Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бээжин 2008 » Олимпийн наадам – 8 сарын 13

GD Star Rating
loading...

8 сарын 13. Олимпийн наадмын 5 дахь өдөр. Энэ өдөр Монгол Улсын баг тамирчид анхны медалиа авлаа. Монгол Улсын гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа спорт гар бууны 25 метрийн зайд онч сорьж, урьдчилсан буудлагад 590 оноо аван олимпийн наадмын рекорд амжилтыг давтаж, шигшээ буудлагад 1-р байраар шалгарсан юм. Гүндэгмаагийн араас МУ-ын гавьяат тамирчин, Герман улсын иргэн Д. Мөнхбаяр 587, БНХАУ-ын Чень Ин 585 оноотой тус тус бичигдэж байлаа. Гүндэгмаагийнхаа амжилтыг мэдсэн, сонссон бид бүхэн медаль авахад нь 90 хувь, алтан медаль авахад нь 60 хувь итгэж байсан гэхэд болно. Шигшээ буудлагын эхний 10 сумыг тавьсны дараа ч манай тамирчин тэргүүн байранд хэвээрээ байсан бөгөөд яг энэ үед түүний буу гацах нь тэр. Тиймээс бусад тамирчид буудсаны дараа манай тамирчин ганцаараа 4 буудлага гүйцэтгэж, тун тааруухан оноо авсан юм. Сүүлийн 5 сумандаа мэрийгээд ч алдсан байраа эргүүлж авч чадсангүй, 1.2 оноогоор хоцрон мөнгөн медаль хүртлээ. Хэрэв түүний буу чухал үед гацаагүй бол гэсэн бодол бид бүгдэд төрж байсан нь тодорхой. Хэдийгээр мөнгөн медалийг эх орондоо 28 жилийн дараа дахин авчирсан, мөн ийм медөль авсан анхны эмэгтэй тамирчин болсон ч Монголын тамирчдаас алтан медалийг атгаад алдсан бас нэгэн хүн нь боллоо. Баярлах, харамсах сэтгэл зэрэг төрж байлаа, энэ үед. Юутай ч гавьяат тамирчин маань олон хүнийг догдлуулж, олон хүнийг баярлуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө, энэ удаагийн олимпийн наадамд Монголын тамирчдаасаа хамгийн түрүүнд алтан соёмбот далбаагаа мандууллаа. Мөн Герман Улсын иргэний харьяалалтай болсон ч Монгол хүн, Монгол бүсгүй Д. Мөнхбаяр хүрэл медаль хүртэж, тэртээ 16 жилийн өмнөх амжилтаа давтаж баяр дээр давхар баяр нэмсэн гэхэд болно.

Гадаадын тамирчдын хувьд энэ өдрийн гол баатар нь аанай л Майкл Фелпс. Тэрээр ганцхан цагийн дотор 2 алтан медаль хүртэж, энэ удаагийн олимпийн 5 дахь алтан медалиа зүүлээ. Ингэхдээ 5-ууланд нь дэлхийн дээд амжилт тогтоосон болно. Олимпоос нийтдээ 11 алтан медаль хүртэж, бүх цаг үеийн хамгийн олон алттай тамирчнаар тодроод байна. Энэ тоо дахин 3-аар нэмэгдэх магадлалтай.

Өнөөдөр нийт 17 цогц медаль эзэддээ очсон бөгөөд багийн дүнгээр БНХАУ тэргүүлсэн хэвээр байна.

Дугуй.

Цуваа гараа. эмэгтэй

1. Кристин Армстронг – АНУ
2. Эмма Пули – Их Британи
3. Карин Тюриг  – Швейцар

эрэгтэй.

1. Фабиан Канчеллара – Швейцар
2. Густав Ларссон – Швед
3. Леви Лайфаймер – АНУ

Спортын гимнастик.

Баг. Эмэгтэй.

1. БНХАУ – 188,900 оноо
2. АНУ -  186,525
3. Румын – 181,525

Сонгомол бөх.

эрэгтэй. 66 кг.

1. Стив Гено – Франция
2. Канатбек Бегалиев – Киргизстан
3. Армен Варданян – Украин
3. Михаил Семенов – Беларус

74 кг.

1. Манучар Квирквелия – Гүрж
2. Чан Юнсян – БНХАУ
3. Явор Янакиев – Болгар
3. Кристоф Гено – Франц

Жудо.

Эмэгтэй. 70 кг.

1. Масае Уено – Япон
2. Анайси Эрнандес – Куба
3. Эдит Бош – Голланд
3. Ронда Руси – АНУ

Эрэгтэй. 90 кг.

1. Ираклий Церикидзе – Гүрж
2. Амар Бенихлеф – Алжир
3. Месбах Хешам – Египет
3. Сергей Ашванден – Швейцар

Усанд сэлэлт.

Эрэгтэй.

Эрвээхэй. 200 метр

1. Майкл Фелпс – АНУ    1.52,03   дэлхийн  рекорд
2. Ласло Чех  – Унгар     1.52,70
3. Такеши Мацуда – Япон  1.52,97

4х200 метр. чөлөөт буухиа

1. АНУ – 6.58,56   дэлхийн рекорд
2. ОХУ – 7.03,70  Европ тивийн рекорд
3. Австрали – 7.04,98

Эмэгтэй.

Өврөөр даллах. 200 метр.

1. Федерика Пеллегрини  – Итали  1.54,62  дэлхийн рекорд
2. Сара Исакович -  Словен  1.54,97
3. Пан Цзяин – БНХАУ  1.55,05

Холимог: 200 метр.

1. Стефани Райс -  Австрали 2.08,45 дэлхийн рекорд
2. Кирсти Ковентри  – Зимбабве 2.08,59
3. Натали Коглин  -  АНУ 2.10,34

Усанд үсрэлт.

Эрэгтэй.Трамплин. Хос

1. Гуо Цзинцзин / Ву Минься  – БНХАУ
2. ПАХАЛИНА / ПОЗДНЯКОВА  – ОХУ
3. Коциан / Фишер – Герман

Буудлага.

Эмэгтэй. 25 метр. спорт гар буу.

1. Чень Ин – БНХАУ
2. Отрядын ГҮНДЭГМАА – МОНГОЛ
3.  Д. Мөнхбаяр – Герман

Хүндийг өргөлт.

Эмэгтэй. 69 кг.

1. Лю Чуньхун  – БНХАУ  286 (128 огцом +158 түлхэлттэй) дэлхийн рекорд
2. Оксана Сливенко – ОХУ  255 (115+140)
3.  Наталья Давыдова -  Украин 250 (115+135)

Эрэгтэй. 77 кг.

1. Цзе Хьюк Са – БНСУ 366 кг  (163 + 203)
2. Хунли Ли – БНХАУ  366   (168 + 198)
3. Геворг Давтян – Армен 360   (165 + 195)

Туялзуур сэлэм.

Эмэгтэй.

1. Бритта Хайдеманн – Герман
2. Ана Мария Бранза – Румын
3. Ильдико Минца Небальд – Унгар

Эрэгтэй.

1. Беньямин Филип Клайбринк -Герман
2. Юки Ота – Япон
3. Сальваторе Санцо – Итали

Багийн дүн.

1. БНХАУ  17 алт  4 мөнгө   5 хүрэл  26 нийт
2. АНУ      10 алт    8 мөнгө    11 хүрэл    29 нийт
3. БНСУ     6 алт  6 мөнгө  1 хүрэл    13 нийт
4. Герман   6 алт    1мөнгө     2 хүрэл    9 нийт
5. Итали    4 алт    4 мөнгө    3 хүрэл    11нийт
6.  Япон     4 алт    3 мөнгө    3  хүрэл   10 нийт
7.  Австрали  4 алт    2мөнгө     6 хүрэл    12 нийт
8.  ОХУ       2 алт    7 мөнгө    3 хүрэл    12 нийт
9.  Их британи  2 алт    2 мөнгө    3 хүрэл    7 нийт
10. Гүрж     2 алт  1 хүрэл    3 нийт

. . . 33. МОНГОЛ    1 мөнгө  нийт 1

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: