loading...
МОНГОЛД БОКСЫН СПОРТ ДАХИН СЭРГЭСЭН нь
1967 он
Байсан Монголын бокс 1963 онд татан буугдаж хаагдсан нь ид сонирхож, хүсэж, мөрөөдөж явсан анхны шигшээ багийн гишүүд, залуучуудын хувьд хачирхалтай байса хэдий ч боксын спортыг цааш шинжлэх ухааны үндэслэлтэй зөв хөтлөөд явчих мэргэжлийн боловсон хүчин багш, дасгалжуулагч хараахан байхгүй байлаа.
Тэр үед боксын спортын бэлтгэл сургуулийг удирдаж байсан багш маань дээр бичсэнчлэн эх орондоо энэ төрлийнспортыг хөгжүүлэх гэсэн чин сэтгэлийг өвөрлөсөн хүн болохоос биш энэ спортын чиглэлээр сургууль соёл төгссөн мэргэжлийн хүн биш байлаа. Гэхдээ энэ төрлийн спортыг хөл дээр нь босгож өдий зэрэгтэй болгосон буянтан, монголын боксын эцэг хэмээн нэрлэж болох хүн. Бокс татан буугдмагц анхны шигшээ багийн гишүүд боксын спортод мэргэжил мэдлэгтэй боловсон хүчин, багш дасгалжуулагч хэрэгтэй хэмээн ойлгоод дотоод, гадаадын биеийн тамирын дээд сургуульд суралцлаа.
Б. Олзот хамгийн анх ЗХУ-д биеийн тамирын дээд сургуульд суралцан боксын дасгалжуулагчийн ангийг төгсөж эх орондоо энэ спортын мэдлэг мэргэжлийг өвөрлөж ирсэн анхны багш дасгалжуулагч юм. Энэчлэн анхны шигшээ багийн гишүүдээс Д.Батмөнх, М Мишигдорж, Р.Барс, Д.Бямба нар биеийн тамирын дээд сургууль төгсөж энэ спортын хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэсэн юм.
Б.Олзот сургууль төгсөж ирэнгүүт, татан буугдсан боксын спортыг дахин сэргээх талаар мэдэх чадах олон сайд дарга нар дээр орж хөөгдөхөд нь хөөгдөж, хөөрөлдөхөд нь хөөрөлдөж янз янзын хариу авч байсан тухайгаа их ярина. Боксын спортыг тухайн үеийн хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах асуудал тун хүнд байсан.Зодоон цохионыг олон түмэнд сурталчлах гэлээ гээд л хүлээж авдаг газар байдаггүй. Үүний учир Б.Олзот тухайн үед Зохиолчдын хорооны дарга агсан, нэрт зохиолч, төрийн шагналт С.Удвал гуай дээр орж, боксын спортын ач холбогдол, зорилго чиглэл, энэ төрлийн спорт дэлхий дахинд хэрхэн хөгжиж байгаа зэргийг танилцуулсанд Удвал гуай зөвөөр ойлгож, боксын спортыг сурталчлах асуудлаар холбогдох байгууллага, хэвлэл мэдээллийнхэнд үүрэг даалгавар өгснөөр боксын спорт олон түмэнд хүрэх болсон.
Боксын спортыг дахин сэргээх, хөгжүүлэх үйлсэд зохих хэмжээний тусламж дэмжлэг үзүүлсэн хүн бол эрдэмтэн, зохиолч Сономын Удвал гуай юм.
Ийнхүү Б.Олзот уйгагүй, цөхрөлтгүй зүтгэсний ачаар тэр үеийн МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн Н.Лувсанравдан гуай дээр орж, боксын спортыг дахин сэргээх зөвшөөрлийг гаргуулсан түүхтэй гэдэг.
Энэ бүхний үр дүнд МБТСЭ-ийн хорооны 171 тоот тогтоол 1967 оны гуравдугаар сард гарч, Монголын боксын холбоог дахин шинээр байгуулав. Ингээд Монголын боксын холбооны даргаар тэр үеийн Ардын боловсролын яамны орлогч сайд Л.Мэндсайханыг, орлогч даргаар Улаанбаатар хотын БТС-ийн хорооны дарга Ш.Цэрэндашийг, нарийн бичгийн даргаар Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны тусгай тасагт дасгалжуулагч В.Олзотыг, тэргүүлэгчдэд Р.Зориг, Я.Тойвгоо, Д.Пүрэвжав, Ц.Дэмбэрэл, Г.Амар нарыг тус тус сонгожээ.
Ийнхүү бүтэн дөрвөн жил завсарласны эцэст боксын спортын үйл ажиллагаа манай улсад дахин сэргэсэн юм.
Хамгийн анхны боксын төв секц биеийн тамир, спортын “Хөдөлмөр” нийгэмлэг дээр ажиллагаагаа эхэлж, дасгал сургуулилтыг тэр үед НАХЯ-ны тусгай тасагт дасгалжуулагчаар ажиллаж байсан Б.Олзот биечлэн удирдаж эхэлжээ.
