loading...
Єнгєрсєн жилїїдэд амжилт муутай тоглолт їзїїлсээр ирсэн ЛАК энэ жилээс єндєр амжилт гаргахаар шаргуу дайрч байна. Нэг хотын нєгєє баг нь /ЛАЛ/ бїсийн аваргаар шалгарч, лидер нь улирлын їнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хїртэж байхад ЛАК бахь байдгаараа сулхан багуудын тоонд багтсаар хэдэн жилийн нїїрийг їзлээ. ЛАЛ-ын сїрэнд байнга дарагдан ирсэн Клипперсчїїд одоо цаг нь ирсэн гэдэгтэй санал нэгдсэн бололтой. Стэплэс центерт ирэгсэдийн ихэнх нь Нуурынханд талтай байдаг бичэгдээгїй хуулийг тэд энэ жилээс эвдэнэ гэдэгтээ итгэлтэй байна. Ер нь ч энэ зуны хамгийн их наймаа солилцоо хийж байгаа баг нь ЛАК гэвэл хэтрїїлсэн болохгїй болов уу. Тэд эхний ээлжинд єнгєрсєн жил гэмтлийн улмаас талбай дээр бараг гараагїй Э.Брэндийг 76-д єгсєнєєр цалингийн сайхан сул орон зай гарсан. Улмаар олон жил энэ багт тоглосон ч эерэг дїн авч ирж чадаагїй К.Маггетиг мєн солилцоонд оруулан Алтан Мужийнханд єгсєнєєр тэдэнд сонголт хийхэд мєнгєний асуудалгїй болсон юм .
Энэ зун тэдний багтаа элсїїлсэн тоглогчдийг хэн ч харсан їнэхээр нїдээ олсон наймаанууд боллоо гэж хэлэхээр. Тэдний эхний авсан тоглогч нь Б.Дэвис. Тїїнийг ямархуу тоглогч вэ гэдгийг бїгд мэднэ. Сїїлийн жилїїдэд бїр ч гаарсан. Тїїний тухайд хоёр жилийн ємнє Далласыг яажшуухан онхолдуулж байсныг нь санахад л хангалттай. Талбай дээр олон минутыг єнгєрїїлдэг, оноо авалт, бємбєг таслалтаараа хэнээс ч тутахгїй гээд дурьдаад байвал олон сайн талтай энэхїї тоглогч шинэ багтаа єндєр амжилт гаргахад хангалттай нєлєєлнє гэдэгт эргэлзэх хэрэггїй .
М. Кэмби. Хамгаалатын машин. Сїїлийн жилїїдэд эсрэг тоглогчид тавьсан хаалтаараа лигт тэргїїлэгч. Хэдийгээр хєгширч байгаа ч тїїнд ахиад 2-3 жил идэвхитэй тоглох нєєц бїрэн бий.
Оноо чухалчилдаг бас нэгэн тоглогч. Миами Хит багийн хїнд їеийг нуруун дээрээ їїрэлцсэн Р.Дэвис. Тэсрэлттэй хурдан довтолгоог чухалчилдаг тїїний хувьд энэ жил арай илїї зїйл мєрєєдсєєр багаа сольсон байх.
Тэдний авсан дараагийн хїн бол єнгєрсєн жил Нарнуудад туршлагаараа хувь нэмэр оруулсан Б.Скиннер. Хэдийгээр бас л нас явж байгаа боловч хамгаалалт болон самбар доор хувь нэмрээ оруулах л тоглогч. К.Каман болон А.Торонтон нарт талбай дээрх сайн багш болж чадна. ЛАК-д ирсэн бас нэгэн дунд насны туршлагатай тоглогч бол Ж.Уйллиамс. Миами Хит багийн бїрэлдэхїїнд орж тоглон аваргын алтан бєгж зїїсэн, гайхалтай дамжуулалт хууралтаараа эсрэг тоглогчынхоо шагайг мулталхаа дєхдєг тїїний хувьд ЛАК-д єєрийнхєє хувь нэмрийг сайн оруулна гэдэгт итгэлтэй байна.
Энэ бїх солилцооноос харахад єнгєрсєн жилийн аваргуудын туршлагаас судалсан мэт харагдаж байна. Дундаж настай шилдэг тоглогчид+ залуу халуун авьяслаг шинэковууд. Яг л их гурвал +Рондо, Перкинс шиг. Харж л байя тэд Бостон шиг аварга авахгїй юмаа гэхэд Плей Оффт бусддаа хангалттай гай тарихаар баг болсон байгаа биз.
loading...




Нүдээ олсон солилцоо гэж бодож байгаа. Ирэх улиралд амжилт гаргах нь гарцаагүй …
loading...
их дажгүй сайхан бүрэлдхүүнтэй болсон шүү гэхдээ гар нийлж чадах эсэхийг л харж байядаа тэд бол бүгд энэ тэндээс цугласан цуглуулга нар шүүдээ… өөр Новак гээд сайн шүүтер очсон…
loading...
Boljil bnSHD go go clippers
loading...
aaaaaaaa mgy gar niilehyyy 1 gagy baron yum bnshdeee
loading...