Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бээжин 2008 » Төрийн дууллаа эгшиглүүлээрэй

GD Star Rating
loading...

Хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр, спортын агуу наадам зуны олимпийн 29-р их наадам энэ цаг мөчид, ёслол төгөлдөр, сүр жавхлантай нээлтээ хийж байна.

Дэлхийн сор манлай болсон агуу тамирчид цугларан өрсөлдөн тэмцэлдэх олимпийн агуу талбарт  Монгол Улсын 29 шилдэг тамирчин спортын 7 төрлөөр оролцох гэж байна. Хэдийгээр манай улс олимпийн наадмаас 15 медаль авсан ч хараахан алтан медаль авч чадаагүй л байгаа. Тамирчдаа олимпод амжилттай оролцоосой гэж хүн бүр хүсэж байгаа ч олимпийн аварга төрөөсэй гэсэн хүсэл, хүлээлт, итгэл найдвар юу юунаас их байна. Ард түмнийхээ энэ их хүндлэл, итгэлийг адахгүй байх гэдэгт ч итгэлтэй байна. Олимпод оролцох 29 тамирчин маань өөрсдийнхөө төлөө биш, гэр бүл, найз нөхдийнхөө төлөө биш, алдар нэр, гавьяа шагналын төлөө биш гагцхүү эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэл зүрхээр өрсөлдөөсэй. Хөх тэнгэрийн орны эрэлхэг хөвгүүд, эрэмгий бүсгүйчүүд маань харийн дэвжээнд улсынхаа алтан соёмбот далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэгт бид бүхэн бүрэн итгэлтэй байгаа шүү. Энэ гайхамшигт цаг мөч тун удахгүй ирнэ гэдэгт үл эргэлзнэм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: