loading...
Унгарын гран-прид зарим нэгэнд азтай,өөр нэгэнд нь азгүй явдал тохиолдсон.Ф.Масса,Л.Хэмилтон нарын азгүйтэл Х.Ковалайнэн ,Т.Глокод азтайгаар туссан.
Финланд залууг барианд орход багийн холбоогоор, ялагчдын “клубт” элсэн орсныг нь дуулгасан юм.Нийтдээ гран-прид ялсан 99 нисгэгч энэ “клубт”багтдаг байсан бол Х.Ковалайнэн нэмэгдэж 100 дахь гран-приг ялагч боллоо.Мөн Х. Ковалайнен ,Кеке Росберг,Мика Хэккинэн ,Кими Райконэн нарын дараахи гран-при ялсан дөрөвдэх Финланд нисгэгч болж байна.
Т.Глокийн хувьд Формула-1д хөл тавьсан эхний жилээ,дундаж багтай шагналын тавцанд гарна гэдэг маш том амжилт, аз юм. Хоёрдугаар байр эзэлсний маргааш нь л Тоёота түүнтэй гэрээгээ сунгасан байна.
Хэмилтон дугуй нь хагаран магадгүй түрүүлж болох сайхан боломжоо алдаж азгүйтсэн боловч Масса уралдааныг орхисон нь түүний хувьд азтай явдал болсон юм .Ингэснээр тэр ДА –гыг хошуучилсан хэвээр үлдсэн.
Уг нь энэ уралдаан Фелиппе Массагийнх байв. Ферраригйин багийн дарга Стефано Доменикалигийн хэлснээр Массагийн хамгийн шилдэг уралдааны нэг юм.Гараанаас эхлээд уралдааныг хяналтандаа авч чадсан ч харамсалтай нь төгсгөж чадаагүй.Ферраригийн телеметрийн хяналтын самбарт ямар ч дохио, анхааруулга ирэлгүй мотор нь гэнэт шатсан гэж багийн дарга хэлжээ. Шалтгааныг тэд одоогоор тогтоогоогүй байна.
Хунгарорингд хэд хэдэн үйл явдалд ,тодруулах асуулт гарч байгаа билээ.41 дэх тойрогт Л.Хэмилтоний зүүн урд талын дугуй хагарсан.Яагаад дугуй нь хагарсан бэ?гэдэг асуулт заавал тавигдаж байгаа юм
Хунгароринг дугуйны элэгдэл ихтэй, хэцүү замтай. Хэмилтон дугуйг гамгүй эдэлдгээрээ алдартай. Бриджстоун мэргэжилтнүүд, түүний дугуйг ашиглалтаас болж хагарсан гэж үзэж байгаа. Хэмилтон өөрөө энэ явдалд буруутай гэж дүгнэх үлдэж байна.
Өөр нэг асуулт К.Райконэн яагаад гэнэт Т.Глокийн хойноос довтлохоо больсон бэ?
К.Райконэн ,Т.Глокоос сүүлийн арван тойрог бүрт нэг секундээр илүү хурдалж ,яг ард гэзэг дарж явсан.Массад асуудал гарангуут шууд зайгаа аван хоцорч эхэлсэн юм. Энэ үед Ферраригийн удирдах төвөөс ,Райконэний машины ард хитэгт механик эвдрэл байгааг олж тогтоогоод, эрсдэлээс урьдчилан сэргийлсэн арга хэмжээг авчээ .Унгарт Райконэн шинэ мотортой уралдсан болхоор энэ үйлдэл нь мотортой нь ямар ч хамаагүй болж таарав .
Шатахуун цэнэглэх үед яагаад бэрхшээлүүд гарч байсан бэ?
Хэд хэдэн багт шатахуун цэнэглэх үед жижиг гал гарсан .Эхлээд Торро Россогийн С.Бурдэгийн машиныг цэнэглэхэд гал гарсан.Түүнийг хоёрдах удаагаа цэнэглэхэд дахин гал гарч бөөн хөөс цацан унтраасан.Дараа нь К.Накажима,Р.Баричэлло нар мөн л тэрүүхэн хэсэгт галд өртөөд өнгөрөв .К.Накажимагийн гал өөрөө унтарч ,Р.Баричэллогийн машинд авалцсан галыг хороор дарсан .
Тоёотагийн Тимо Глокыг цэнэглэх үед шатахууны хоолойгоор бензин дамжихгүй байснаас , хоёрдах хоолойг яаралтай орлуулсан аж.Төхөөрөмжнөөс бензиныг дамжуулах даралт багассан гэнэ. Т.Глокийн зогсолт 13,5 секунд үргэлжилж,тооцоож байснаасаа бүтэн таван секунд алджээ.
Халуунд шатахууны төхөөрөмж , бензиныг зохих хэм хүртэл хөргөж чадаагүйгээс машин дээр бензин асгархад шууд гал авалцаж байсан байна. Гал гарсан ба шатахууны төхөөрөмжинд үүссэн гэмтэл зэрэг нь хэт халуунаас үүдэлтэй гэж дүгнэв.
Гуравдах хүч хаачив?
Улирал эхлэхэд л мөнгөлөгүүд болон улаануудтай ана мана үзэлцэж байсан БМВ г гуравдах хүч яах аргагүй мөн гэж нийтээрээ хүлээн зөвшөөрсөн билээ .Унгарт Р.Кубица наймд ,Н.Хайдфэлд аравт багтаж ,нэгхэн оноо авсан .Энэ нь БМВ Заубэрийн 2006 оны Бразилийн гран-пригээс хойшхи хамгийн муу үзүүлэлт болсон юм байна. Кубица хошуучлагчдаас нэг тойрогт ойролцоогоор 0,7 секунд ,Хайдфэлд бүр бүтэн секундээр удаан байв. Зөөлөн, хатуу аль ч дугуй нь тэдний тойргын хугацаанд өөрчлөлт оруулсангүй.БМВ удаан…удаанаар …маш удаанаар бусад машиныг дагаж байлаа. Сүүлд тэд ерөөсөө л уралдаагүй юм шиг сэтгэгдэлтэй үлдэв.БМВ уралдааны өмнөх хоёр өдөр дугуйны асуудалтай байсан нь нөлөөлсөн гэж үзэх тал бий ч учир шалтгааныг нарийвчлан судлаж байна.
loading...





Thanks, ih goyo medeeleluud bn. Bugdiig n unshlaa, ih ch um medej avlaa. TSaashid urgeljluuleh bh gj naidaj bn . Yalanguya technik iin shinechlel, durem iin nariivchilsan zaalt uud bval sonirholtoi um.
loading...