loading...
Өнөөдөр болох Английн Премьер Лигийн аваргууд болон Хөлбөмбөгийн Холбооны цомын аваргуудын хооронд тоглож шинэ улирлыг эхлүүлдэг Community Shield-ийн тоглолт Манчестер Юнайтед болон Порсмоут багуудын хооронд болох билээ.
1908 онд анх удаа зохиогдсон уг тоглолтод Улаан Чөтгөрүүд Queens Park Rangers багуудын хооронд болж Чөтгөрүүд хожиж байснаас хойш даруй 100 жил өнгөрчээ. Мөн тэд өнгөрсөн улиралд Челси багийг торгуулийн цохилтоор хожиж энэ цомыг эзэмшиж буйг хөлбөмбөгийн хорхойтнууд маань мартаагүй байгаа байх. Үндсэн багийн гол тоглогчид гэмтэлтэй байгаа ч ноён Алекс Фергусон 100 жилийн өмнөх ялалтыг давтахын төлөө хамаг хүчээ шавхан чармайх болно гэжээ.
Харин эсрэг багийн туслах дасгалжуулагч Тони Адамс хэлэхдээ “Улаан чөтгөрүүдийг хожихоос илүү таашаалтай зүйл хөлбөмбөгт байхгүй” гэж өөрийн бодлоо нуулгүй хэлжээ..Тоглолтын хувь заяа хаашаа эргэхийг л харах үлдлээ.
loading...




За МЮ маань түрүүллээ… энэ жилийн 3дахь түрүү
loading...