаа. Энэ үед Реал болон Фигу нэгэнт урьдчилсан гэрээ байгуулаад байсан юм. Роналду ах одынхоо араншинг давтахгүй гэхийг үгүйсгэхгүй.
Гэхдээ олонхийн үзэж байгаагаар Роналду “МЮ”-д үлдсэндээ сэтгэл дундуур байгаа бөгөөд энэ улирлыг өнгөрөөгөөд ирэх улиралд гарцаагүй буурь сэлгэх гэнэ.
Энэ цаг үед “МЮ” улирлын өмнөх нөхөрсөг тоглолтынхоо нэгийг “Олд Траффорд”-доо Ювентустай хийж, гоолгүй тэнцсэн байна.
Мөн өөр хэд хэдэн тоглолтууд болжээ.
|
“Хаддерсфилд” (Англи) – “Арсенал” (Англи) – 1:2 (0:0) |
|
Гоол: Берретт, 75 (1:0). Уотт, 79 (1:1). Баразите, 87 (1:2). |
|
“Ньюкасл” (Англи) – ПСВ (Голланд) – 2:2 (2:1) |
|
Гоол: Тэйлор, 3 (1:0). Гатри, 8 (2:0). Афеллай, 32 (2:1). Амрабат, 71 (2:2). |
|
“Селтик” (Шотланд) – “Манчестер Сити” (Англи) – 1:1 (0:0) |
|
Гоол: Петров, 54 (0:1). Макгоуан, 78 (1:1). |
|
Малага” (Испани) – “Атлетик” (Испани) – 1:3 (1:0) |
|
Гоол: Лоло, 35 (1:0). Мартинес, 55 (1:1). Мартинес, 69 (1:2). Ираола, 90 (1:3). |
|
|
loading...




Бавари – Интер тоглосон сурагтай.
Бас тэр Амрабат гэж ямар нөхөр байнаа.
loading...
Зөөз үлд үлд
loading...
yavsan bol 1 nudeeree ch uzehgui baisan yum. uldsen bol odoo yaayaa gehev. best best… the manchester united team. gl hf
loading...
ronaldo uldeegui bol man u mon ch hetsuu bh bsan man u-daa l bsan deer
loading...