loading...
Бээжингийн олимпийн эхний өдөр өндөрлөх гэж байна. Одоогийн байдлаар БНХАУ 2 алтан медальтайгаар тэргүүлж байгаа бол АНУ тус бүр нэг алт ,мөнгө , хүрэл медальтайгаар 2 -рт , харин Өмнөд Солонгос 1 алт 1 мөнгөтэйгөөр 3 -рт жагсаж байна. Одоогоор нийт 17 орон ямар нэгэн медаль хүртээд байна.
Бээжингийн олимпийн анхны аваргаар Чех улсын тамирчин Катерина Эммонс тодорсон бөгөөд түүний хувьд 10м -н урт бууны төрөлд өрсөлдсөн аж.
Харин мөнгө , хүрэл медалийг ОХУ -н Любовь Галкина, Хорватын Снезано Печич нар хүржтжээ. Өнөөдөр буудлагын спортын эрэгтэйчүүдийн 10м -н гар бууны медальтнууд мөн тодорсон байна. Уг төрлийн аврагаар Хятадын Пан Веи тодорсон удаахь байруудыг өмнөд , хойд солонгосын тамирчид эзэлсэн байна.
Эмэгтэйчүүдийн урт бууны дараа хүндийн өргөлтийн 48кг -н жингийн эмэгтэйчүүдийн
аваргууд тодорч медалиа зүүсэн байна. Уг төрөлд хятадийн Чэн Хеихуа алтан медалийн эзнээр тодорч төрийн дууллаа эгшиглүүлсэн бөгөөд энэ төрөл спорт сонирхогчдын тааврыг эвдсэн тун сонирхолтой өрнөсөн. Юуны түрүүнд өмнөх олимпийн алтан медальт туркийн Нуркан Тайлан гурван өргөлтөө бүгдийг нь амжилтгүй гүйцэтгэснээр тэмцээнийг орхилоо. Үүгээр шилдэг тамирчдийн бүтэлгүйтэл дууссангүй Афиний олимпийн мөнгөн медальт Тайландын Бунфитак , энэ жингийнхээ хамгийн залуу тамирчин Италийн Катерина Паглиаро нар ч бас эхний шатнаас хасагджээ.
Харин монголчууд бидний гол найдвараа тавьж байсан Цагаанбаатар Израйлийн Екутиелд ялагдснаар тэмцээнээ өндөрлөлөө. мөн Буудлагийн спортод өрсөлдсөн тамирчин Батхуяг ч хүссэн амжилтаа үзүүлсэнгүй.
Ингээд эхний өдрийн медальтнуудийг танилцуулья
Дугуй
Эрэгтэйчүүдийн шулуун замын төрөл
Алт – SANCHEZ Samuel (Spain)
Мөнгө – REBELLIN Davide (Italy)
Хүрэл – CANCELLARA Fabian (Switzerland)
Туялжуур жад

Эмэгтэй ганцаарчилсан
Алт – ZAGUNIS Mariel (United States)
Мөнгө – JACOBSON Sada (United States)
Хүрэл – WARD Becca (United States)
Жудо

Эрэгтэй -60кг
Алт – CHOI Minho (Korea)
Мөнгө – PAISCHER Ludwig (Austria)
Хүрэл – HOUKES Ruben (Netherlands)

Эмэгтэй -48кг
Алт – DUMITRU Alina Alexandra (Romania)
Мөнгө – BERMOY Yanet (Cuba)
Хүрэл – PARETO Paula Belen (Argentina )
TANI Ryoko (Japan)
Буудлага

Эрэгтэй 10м гар буу
Алт – PANG Wei (China)
Мөнгө – JIN Jong Oh (Korea)
Хүрэл – KIM Jong Su (DPR Korea)

Эмэгтэй 10м урт буу
Алт – EMMONS Katerina (Czech Republic)
Мөнгө – GALKINA Lioubov (Russia)
Хүрэл – PEJCIC Snjezana (Croatia)
Хүндийг өргөлт

Эмэгтэй 48 кг
Алт – CHEN Xiexia (China)
Мөнгө – OZKAN Sibel (Turk)
Хүрэл – CHEN Wei-Ling (Chinese Taipei)
loading...



