Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бээжин 2008 » Хамгийн хурдан гоол эхний өдөр оров

GD Star Rating
loading...

Олимпийн наадмын эмэгтэй хөлбөмбөгийн төрөл дуулиан шуугианаар дүүрэн эхэллээ.

Хамгийн сонирхолтой тоглолт, хүмүүсийн итгэмээргүй үр дүнг авчирсан тоглолт Норвеги, АНУ-ын хооронд боллоо. 2004 оны Афины олимпийн аварга АНУ-ын шигшээ багийг Норвегийн багийнхан эхний үед л, тэр дундаа эхний 5 минутанд л нокаутанд оруулж давуу байдлаа хадгалсаар олимпийн аваргуудыг хожлоо. Тоглолтын хоёр дахь минутанд Норвегийн довтлогч Лени Карсен гоол хийснээр олимпийн эмэгтэйчүүдийн төрлийн хамгийн хурдан гоол хийсэн хүнээр мөн тодорлоо. Өмнөх дээд амжилт Германы Пиа Вундерлихын Атлантын олимпоор Бразилийн хаалганд гоол хийсэн амжилтаар бүртгэлтэй байж.

Хятад болон Канадууд өөрсдийн өрсөлдөгчид болох Швед, Аргентины багуудыг 2-1ээр тус тус хожиж хэсгээ тэргүүлж байна. Е хэсгийг Хятадууд, Канадууд тэргүүлж байна.

Харин F хэсгийг хүчирхэг Ардчилсан Солонгосны нядханууд Нигерийг 1-0ээр хожсоноор тэргүүлж байна. Нөгөө нэг тоглолт болох Бразил, Германы багийн тоглолт нэг ч гоол оролгүй эвийн гэрээ байгуулжээ.

G хэсэгт Япон Шинэ Зеландтай 2-2оор тэнцсэн бол, Норвегийн баг АНУ-ын багийг 2-0 ээр хожсон билээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: