loading...
Олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнд манай бөхчүүд хэнтэй барилдах нь өнөө орой явагдсан сугалааны үеэр тодорхой боллоо.
Эрэгтэй.
60 кг 33 бөх. Гавъяат тамирчин Х.Цагаанбаатар С хэсгийн эхний тойрогт Изралийн бөх Екүтел Галийг хожвол Францын Димитрий Драгин, Гүржийн Нестор Хергиани нарын хожсонтой нь хоёрын даваанд барилдаж давсан тохиолдолд хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Йемений Али Хусроф, ОХУ-ын Руслан Кишмахов,БНХАУ-ын Лю Ренван, Казахстаны Саламат Утарбаев нараас шалгарсантай нь барилдана.
73 кг 32 бөх ОУХМ Гантөмөрийн Дашдаваа А хэсэгт орж эхний тойрогт АНУ-ын бөх Рян Ресерийг хожвол дараа нь Польшийн Киржиштоф Вилкомирски, Латвийн Всеволод Зелёнис нарын хэн давсантай нь хүч үзнэ. Хоёр давбал хэсгийн аваргын төлөө Канадын Николас Триттон, Португалын Жоао Пинту,Японы Юсүкэ Канамару, Ираны Али Маламат нараас шалгарсантай нь барилдана.
81 кг 35 бөх. ОУХМ Дамдинсүрэнгийн Нямхүү D хэсэгт эхний тойрогт дэлхийн аваргын алт, хүрэл медальт Нидерландын бөх Гилеоме Элмонтыг давбал дараа нь Пуэрто Рикогийн Ла Рокке Абдерахман Бренес, Италийн бөх Сиднейн олимпийн аварга Жузеппе Мадалони нарын хожсонтой нь барилдаж ялбал хэсгийн аваргын төлөө Тунисын Юсеф Бадра, Монтенегрогийн Срдян Марвалевич,Экваторын Гвиней улсын Мчама Жосе Мба, БНХАУ-ын Лей Гуо, Арубагийн Вис Видерд нарын хожсонтой нь барилдана.
-100 кг. 32 бөх ОУХМ Найдангийн Түвшинбаяр D хэсэгт эхлээд олимпийн аварга, дэлхийн хошой аварга Японы Кейжи Сузукиг хожвол хоёрдугаар тойрогт ОХУ-ын Руслан Гасымов, Германы Бенжамин Берла нарын давсныг ялбал хэсгийн аваргын төлөө Венесуэлийн Албенис Антонио Росалес,БНСУ-ын Жан Сун Хо,Кубын Орейдис Диспан, Австралийн Мат Селотти нараас шалгарсантай нь барилдана.
+100 кг. 34 бөх ОУХМ Махгалын Баяржавхлан С хэсэгт эхний тойрогт Польшийн Януш Военаровичийг ялбал Узбекистаны Абдуло Тангриев, Германы Андреас Толзер нарын хожсонтой хүч үзэж дийлсэн тохиолдолд Францын бөх дэлхийн аварга Теди Рине болон Тунисын Анис Чедли, Австралийн Семир Пепич,Елдос Ихсангалиев нараас шалгарсантай нь хэсгийн аваргын төлөө барилдана.
Эмэгтэй.
52 кг. 22 бөх ОУХМ Мөнхбаатарын Бундмаа С хэсэгт эхлээд Испаний Ана Караскосаг дийлбэл БНХАУ-ын бөх олимп, дэлхийн аварга Шян Дүмэй хүлээж байна. Түүнийг хожсон тохиолдолдОХУ-ын Анна Харитонова болон дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Португалийн Телма Монтеро нарын ялсантай нь хэсгийн аваргын төлөө барилдана.
57 кг. 22 бөх Гавъяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваанд Германы бөх Афины олимпийн аварга Ивонне Боенич,Италийн Жулиа Чинтавалле нарын давсантай нь хүч үзнэ. Энэ даваанд хожвол Францын бөх Барбара Харел, БНАСАУ-ын бөх олимп, дэлхийн аварга Ки Сун Хие нарын хожсонтой нь хэсгийн аваргын төлөө барилдана.
63 кг. 22 бөх ОУХМ Түмэн-Одын Баттөгс эхний тойрогт гоц мөргөөд дараа ньдэлхийн аваргын хүрэл медальт Германы бөх Ана вон Харниер, Америкийн Самаогийн Силулу А Этону тай барилдана. Түүнийг хожвол Францын Усие Декоссе, Словени бөх Афины олимпийн хүрэл медальт Урска Золнир, Изралийн Элис Шлезингер нарын хожсонтой нь хэсгийн аваргын төлөө барилдана.
-78 кг. 21 бөх ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд А хэсэг эхлээд гоц мөргөн дараа нь БНХАУ-ын Ян ШюЛи, Киргизстаны Елена Проскуракова нарын давсныг нь хожвол хэсгийн аваргын төлөө Италийн Люсиа Морико,Японы бөх дэлхийн аваргын мөнгөн медальт Сае Наказава, Бразилийн Эдинанси Силва, ОХУ-ын Вера Москалюк,Испаний Эстер Сан Мигель нарын давсантай нь барилдана.
+78 кг. 21 бөх Гавъяат тамирчин Доржготовын Цэрэнханд D хэсэгт эхний тойрогт гоц мөргөн дараа нь Нидерландын Карола Уиленхоедтой барилдан ялбал хэсгийн аваргын төлөө Казахстаны Гульжан Иссанова,Польшийн Урсула Садковска, Словений Люсиа Полавдер нарын давсантай нь барилдана.
Харин Олон Улсын Жүдо Бөхийн Холбоо нь Азийн Жүдо бөхийн Холбооны онооны системийг эс зөвшөөрч нэг улсаас нэг тамирчин 2 жинд эрх авбал аль нэгийг нь хүчингүй болгоно гэсэн шийдвэрийг өнгөрөгч сарын сүүлчээр гаргаснаас эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдах ёстой байсан ОУХМ С. Миярагчаа тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Энэ жинд гавъяат тамирчин Х. Цагаанбаатар цуглуулсан оноогоороо тивдээ тэргүүлж, эрх авсан боловч дээрхи шийдвэрийн дагуу түүнийг дэлхийн аваргаас эрх авсан 60 кг-д орохыг зөвшөөрч, үлдсэн 66 кг-д авсан эрхийг цуцалсан байна. Үүнтэй төстэй нөхцлөөр Грек, Украин зэрэг улсууд илүү эрхээ хураалгалаа.
loading...




miaragchaa gomdoltoo ym bolj de daraagin udaa ooroo avna bizdee
loading...