loading...
Зуны олимпын наадмын хоёр дахь өдөр амжилттай явагдан өндөрлөлөө. Энэ өдөр нийт 8 спортын 14 төрлийн медальтнууд тодорч төрийн далбаагаа мандууллаа. Одоогийн байдлаар БНХАУ нийт 6 алт , 2 мөнгөн медаль хүртсэн үзүүлэлттэйгээр тэргүүлж байгаа бол Ө.Солонгос – 3 алт , 2 мөнгө АНУ – 2 алт , 2 мөнгө , 4 хүрэл медаль хүртэж эхний 3 байрыг эзэлж байна.
Нийт 23 орны тамирчид ямар нэгэн медаль хүртээд байна.
Юуны өмнө манай улсын тамирчид энэ өдөр хэрхэн өрсөлдсөнийг сонирхуулья.
Эмэгтэйчүүдийн 10м-н хийн гар бууны төрөлд цэц мэргэнээ сорьсон ОУХМ Мөнхзүл урдьчилсан буудлагаас 387 оноо цуглуулж шигшээ буудлагад 3 -р байраар шалгарч чадсан хэдий ч медалийн төлөөх хариуцлагатай буудлагаа амжилтгүй гүйцэтгэснээр 8 -р байранд орлоо. Олимпийн наадамд анх удаагаа оролцож байгаа спортын мастерын хувьд тэмцээн өндөрлөөгүй цаашид илүү амжилт үзүүлэх боломж байна.
Харин энэ төрөлд өрсөлдсөн МУГТ О.Гүндэгмаа урьдчилсан буудлагад 22 -р байранд оржээ.
Эмэгтэйчүүдийн Жудо бөхийн 52 кг -н жинд ОУХМ Бундмаа өрсөлдлөө.Тэрээр эхний тойрогт Испаны Ана Караскостай учраа таарсан ч ялагдал хүлээснээр тэмцээнийг орхилоо.
Харин монголчуудын хамгийн их итгэл найдвар тавьж байгаа боксчид маань гараагаа амжилттай хийлээ. ОУХМ У.Мөнх-эрдэнэ эхний шатандаа учраа таарсан Зимбабын тамирчнийг 12 – 8 харьцаагаар буулган авч эх орон нэгтнүүдээ баярлууллаа.
Маргааш буюу 8 сарын 11 -ны өдөр манай 3 тамирчин Бээжингийн наадамд өрсөлдөнө.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жин : ОУХМ Г.Дашдаваа
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөх МУГТ Х.Эрдэнэт-Од
Боксын 57 кг-ын жинд – З.Энхзориг
Ингээд энэ өдрийн медальтнууд
Байт харваа

Эмэгтэй баг
Алт – PARK Sung-Hyun, YUN Ok-Hee, JOO Hyun-Jung (Солонгос)
Мөнгө – ZHANG Juan Juan, CHEN Ling, GUO Dan (Хятад)
Хүрэл – ARNOLD Virginie, DODEMONT Sophie, SCHUH Berengere (Франц)
Дугуй
Эмэгтэй шулуун зам
Алт – COOKE Nicole (Их Британи)
Мөнгө – JOHANSSON Emma (Швед)
Хүрэл – GUDERZO Tatiana (Итали)
Усанд үсрэлт
Эмэгтэй хос – 3м
Алт – GUO Jingjing, WU Minxia (Хятад)
Мөнгө – PAKHALINA Julia, POZDNYAKOVA Anastasia (ОХУ)
Хүрэл – KOTZIAN Ditte, FISCHER Heike (Герман)
Туялзуур жад
Эрэгтэй ганцаарчилсан
Алт – TAGLIARIOL Matteo (Итали)
Мөнгө – JEANNET Fabrice (Франц)
Хүрэл – ABAJO Jose Luis (Испани)
Жудо
Эрэгтэй -66кг
Алт – UCHISHIBA Masato (Япон)
Мөнгө – DARBELET Benjamin (Франц)
Хүрэл – ARENCIBIA Yordanis (Куб)
Эмэгтэй -52кг
Алт – XIAN Dongmei (Хятад)
Мөнгө – AN Kum Ae (Х.Солонгос)
Хүрэл – HADDAD Soraya (Алжир) , NAKAMURA Misato (Япон)
Буудлага
Эрэгтэй урт буу
Алт – KOSTELECKY David (Ц
Мөнгө – PELLIELO Giovanni (Итали)
Хүрэл – ALIPOV Alexey (ОХУ)
Эмэгтэй 10м хийн гар бу
Алт – GUO Wenjun (Хятад)
Мөнгө – PADERINA Natalia (ОХУ)
Хүрэл – SALUKVADZE Nino (Гүрж)
Усанд сэлэлт
Эмэгтэй ганцаарчилсан 400м
Алт – RICE Stephanie (Австраль)
Мөнгө – COVENTRY Kirsty (Зимбаб)
Хүрэл – HOFF Katie (АНУ)
Эмэгтэй 4×100м
Алт – DEKKER Inge, KROMOWIDJOJO Ranomi, HEEMSKERK Femke, VELDHUIS Marleen, SCHREUDER Hinkelien, van ROOIJEN Manon (Голланд)
Мөнгө – COUGHLIN Natalie, NYMEYER Lacey, JOYCE Kara Lynn, TORRES Dara, SMIT Julia, SILVER Emily (АНУ)
Хүрэл – CAMPBELL Cate, MILLS Alice, SCHLANGER Melanie, TRICKETT Lisbeth, REESE Shayne (Австраль)
Эрэгтэй 400 Чөлөөт
Алт – PARK Taehwan (Ө.Соонгос)
Мөнгө – ZHANG Lin (Хятад)
Хүрэл – JENSEN Larsen (АНУ)
Эрэгтэй холимог сэлэлт
Алт – PHELPS Michael (АНУ)
мөнгө – CSEH Laszlo (Унгар)
Хүрэл – LOCHTE Ryan (АНУ)
Хүндийг өргөлт
Эрэгтэй 56 кг
Алт – LONG Qingquan (Хятад)
Мөнгө – HOANG Anh Tuan (Вьетнам)
Хүрэл – IRAWAN Eko Yuli (Индонез)
Эмэгтэй 53кг
Алт – JAROENRATTANATARAKOON P. (Тайланд)
Мөнгө – YOON Jinhee (Ө.Солонгос)
Хүрэл – NOVIKAVA Nastassia (Беларус)
loading...



