Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бээжин 2008 » Гараа сайн бол…

GD Star Rating
loading...

Олимпийн наадмын сагсан бөмбөгийн төрлийн хэсгийн тоглолтууд эхэллээ. Энэ тоглолтуудаас эзэн орны баг болон АНУ-ын шигшээ багийн тоглолт  олны анхаарлыг хамгийн их татаж байсан энэ тоглолт NBA-ын энэ цагийн супер одод болох ЛеБрон Жеймс, Дуэйн Уэйд нарын дурсамжит нэгэн сайхан тоглолт болж өнгөрлөө.

УБ-ын цагаар 22.15-д эхэлсэн энэ тоглолтын анхны 3 оноог Хятадын “цагаан хэрэм” Яо Мин авч оноогоор хошуучилж эхэлснээр барахгүй түүний баг  эхний үед тун ч цоглог, басхүү азтай, хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн доор итгэлтэй тоглож байв. “Мөрөөдлийн баг ” оноо авч байсан боловч Дундад улсын сагсчид холын зайн оновчтой довтолгоонуудыг хийж тоогоор тэргүүлж байх нь сонирхолтой байлаа. Гэхдээ Америк залуус үүнд цочирдсонгүй, хамгаалалтаа сайн хийж эхний үеийг ямар ч гэсэн 4 онооны илүүгээр төгсгөж, улмаар 2-р үед олон удаа бөмбөг тасалж, хурдан довтолгооноор оноог холдуулсан юм. Хятадууд бөмбөгөө алдах нь ихэсч, аргагүй хувийн ур чадвар, биеийн хөгжил дутуу тул тоглолтын хэмнэлээ алдаж, улмаар оноогоор хол хоцорч, 3-р үед л тоглолтын хувь заяа бүрэн шийдэгдэх нь тэр.

АНУ-ын багийн холын шидэлтийн хувь маш бага буюу 24-өөс 7 нь оновчтой байлаа. Майкл Реддийн тоглолтын үр дүн тодорхой болсон байхад хийсэн оновчтой 3 холын шидэлтийг хасвал бүр багасна. Гэхдээ тэд энэ сул талаа сайн хамгаалалт, прессинг, 14 бөмбөг таслалтаараа бүрэн нөхсөн юм. Өөрийн улсын оддоо эсрэг багаа 31 онооны зөрүүгээр хожихыг үзэхээс өмнө АНУ-ын ерөнхийлөгч ноён Ж. Буш энэ удаагийн олимпоос 8 алтан медаль авахаар зэхэж буй Майкл Фелпсийн анхны алтаа зүүхийг мөн үзэж сонирхсон билээ. Ж. Буш тоглолтын дараа Коби, Дерон, Кармело зэрэг тоглогчидтой багахан яриа өрнүүлж, амжилт хүссэн байна.

АНУ 101-70 БНХАУ

(20:16 29:21 25:11 27:22)

АНУ: Уэйд 19 оноо, Жеймс 18 оноо+3 блок,

БНХАУ: Яо Мин 13 оноо+10 самбар

Бусад тоглолтууд:

“А” хэсэг

ОХУ 71: 49 Иран

Литва 79:75 Аргентин

Хорват 97:82 Аьстрали

“Б” хэсэг

Герман 95:66 Ангол

Грек 66:81 Испани

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Orgil M says:

    Америкчууд сайн байна шүү. Үнэхээр хүсэж байсан тоглолтоо гаргасан гэж бодож байна. Wade Lebron 2 сайн тоглолоо. Дараагийн өрсөлдлөгчөө хэдэн онооны зөрүүтэй хожихыг нь хараа л сууж байя. Испани Америкийн өөдөөс сайн тоглох болов уу гэж бодож байна. Сонирхолтой тоглолт гарна байх аа.

    GD Star Rating
    loading...
  2. dadido says:

    Õóæàà íàðûí õàíäûã õàãà äàðëàà áîëüæ. Ýõíèé ¿å äýýð Õóæàà íàð íýã èõ 3 ààñ øèäýæ îðóóëñàí óëñóóä. Òóëãàìäàõààðàà íºãºº 3 îíîîíû øèäýëò áîëæ ºãºõã¿é áàéíà ëýýøä. ßàîã íýýðýý äàðàìòàëñàí 人. ßàî ñ¿¿ëäýý á¿ð óóð íü õ¿ð÷èõñýí ÕßÒÀÄóóä áºìáºã îðóóëàõààð íýã èõ áîñ÷ èðýýä ë. ÍÁÀä ÷ äàðàìòëóóëààä, ãýðòýý ÷ äàðàìòëóóëààä ÿàìààð ÷ þì áý äýý. ßàîã áàñ õÿòàäóóä best of us ãýýä áàéãàà þì àà õà õà õà õº õº õº õý õèé õº¿¿í¿áº áº.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: