Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бээжин 2008 » Олимпийн наадам – 8 сарын 12

GD Star Rating
loading...

8-р сарын 12-ны өдөр олимпийн наадам үргэлжлэн явагдлаа. Өнөөдрийн медальтнуудыг танилцуулж байна. Энэ өдрийн гол онцлог нь Монголчуудын хувьд жудо барилдааны 81 кг-ийн жинд ОУХМ Д. Нямхүү хүрэл медалийн төлөө барилдсан явдал байлаа. Украйны бөх Роман Гонтюкээс идэвх, санаачилгаар илүү байсан боловч манай бөх барилдааны эхний хэсэгт шийдсэн мэхэнд том үнэлгээ алдаж, түүнийгээ нөхөж чадахгүй байсаар медалийн оосроос атгаад алдлаа. Одоогийн байдлаар манай тамирчдаас медальд хамгийн ойрхон очсон нь Д. Нямхүү болоод байна. Мөн хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд манай тамирчин, ОУХМ Н. Баярмаа шагналт онооны 10-р байранд шалгарч, зорилгоо биелүүллээ. Харин жудогийн эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд хүч үзсэн Баттөгс эхний тойрогтоо хийлж, 2-р тойрогтоо ялагдсанаар тэмцээнээ дуусгасан болно.

Манай гол найдваруудын нэг, гавьяат тамирчин Э. Бадар-Ууган боксын 54 кг-ийн жинд эхний тойрогтоо Мексикийн тамирчин Оскар Вальдесийг хожиж, дараагийн даваанд Ирландын Жон Невинтэй тоглохоор боллоо.

Энэ өдрийн баатруудын нэг нь АНУ-ын алдарт усанд сэлэгч Майкл Фелпс байсан ба тэрээр энэ олимпийн 3 дахь алтан медалиа гардаж, 8 алтан медалийн зорилгодоо ойртож байна.

Мөн өнөөдрйиг хүртэл алтан медаль аваагүй явсан ОХУ-ын багт  сонгомол бөхийн хөнгөн жингийн 2 тамирчин нь алтан медаль авчирлаа.

Багийн дүнгээр БНХАУ-ын баг тасархай тэргүүлж байна. Усанд сэлэлтийн төрөлд алтан медалиуд авч байгаа ч АНУ-ын баг эзэн оронд ойртож чадахгүй л байна.

Морин спорт.

Баг.

1. Герман

2. Австрали

3. Их Британи

Хувийн дүн.

1. Хайнрих Ромейке – Герман

2. Джина Майлс – АНУ

3. Кристина Кук – Их Британи

Спортын гимнастик.

Баг

1. БНХАУ

2. Япон

3. АНУ

Каноэ.

Ганцаарчилсан

1. Михал Мартикан – Словак

2. Дэвид Флоренс – Их Британи

3. Робин Белл – Австрали

Каяак.

Ганцаарчилсан.

1. Гримм (Герман) – 2.51,70

2. Лефевр (Франц) – 2.53,30

3. Боукпети (Того) – 2.53,45

Сонгомол бөх.

55 кг.

1. Назир Манкиев – ОХУ

2. Ровшан Байрамов – Азербайжан

3. Пак Юн Чул – БНСУ

3. Роман Амоян - Армен

60 кг.

1. Исламбек АЛЬБИЕВ – ОХУ

2. Виталий Рахимов – Узбекистан

3. Руслан Тюменбаев – Киргизстан

3. Нурбакыт Тенгизбаев – Казакстан

Жудо.

эр 81 кг.

1. Бишоф (Герман)

2. Ким Чжэ Бум (БНСУ)

3. Тиагу Камилу (Бразил)

3. Роман  Гонтюк (Украйн)

эм 63 кг.

1. Аюми Танимото – Япон

2. Люси Декосс – Франц

3. Вон Ок Им – БНАСАУ

4. Элизабет Виллебордсе- Голланд

Усанд сэлэлт.

Эрэгтэй 200 метр. өврөөр даллах.

1. Майкл Фелпс – АНУ

2. Пак Тэ Хван – БНСУ

3. Петер Вандеркай – АНУ

Эмэгтэй 100 метр. араар даллах.

1. Натали Коглин – АНУ
2. Кирсти Ковентри  -  Зимбабве
3. Маргарет Хельцер – АНУ

Эрэгтэй 100 метр. араар даллах.

1. Аарон Пирсол  -АНУ  52,54   дэлхийн рекорд
2. Мэтт Греверс   – АНУ    53,18
3. Аркадий ВЯТЧАНИН – ОХУ
3. Хэйден Стекель – АНУ

Эмэгтэй. 100 метр. мэлхий.

1. Лизель Джонс   -  Австрали 1.05,17   олимпийн рекорд
2. Ребекка Сони   – АНУ
3. Мирна Юкич     Австри

Усанд үсрэлт.

эмэгтэй хос

1. Синь Ван / Чэнь Жолинь  – БНХАУ
2. Коул / Ву   -  Австрали
3. Эспиноса / Ортис  -  Мексик

Буудлага.

эр. 50 метр гар буу.

1. Джин Джонг Ох -  БНСУ
2. Ким Джонг Су   -  БНАСАУ
3. Тань Цзунлян – БНХАУ

Хос трап.эрэгтэй.

1. Уолтон Эллер  – АНУ
2. Франческо Даньелло  – Итали
3. Ху Биньюань – БНХАУ

Хүндийг өргөлт.

Эмэгтэй. 63 кг.

1. Хьюн Сук Пак  – БНАСАУ
2. Ирина Некрассова  -  Казахстан
3. Ин-чи Лю – Тайвань

Эрэгтэй. 69 кг.

1. Ляо Хуэй  – БНХАУ
2. Венселас Дабая-Тьянчу -  Франц
3. Тигран Мартиросян – Армен

Туялзуур сэлэм.

Эрэгтэй.

1. Чжун Мань – БНХАУ

2. Николя Лопес – Франц

3. Николя Лопес – Франц

Багийн дүн:

1.   БНХАУ     13 алт      3 мөнгө     4  хүрэл    20 нийт
2 .  АНУ         7алт     7 мөнгө    8хүрэл     22 нийт
3.   БНСУ       5 алт    6 мөнгө    1хүрэл     12 нийт
4.   Герман    4 алт    1 мөнгө    1 хүрэл    6 нийт
5.   Итали      3 алт    4 мөнгө    2 хүрэл    9 нийт
6.   Австрали 3 алт    2 мөнгө    5 хүрэл    10нийт
7.   Япон        3алт     1 мөнгө    2 хүрэл    6 нийт
8.   ОХУ          2алт     4 мөнгө     3 хүрэл    9 нийт
9.   Их Британи   2 алт    1 мөнгө     3хүрэл     6 нийт
10. Чех   2 алт  2 нийт

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. sukhdeg says:

    daraagiin odruuded manaihan yamar torluuded hezee oroltsoh ve?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: