Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бээжин 2008 » Нямхүүдээ найдаж байна, бид

GD Star Rating
loading...

Олимпийн наадмын жудо бөхийн 81 кг-ийн жинд барилдаж байгаа Монгол Улсын бөх, ОУХМ Дамдинсүрэнгийн Нямхүү хэдхэн хормын дараа олимпийн их наадмын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Манай шилдэг тамирчдын нэг, Азийн наадмын болоод Ази тивийн аварга Д. Нямхүү эхний тойрогтоо Голландын бөх дэлхийн аваргын алт, хүрэл медальт Эльмонт Гуйллаумтай барилдаж, коко үнэлгээгээр буюу тэнцүүхэн барилдаж ялагдсан байна. Манай бөхийг ялсан Голландын бөх хэсгийн аваргын төлөө барилдсан тул Д. Нямхүү маань дагах барилдаан хийх эрхтэй болсон юм.

Дагах барилдаанд эхлээд Италийн бөх, Сиднейн олимпийн аварга Ж. Маддалониг 20 секундэд цэвэр, дараагийн даваанд Монтенегрогийн С. Мрвалевичийг мөн цэвэр ялаад, медалийн төлөө барилдах эрхийн төлөө Польшийн бөх Европын аварга, ДАШТ-ын хүрэл медальт Р. Кравчукыг бас иппон буулгаснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Хүрэл медалийн төлөө Украйны бөх Роман Гонтюктэй барилдах гэж байна.

Д. Нямхүү маань медаль авахад ойрхон байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. lampard says:

    urugshaaaa nyamhyyy chi chadna

    GD Star Rating
    loading...
  2. харамсалтай л хусууллаадаа

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: