Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » Хөлбөмбөг тойрсон сонин, хачин

GD Star Rating
loading...

- Премьер лигийн аварга “Манчестер Юнайтед”  Английн хөлбөмбөгийн Холбооны цомын аварга Портсмут багууд “Community Shield” буюу супер цомын төлөө тоглож, үндсэн цагт 0:0-ээр хайнцсан ч торгуулийн цохилтоор “Улаан чөтгөрүүд” 3:1-ээр хожсон байна. Энэ тоглолтонд ерөнхийдөө “МЮ” давамгай тоглож байлаа. Мөн тэдний ахлагч Г. Нэвилл 2007 оны 3-р сараас хойш анх удаа гараанд гарсан байна.

- Английн “Эвертон” клуб Оросын “ЦСКА”-ын Бразил довтлогч Вагнер Лавыг идэвхтэй сонирхож байгаа бөгөөд түүнийг 13 сая фунтээр худалдан авах тухай яриа хэлэлцээр хийж байгаа хэмээн The News of the World мэдээлсэн байна.Тэгвэл хамгийн сүүлийн мэдээгээр Лав хэдийнээ Англид ирээд байгаа бөгөөд эмнэлгийн үзлэгээр орж байгаа ажээ.

- Баваригийн довтлогч Лука Тони өвчний улмаас Бундеслигийн эхний тоглолтуудад оролцохгүй юм байна.

- “Daily Mirror” сонинд ярилцлага өгөхдөө Алекс Фергюсон энэ 7 хоногт шинэ довтлогч авна гэжээ. Тэр нь Тотенхэмийн Д. Бербатов, Барсагийн Т. Анри нарын нэг байх болно гэсэн таамаг байна.

- “Спартак”-ын экс ахлагч 32 настай Е. Титов Химки багт тоглохоор болжээ. Тэрээр 90 гэсэн дугаартай тоглох юм байна.

- Реал Мадрид өөрийн довтлогч Ж. Баптистаг Италийн Рома руу 7 сая еврогоор үдлээ. Хэрэв ирэх 2009-2010 оны улиралд Рома Аваргуудын лигт оролцвол нэмж 1,5 саяыг Мадридчууд авахаар тохиролцжээ.

- Энэ зун араасаа олон багийг гүйлгэсэн Валенсигийн тоглогч Д. Сильва багтайгаа гэрээгээ урт хугацаагаар сунгажээ. Жилд цалин, шагнал, нэмэгдэл гээд 1.7 сая фунтийн цалин авах юм байна.

- “Волеренги”-тэй хийсэн нөхөрсөг тоглолтонд гэмтсэн Ливерпулын ахлагч Стивен Жеррард Аваргуудын лигийн урьдчилсан шатны 3-ын даваанд Бельгийн  “Стандард”-тай хийх тоглолтонд оролцож магадгүй байна.

-

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: