loading...

Сербийн теннисчин Ана Иванович Олимпийн наадмаас нэрээ татлаа. Тэрээр тэмцээний өмнө баруун хөлийн эрхий хуруугаа гэмтээсэн байсан хэдий ч Бээжинд ирсэн юм. Гэвч бэлтгэл сургуулилтын үед энэ гэмтлээ дахин сэдрээснээр тоглох боломжгүй болжээ.
‘Энэ бол миний кареер дахь хамгийн хүнд мөч байлаа. Надад ийм шийдвэр гаргах үнэхээр хэцүү байсан. Би энэ Олипийн наадамд амжилттай оролцоно гэж их хүсэж байсан. ‘ гэж Серб бүсгүй ярьжээ.
Ана Олимпыг өнжсөн цорын ганц од биш бөгөөд түүнээс гадна ОХУ -н Мариа Шарапова , АНУ -н Л.Давенпорт нар ч зуны олимпод зодоглоогүй билээ.
Одоогийн байдлаар Зуны 29 -р Олимпын наадмын талбауйн теннисны эхний шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.
loading...



