loading...
“Филадельфи 76″ баг Дорнод бүсийн топ багуудын нэг байх нь тодорхой боллоо, ойрын хэдэн жилдээ. Энэ зуны амттай чөлөөт агентуудын нэг Элтон Брэндийг Барон Дэвисээс “булаасан” тэд энэ удаа багийнхаа гол тоглогч Андре Игуодалатай гэрээгээ сунгаж чадлаа. Игуодалагийн одоо үйлчилж байгаа гэрээ ирэх зун дуусах ч тэрээр гэрээ дуусахаас жилийн өмнө чөлөөт агент болох эрхтэй байв. “76″ баг өсч яваа залуу одоо алдахыг хүсээгүй, Игуодала ч багаасаа явахыг хүсээгүй, гол нь үнэ мөнгөн дээрээ тохирох л асуудал байсан гэхэд болно. Ингээд 6 жилийн 80 сая доллар гэсэн нөхцөл дээр 2 тал тохиролцжээ. Өнгөрсөн ул
иралд 2 сая 800 мянган долларын цалин авдаг байсан тоглогч ийнхүү өөрийн ур чадвараа өндөр үнэлүүлж чадлаа. 24 настай Игги лигт элссэнээсээ хойш жил бүр тоглолт нь сайжирч, статистик үзүүлэлт нь өссөөр байгаа юм. Өнгөрсөн улиралд бүх 82 тоглолтонд оролцож, дунджаар 19.9 оноо авч байжээ.
“Филли” энэ зун Элтон Брэндтэй 82 саяын гэрээ хийгээд байсан, мөн туршлагатай холбогч Андре Миллер, төвийн тоглогч Самуэль Далемберт, авьяаслаг залуу нөөц тоглогчид Таддеус Яанг, Луис Уилльямс гээд тун чамбай бүрэлдэхүүнтэй болж байна. Ирэх улиралд конференцийн аваргын төлөө тоглохгүй гэх газаргүй. “76″-ын ерөнхийлөгч, ерөнхий менежер Эд Стефанскигийн бодлого хэр зөв байсныг ирэх улирлын тоглолтууд харуулах биз ээ.
loading...



