Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Бээжин 2008 » Эрэгтэй хөлбөмбөг:Эхний өдөр

GD Star Rating
loading...

Бээжин 2008 наадмын Эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн 8-р сарын 7-нд эхлэнэ.

Нээлтийн тоглолт А хэсгийн Австрали, Сербийн багуудын хооронд болно. Энэхүү тоглолт нь Серби Югославиас салан тусдаа улс болон хийж буй анхны Олимпын тоглолт болох юм. Югославичууд 1984 оны Лос Анжелесийн наадамд хүрэл медал авсан нь тэдний гаргасан хамгийн том ажилт билээ.

А хэсгийн хоёр дахь тоглолт Аргентин болон Зааны ясан эргийн багуудын хооронд болно. Аргентинчууд 6 дараалан ФИФА Залуучуудын дэлхийн аварга болоод байгаа. 2007 оны Канада-д гарсан бүрэлдэхүүн бараг өөрчлөгдөөгүй тул түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар тодроод байна.

Харин Зааны ясан эргийнхэн Олимпын анхны тоглолтоо хийнэ. Хамгийн сүүлд Голландын шигшээтэй тэнцсэн тоглолтоос харвал тэднийг дутуу үнэлж болохгүй.

Б хэсэгт Япончууд Америкчуудтай нүүр тулна. Япончууд 1964 онд Мескикийн шигшээг хожин хүрэл медал авсан нь анхны бөгөөд цорын ганц удаа Азийн баг медал авсан тохиолдол билээ. Гэсэн хэдий ч сүүлийн 3 Олимпд Япончууд тааруу амжилт үзүүлсэн.

АНУ Олимпийн наадамд 13 удаа оролцсон ба 1984-2000 оны хооронд алгасалгүй 5 дараалан орсон. Хамгийн өндөр амжилт нь 2000 оны Сиднейн Олимпд 4 байр.Энэ удаагын шигшээ багт Алтидоре, Аду зэрэг сайн тамирчид орсон ба муугүй амжилт үзүүлнэ хэмээн тооцоолоод байгаа.

Б хэсгийн нөгөө тоглолт Голланд, Нигерийн багуудын гал гарах учраа. Голландчууд 1908, 1912, 1920 онуудад Хүрэл медал хүртсэн ч үүний дараагаас 56 жил Олимпд оролцоогүй билээ. 2007 оны 21 доош насны Европын аварга болсон тэд энэ жил өнөдр амжилт үзүүлэх нь гарцаагүй.

Нигерчүүдийн хувьд Обинна, Исаак хоёроос өөр сайн тоглогч байхгүй хэдий ч 2005 онд 20 доош насны Дэлхийн аваргаас мөнгөн медал хүртсэн бүрэлдэхүүн бараг өөрчлөгдөлгүй иржээ.

В хэсгийн эхний тоглолт Бразил, Белги хоёрын хооронд болно.Дэлхийн 5 удаагын аварга Бразилчууд хараахан Олимпын аварга болоогүй байгаа билээ. Энэ удаа тэд Роналдинио, Робинио нарын хүчирхэг бүрэлдэхүүнтэйгээр зөвхөн алтын төлөө тоглоно. Белгичүүд хамгийн сүүлд 1920 онд Олимпд оролцсон ба үүнээс 4 жилийн өмнө 1916 онд Алтан медал хүртэж байсан.

Мөн В хэсэгт Хятад болон Шинэ Зеландын багууд нүүр тулна. Хятадуудын хувьд 1988 оны Сөүлийн Олимпд тааруухан оролцсон амжилттайгаар энэ удаагын тэмцээнд зохион байгуулагчын давуу эрхээр шууд орж байгаа. Шинэ Зеландчууд анхны удаагаа оролцож байгаа ба тоглогчдын хувьд Австралийн дээд лиг болох А-лигд тоглодог тул сул баг хэмээн тооцож болохгүй.

Сүүлийн хэсэг Г хэсэгт Италичууд Гондурасын шигшээтэй тоглоно. Таван удаагын Европын 21-ээс доош насны дэлхийн аварга Италичууд яах аргагүй энэ удаагын тэмцээнд түрүүлэх өндөр магадлалтай багуудын нэг юм. Гэсэн хэдий ч Интер Миланы довтлогч Дэвид Суазогоор ахлуулсан Гондурасчууд аюултай учираа. Тэдний бүх тоглогчид довтолгоонд оролцдог тактик төвөг учруулах нь гарцаагүй.

Хоёр дах тоглолт 2000 оны Сиднейн Олимпын алтан медалт Камеруун болон Өмнөд Солонгосын багуудын хооронд явагдана. Сонгон шалгаруултанд үзүүлсэн Арслангуудын тоглолт Солонгосчуудын толгойны өвчин болоод байгаа нь тодорхой.Солонгосчууд хэдий 2004 оны Афины олимпд хэсгээсээ хасагдсан боловч хэзээ ч бууж өгдөггүй тэдний араншин тэдэнд туслах нь гарцаагүй.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: