loading...
Майкл Фелпс энэ олимпийн дөрөв дэх алтан медалиа авч олимпийн нэгэн шинэ түүхийг бүтээлээ. 200 метрийн эрвээхий сэлэлтийн төрөлд хамгийн шилдэг амжилтыг үзүүлж энэ олимпийн дөрөв дэх дэлхийн рекордоо тогтоолоо. Тэр олимпийн 10 дахь алтан медалиа авч буй нь энэ бөгөөд энэхүү амжилт нь олимпийн түүхэн дэх хамгийн агуу тамирчин гэдэг гуншинг түүнд бэлэглэж байна.
Хэдийгээр уралдааны үеэр түүний нүдний шилэнд асуудал гарч нүдний шил нь усаар дүүрсэн ч тэр хамгийн түрүүнд гараа барианд хүргэж чадсан байна. Үнэхээр гайхамшигтай тамирчин юм аа. Дахиад тэр 14 алтан медалийн эзэн болох боломж байна. Энэ бол Майкл Фелпс.
Хамгийн олон алтан медалтай тамирчин
| 10 | Майкл Фелпс, АНУ, усанд сэлэлт (2004-6; 2008-4) |
| 9 | Пааво Нурми, Финланд, хөнгөн атлетик (1920-3; 1924-4; 1928-2) |
| 9 | Ларыса Латынина, ЗХУ, гимнастик (1956-4; 1960-3; 1964-2) |
| 9 | Марк Спитц, АНУ,усанд сэлэлт (1968-2; 1972-7) |
| 9 | Карл Льюс, АНУ, хөнгөн атлетик (1984-4; 1988-2; 1992-2; 1996-1) |
loading...



