loading...
![]()
Өнөөдөр хүн төрөлхтний их баяр наадам Зуны 29- р олимп Бээжин хотноо нээлтээ хийнэ. Энэ 16 хоногт бид эх орныхоо тамирчдаа дэмжихээс гадна манай оронд төдийлөн хөгжөөгүй олон спортын төрлүүдийг сонирхон үзнэ. Ингээд Европ , Хойд Америк тивд өндөр хөгжсөн зүлэгний хоккеин талаарх мэдээ хүргэе
Дүрэм , тоглолт
91.4м урт 55м өргөн ногоон зүлгэн талбай дээр тус бүр 11 тоглогчтой 2 баг өрсөлдөнө.
Нэг багт 5 сэлгээний тоглогч байх бөгөөд , тоглолтон дунд хэдэн ч сэлгээ хийх боломжтой боловч булангийн цохилт хийх үед сэлгээ хийхийг хориглодог. Тоглогчдын байрлалын хувьд ерөнхийдөө хөлбөмбөгтэй маш төстэй багаад хаалагач , хамгаалагч , хагас хамгаалагч , довтлогч нараас бүрдэнэ. Хаалгач зориулалтын хамгаалалтын хувцас өмсдөг.
Явагдах хугацааны хувьд 35 минутаар 2 үе байдаг. Тоглолтыг талбайд 2 шүүгч шүүн явуулах бөгөөд тоглолтын үед алдаа гаргасан тоглогчийг ногоон , шар , улаан картаар торгоно. Эдгээр картууд нь хөлбөмбөгийн дүрэмтэй адил үйлчлэх бөгөөд жишээлбэл :
Ногоон карт – Анхааруулга !
Шар карт – 5 минут хүртэл тоглолтоос чөлөөлнө.
Улаан карт – Толголтоос чөлөөлнө
Нэмэлт үе – Хэрвээ хоёр баг үндсэн цагт оноо тэнцсэн тохиолдолд 7.5 минутаар нэмэлт цагт тоглох бөгөөд хэрвээ нэмэлт цагт дахин тэнцвэл торгуулийн цохилтоор ялагч тодордог.
Чөлөөт цохилт – Торгуулийн шугамын гадна талд эсрэг баг нь алдаа гаргасан үед чөлөөт цохилтыг өгөх бөгөөд энэ цохилтийг гүйцэтгэх үед эсрэг багийн тоглогчид 5м хол байх ёстой.
Булангийн цохилт – Яг хөлбөмбөгийн дүрэмтэй адилхан бөгөөд , булангийн цохилт
Торгуулийн цохилт – Торгуулийн шугамын дотор эсрэг багийн тоглогч дээр алдаа гаргасан тохиолдолд энэ цохилтийг өгдөг. Цохилтийг хаалганаас 6.5м зайнаас гүйцэтгэнэ.
Ингээд Зуны Олимпийн Хоккеин талаарх мэдээлэл хүргэе

Бүх тоглолтууд Олимпийн ногоон бүс дахь Хоккеин талбайд явагдана.
Эрэгтэй
8 сарын 11нд нээлтээ хийж хэсгийн тоглолтууд эхлэх бөгөөд 8 сарын 23нд Аврагын төлөөг тоглолт явагдсанаар тэмцээн өндөрлөнө. Багууд 6 багтай 2 хэсэгт хуваагдан тоглох бөгөөд тойргийн журмаар тоглолтууд явагдаж хэсгийн эхний 2 байр эзэлсэн багууд хагас шигшээд шалгаран медалийн төлөө өрсөлдөнө. Харин хэсэгтээ гурваас зургаадугаар -р байранд орсон багууд хоорондоо 5 -с 20 -р байрийн төлөө тоглоно.
A хэсэг
B хэсэг
Эмэгтэй

Эмэгтэй багийн тоглолтууд 8 сарын 10нд нээлтээ хийж хэсгийн тоглолтууд 18нд өндөрлөх бол хагас шигшээ тоглолт 20нд Бээжингийн хоккеин талбайд явагдана.
A хэсэг
B хэсэг
loading...