Үүний дараагаар биеийн тамир спортын бусад нийгэмлэг, их, дээд сургуулиуд дээр боксын секц дугуйлангууд байгуулагдаж, боксоор хичээллэдэг хүмүүсийн тоо эрчимтэй өссөний дээр эдгээр газарт явуулж буй дасгал сургуулилтанд дасгалжуулагч Б.Олзот байнга оролцож, заавар зөвлөгөө өгч, боксын спортод хамгийн үлгэр жишээч хүмүүжилтэй, мэдлэг боловсролтой залуусыг сайн судалж байж оруулахыг шаарддаг байжээ.
Тийм ч учраас бокс дахин сэргэсний дараахь үеийн боксоор хичээллэдэг, нэрд гарсан тамирчид маань олонх нь мэргэжил боловсролтой, биеэ сайхан авч явдаг соёлтой залуус байсныг манай бокс сонирхогчид, үзэгчид мартаагүй гэдэгт итгэж байна.
Б.Ганбат, Г.Батбилэг, В.Батбаяр, Д.Банди, Г.Зориг, Н.Батсүрэн, Г.Борхүү, Т.Ринчиндорж гээд залуу нас, мэдлэг боловсрол тэнцүү сайхан залуус боксын рингийг чимэглэдэг байсан гэхэд хэтрүүлэг болохгүй биз ээ.
1967 оноос эхэлсэн боксын сэргэлтийн үеийн түүх нь цоо шинэ суурин дээр эхлээгүй. 1960-аад оны эхээр дунд сургуулийн сурагч ахуй үеэсээ туршлагатай тамирчдын тоглолтыг ажин харж, сэтгэл татагдан энэ спортод хөл тавьсан Хайдавын Алтанхуяг, Содномын Гомбо, Буянгийн Ганбат, Дашиймаагийн Батмөнх нарын залуус бокс хаагдахын өмнөхөн рингэнд өрсөлдөх зохих бэлтгэлтэй болсон байлаа. Эдгээр тамирчид дээрх тэмцээнд түрүү байрны ширүүн орсөлдөгч байсан төдийгүй Х.Алтанхуяг, П.Ганбат хоёр 1963 оны МБАТ-ний хоёрдугаар|спартакиадын 54, 60 кг-ийн жинд аварга болж амжсан байлаа.
Ийнхүү ахмад үеийн боксчдын арав гаруй жилийн хөдөлмөрийн үр шимийг залгамжлан үлдсэн дээрх тамирчид бокс сэргэсний дараахь тэмцээнд олон удаа ялалт байгуулсан юм.
Эдгээр залуусаас гадна ЗХУ-д суралцаж байхдаа энэ төрлөөр уйгагүй хичээллэж, тэмцээний зохих дадлага,туршлага эзэмшсэн Н.Батсүрэн, П.Баатар, Б.Биндэрьяа, П.Ганбат, С.Батболд, В.Батбаяр зэрэг тамирчид бокс сэргэсний дараахь үеийн улс, хот, олон улсын тэмцээнд амжилттай тоглож, боксын спортын ур чадвар, арга барилыг хөгжүүлэх, шинэ залуу тамирчдыг өсгөж хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Ийнхүү 60:аад оны сүүлчээр Монголд боксын сиорт жинхэнэ утгаараа хөгжиж, тамирчдын сургалт дасгалжуулалт өөрчлөгдөхийн хирээр олон улсын тэмцээнд оролцох, амжилт гаргах бодитой боломж бий болов.
1969-1971 онд монголын боксчид ХБНСЮгослав, Зөвлөлт Буриадын болон Эрхүү хотын боксчидтой уулзалт тэмцээн хийж олон улсын чанартай эдгээр тэмцээнүүдэд К.Мишигдорж, Х.Алтанхуяг, Б.Ганбат, Н.Батсүрэн, М.Баатар, Г.Зориг, Д.Батсуурь, Н.Цэнд-Аюуш нар пмжилттай тоглож ялалт байгуулж байв.
ХБНСЮгослав улсын тамирчидтай хийсэн уулзал тэмцээнд манай залуу мастеруудын нэг Х.Алтанхуяг Б.Ганбат нарын тоглолтын техник, ур чадвар, такти хурдан өсч, томоохон тэмцээнд ялалт байгуулж, амжил гаргах төвшинд хүрснийг энэ тэмцээн нотлон харуулсан юм.
Уран гоё тоглолт, техник ур чадвараараа ид гайхуулж байсан манай тамирчин Б.Ганбат энэ тоглолтод ХБНСЮгослав улсын тамирчин И.Арифыг хожсон юм.
Х.Алтанхуяг энэ тэмцээнд дурсамжтай тоглолт хийсэн. Учир нь түүний өрсөлдөгч нь Югослав улсын аварга, Европ тивийн аваргын мөнгөн медальтай тамирчин Звонко Вуйн байв.
З.Вуйн 1972 оны Мюнхений олимпийн их наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчин. Хүчтэй цохилттой, өрсөлдогчөө нэг бус удаа нокаутаар ялж байсан энэ.’ боксчинтой тоглох оноолт таарсан нь Х.Алтанхуягийн хувьд том рингэнд тоглодог шилдэг тамирчинтай анх удаа гар зөрүүлж буй хариуцлагатай тоглолт байсан юм.
loading...



