loading...
Формула-1 ийн нисгэгчид маань Бээжингийн Олимпын тоглолтоос ямар төрлийг үзэж сонирхох талаараа ярьжээ.
МкЛарэний Л. Хэмилтон 100 метрийн ойрын зайн гүйлтийг үзэх дуртай ” Ертөнцийн хамгийн хурдтай хүмүүс хоорондоо өрсөлддөг ” “Тэд хэрхэн арваас доош секундын дотор бүх хүч,энергээ шавхаж чаддаг нь гайхалтай юм” гэв .
Х.Ковалайнэн хөнгөн атлетикийн төрлийг хөгжөөн дэмждэг аж.Хамгийн сүүлд ,оросын тамирчин Елена Исинбаевагийн дээд амжилт тогтоосон Монте Карлогийн гран-приг үзэж сонирхожээ. Ковалайнэн Финландийн тамирчидаа дэмжиж ,жад шидэх төрөлд өрсөлдөх Теро Ярвэнпег алтан медаль авна хэмээн найдлага тавьж байна .
Энэ жил хөлбөмбөгчид нь европын аварга болж ,дугуйчин нь Тур дэ Францад ,теннисчин нь Уимбилдонд түрүүлсэн болхоор испанчууд олимпод амжилттай оролцоно гэж МкЛарэний туршин нисгэгч Педро дэ ла Роса хэллээ.Тэр испанийн хамгийн түрүүлэх боломжтой төрөл нь сагсан бөмбөг ,теннис гэж үзэж байна.
Нутаг нэгт Фэрнандо Алонсо, испанийн сайн тамирчид оролцох бүх спортын төрлийг алгасахгүй үзэх гэнэ.Теннис дугуйг илүүтэй дэмжиж, харин испани сайн тамирчингүй хөнгөн атлетикийг үзэхгүй гэв.
Кими Райконэн бүх спортын төрлийн үзэх сайхан гэсэн бол Н.Хайдфэлд ,үзэхээс гадна энэ гайхамшигт үйл явдалд өөрөө биеэрээ оролцохыг хүсдэг гэлээ.
Уильямсийн Н.Росберг 100 метрийн гараанаас гадна 200,400 метрийн ойрын зайн гүйлтийг сонирходог аж.Түүний багийн хамтрагч К.Накажима ,хөлбөмбөг ,бейсболийг илүүд үзэж байна.Япончууд бейсболд өндөр амжилт гаргаж мөн усанд сэлэлт,жүдо,гимнастикаар хүчтэй өрсөлдөнө гэж найдаж байна.
loading...



