Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, АС Рома, Италийн хөлбөмбөг » Роберто Пруззо – Бөмбөгдөгч

GD Star Rating
loading...

ЗурагИталийн Сери А -н шилдэг багуудын нэг АС Рома багийн түүхийг та бүхэнд сонирхуулж байсан билээ. Энэ удаа Рома багийн домогт тоглогчдыг цувралаар танилцуулж байна. Ингээд 1980 -аад оны шилдэг довтлогч Р.Пруззо

Төрсөн огноо : 1955.4.1
Төрсөн газар : Крочефиеши (Итали)
Байрлал : Довтлогч
Хоч – Бөмбөгдөгч (IL Bomber)
Тоглож байсан багууд :

Женоа ———–1973 – 1978 (173) 57
Рома————- 1978-1988 (240) 106
Фиорентина——-1988 – 1999 (13) 0

Амжилт :

1982/83 Италийн аварга (Скудетто)
1979/80 , 1980/81 ,1983/84 , 1985/86 оны Италийн цомын ялагч.

Сери А -н 3 удаагийн мэргэн бууч

1980/81 (18 гоол)
1981/82 (15 гоол)
1985/86 (19 гоол)

Сери Б -н 1 удаагийн мэргэн бууч

1975/76 (18 гоол)

Италийн шигшээ багт 1978 -1982 хооронд 6 тоглолтонд оролцсон.

Дасгалжуулсан багууд :

Виарежжио – 1998-1999
Терамо – 1999-2000
Алесандрио 2000-2001
Палермо 2002
Фожжиа 2004-2005 (Туслах)
Санбенедетес 2005-2006 (Туслах)

Il Bomber

1980 -аад оны Италийн хөлбөмбөгийг тодорхойлж байсан энэ эрхмийн түүх Рома багтай салшгүй холбоотой билээ. Тэрээр 1955 онд Италийн Женоа мужид төрсөн бөгөөд хөлбөмбөгийн замнал нь ч эндээс эхэлсэн. Үеийнхэн дундаа авьяас чадвар ,техник , эрч хүчтэй тоглолтоороо аргагүй л ялгарч байсан түүнийг ирээдүйд шилдэг тоглогч болно гэж олон хүмүүс үнэлдэг байжээ. Пруззо ч тэдний итгэлийг алдсангүй Женоа багт 5 жил зүтгэхдээ 57 гоол оруулсан байна. Өөрөө тэрээр сайн тоглож байсан ч багийнх нь амжилт төдийлөн ахихгүй байсан учраас илүү нэр хүндтэй ,сайн багт очихыг хүсэх болжээ. Энэ баг нь Рома байсан юм. 1978 оны зун Италийн хөлбөмбөгийн түүхэнд байгаагүй их үнээр Пруззо ‘нийслэлд’ ирлээ. Ингээд Нилс Леидхолмын багт гялалзах түүний цаг иржээ. Италийн аварга болж , мэргэн буучаар 3 удаа шалгаран , цомын тэмцээнд 4 түрүүлэн чухам л түрүүлж болох бүх тэмцээнд ялах шахаж байв. Ямар сайндаа түүнийг фенүүд нь ‘Бөмбөгдөгч’ гэж хочилж байхавдээ. Пруззог ид формондоо байсан үе буюу 1982 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Хүн бүр л түүнийг шигшээд багтаж Испаныг зорино гэж бодож байсан боловч шигшээн дасгалжуулагч өөр бодолтой байжээ. Энзо Беарзот түүний оронд дөнгөж шоронгоос суллагдаад байсан Поало Россиг бүрэлдэхүүндээ багтааж тэр эр нь ДАШТ -н мэргэн бууч болсон гэдгийг та бүхэн мэдэх байх. 1986 онд ч Энзо ‘Бөмбөгдөгч’ -г авч явсангүй. Ийнхүү тэрээр ид үедээ шигшээдээ туслаж чадаагүй билээ.

Зураг1984 оны 5 сарын 30. Ром. Олимпийн цэнгэлдэх. Европын цомын шигшээ тоглолт.
Рома – Ливерпуль. Өөрийнхөө талбай дээр тоглож байгаа болхоор ч тэр үү цугласан 70 орчим мянган хөгжөөн дэмжигчдийн ихэнх нь Ромынх байв. Тоглолт ч өрсөлдөөнтэй явагдаж Роберто Пруззо тэнцээний гоолыг оруулснаар хоёр баг 1 -1 тэнцлээ. Ингээд нэмэлт цагт ч гоол ороогүй учир пеналтиар ялагч тодрох мөч ирлээ. Дасгалжуулагч шилдэг довтлогч Пруззог хамгийн сүүлд цохиулахаар болов. Гэтэл түүнд цохилт гүйцэтгэх боломж олдсонгүй. Б.Конти ,Гразиани нар алдсанаар Чононууд нүдэн дээрээ Европын цомоо алдсан юм. Хожим тэрээр дурсахдаа
‘Тэр бол миний карьер дахь хамгийн хүнд мөч байсан , магадгүй би эхэлж цохисон бол бүх зүйл өөрөөр эргэх байсан ч юм билүү’ хэмээн харамсангүй ярьжээ.
Үүнээс хойш дасгалжуулагчид халагдаж ,шилдэг тоглогч нар нь ч Ромагаас явж багийн амжилт буурч эхэлсэн. Гэвч тэр үргэлж Giallorossi байсан. байсаар ч байх болно. 1988 оны зун 33 настай Пруззо Ромыг орхиж Флоренсыг зорин нэг жил тоглоод зодог тайлсан билээ. 1990 оноос тэрээр дасгалжуулагч болж олон багийг удирдсан боловч амжилт гаргаж чадаагүй юм. Түүний Ромын төлөө хийсэн бүхэн хэзээ ч мартагдашгүй билээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. bold says:

    Баяраа өөр багийн тухай бич лдээ. Дандаа өөрийнхөө дуртай баг Ромагийн тухай бичих юм. Гэхдээ сонирхолтой байна шүү

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: