Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, АС Рома, Италийн хөлбөмбөг » ‘Ромын зүрх’

GD Star Rating
loading...

The image “http://www.romathai.com/images/legend_Giacomo%20Losi_clip_image002_0002.jpg” cannot be displayed, because it contains errors.

Нэр : Жиакомо Лоси

Төрсөн огноо : 1935.9.10
Төрсөн газар : Сонцино (Итали)
Яс үндэс – Итали
Байрлал – Хамгаалагч
Хоч – Ромын зүрх

Тоглож байсан багууд : АС Рома 1955 -1969 450(2)

Шигшээ баг – Итали 1960-1962 11(0)

Амжилт :

* Италийн цом: 1968-69
* Италийн цом: 1963-64
* Inter-Cities Fairs Cup: 1960-61


‘Ромын зүрх’
, Фенүүд нь түүнд энэ хочийг зүгээр ч нэг өгөөгүй юм. Тэр үнэхэээр багийнхаа лидер нь байж , хэрэгтэй бол багийнхаа төлөө юу ч хийхэд бэлэн байж чаддаг ,тэсвэр тэвчээртэй гайхалтай ахлагч байжээ. Лосигийн роматай хамт 450 тоглолтонд оролцсон амжилтийг 38 жилийн турш хэн ч эвдээгүй бөгөөд ганцхан Франческо Тотти л түүний урд гишгэж чадсан юм.
Тэр ромд төрөөгүй гэхдээ түүний зүрх үргэлж Ромын төлөө цохилдог байсан гэдгийг дурьдах хэрэгтэй боловуу.
Нэг жишээ дурьдая

1961.1.8 Рома Сампдоритой тоглож байв, тооны харьцаа 2 – 2 , Хоёрдугаар хагас талдаа орж байтал багийн ахлaгч , хамгаалалтын цөм Лоси маш хүнд бэртэл авлаа. Багийн сэлгээ дууссан байсан болохоор түүнд тэвчээд тоглохоос өөр сонголт байсангүй. Үгүй бол баг нь хүнд байдалд орно. Гэтэл Лоси булангаас ирсэн бөмбөгийг мөргөж гоол орууллаа. ямар их тэсвэр тэвчээр вэ.

The image “http://www.portaleromanista.com/vittoria.jpg” cannot be displayed, because it contains errors.Жиакомо Лоси 1935 онд Италийн хойд хэсгийн Солцино хэмээх бяцхан мужид төржээ. Түүний хүүхэд нас дайны хүнд жилүүдэд өнгөрсөн юм. 1951 онд Кремонесе багийн агент орон нутгийн жижигхэн багт тоглодог авьяастай , залуу хүүг хараад багтаа авсан байна. Кремонесегийн академд өнгөрөөсөн 4 жилд тэрээр өөрийн тоглолтын арга барилаа олж , ур чадвар нь харьцангүй дээшилж ер нь л үндсэн багт тоглох хэмжээнд хүрчээ. 169cм буюу харьцангүй намхан биетэй ч толгойгороо маш сайн мөргөдөг , бадриун биетэй ,сайн ‘цэвэрлэдэг’ их ирээдүйн үнэртүүлсэн түүнийг олон баг ангуучилж байсан ч тэр өөрийн сонголтоор мөнхийн хотод иржээ. Энд 450 тоглолтонд оролцохдоо 2 гоол оруулсан ба нэг нь дээрх гайхалтай гоол юм. Мөн тэрээр цэвэрлэгчийн байрлалд тоглодог гэхэд алдаа маш бага гаргадаг байсан ба бүх карьерийнхаа туршид ердөө ганцхан шар карт хүртсэн нь үүний батлах байх.

Харамсалтай нь түүний хувьд италийн аварга болж чадаагүй бөгөөд хэд хэдэн удаа түрүүлэх дөхсөн ч аз дутсан билээ. Гэхдээ бас хоосонгүй ээ. Италийн цомд 2 удаа , Inter-Cities Fairs Cup -т түрүүлээд амжсан.
Шигшээ багийн хувьд Чилид болсон 1962 оны дэлхийн аврагад оролцсон ба нийт 11 тоглолт хийсэн.
Лоси одоо ч Ромд амьдарч, нэгэн хөлбөмбөгийн жижиг клубыг эзэмшдэг ба хотын хүндэт иргэн билээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: