loading...
Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны нээлт хаалт хариуцсан дарга Жан Хайфэн өнөөдөр сэтгүүлчдэд нээлтийн үйл ажиллагааны тухай мэдээллийг дэлгэлээ.
Олимпийн нээлтийн үйл ажиллагаа маргааш 20 цагаас эхлэх бөгөөд нийт 3 цаг 30 минут үргэлжлэх аж. Нээлтийн ажиллагаан дээр Хятадын дуучин Лиу Хуан болон Английн дуучин Сара Брайтмэн нар сүлд дууг дуулна гэнэ.Нээлтийн үйл ажиллагаа нь хоёр хэсгээс бүрдэх ба эхний хэсэг нь Хятадын эртний иргэншил, харин дараагийн хэсэг нь орчин цагийн сэргэн мандаж буй Хятадын тухай үзүүлэх юм байна.
Харин нээлтийн үйл ажиллагааны өмнө 70 минутын халаалтын үйл ажиллагаа байгаа бөгөөд энэхүү ажиллагаанд Хятадын өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийн өөрсдийн онцлогийг харуулсан үндэсний урлагийг үзүүлнэ гэнэ. Энэ арга хэмжээ 19 цагт дуусах аж.
Нийт 205 орны төлөөлөгчид хоёр цаг гаруй жагсан орж ирэх бөгөөд ханз үсгийн дарааллаар жагсан орж ирнэ.
loading...



