loading...
Өнөөдөр 8 сарын 15. Бээжингийн Олимпийн наадмын 7 дахь өдөр.
АНУ -н усанд сэлэгч Майкл Фелпс 200 м-н холимог сэлэлтэд түрүүлснээр Бээжингийн олимпийн наадамд зургаа дахь удаагаа төрийн дууллаа эгшиглүүлж байна. Зүгээр ч нэг түрүүлээгүй ,ялсан төрөл болгондоо дэлхийн рекордыг шинэчилж байна. Энэ бол зүгээр л гайхамшиг.
Олимпийн алтан медаль гэдэг бол хүссэн аавын хүү нь аваад байдаг зүйл биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин төмөр хүн Фелпст бол энэ асуудал биш. Дэлхий даяараа түүний яаж энэ амжилтанд хүрсэн талаар сонирхож байна. Түүнийг ямар бэлтгэл хийдгийг сонирхож байна , биширч байна. ЗCБНХУ -н алдарт гимнастикч Александр Дитятиний Олимпийн наадамд хамгийн их медаль хүртсэн амжилтийг тэрээр эвдэж 23 -хан насандаа домог болж байна.
Ингээд түүний яаж энэ амжилтанд хүрсэн талаарх бяцхан түүх сонирхуулья
Бүтэн нэр – Майкл Фред Фелпс
Төрсөн огноо – 1985.6.30
нас – 23
Өндөр – 1м93см
Жин – 88кг
Майкл Фелпс 1985 оны 6 сарын 30нд АНУ -н Балтимор хотод дунд сургуулийн багш Дебби , хотын цагдаа Фред нарын 3 дахь хүүхэд болон мэндэлжээ. Эцэг эх нь хоёулаа спортод элэгтэй ялангуяа усанд сэлэлтийг сонирхдог байсан учир хүүхдүүдээ багаас нь л энэ спортоор хичээллүүлэх болсон байна. Гэвч Фелпсийн эгч нар өндөр амжилт үзүүлж чадалгүй байсаар спортоос хөндийрсөн юм. Харин тэдний хажууд ирээдүйн их аварга өсөн бойжиж байлаа.
Өдөр бүр эгч нартайгаа хамт усан сан явж тэдний сэлэхийг харж , энэ спортод улам дур сонирхолтой болж байсан Майклийг нэг өдөр эгч нар нь усанд сэлүүлж сургах гэж үзэв. Тэр үед долоохон настай байсан ч Фелпс огтхон ч айгаагүй бөгөөд мэлхий сэлэлтийг тэр дор нь сурчихаад урамшин инээж байсан гэдэг.
1996 оны Олимп эх оронд нь болсон болохоор ч тэр үү Фелпст мартагдашгүй дурсамж үлдсэн хэмээн өөрөө ярьдаг.
АНУ усанд сэлэлтээр 13 алтан медаль хүртсэн уг наадмыг гэрийнхэнтэйгээ үзсэн түүний сэтгэл , ирээдүйд эдгээр тамирчид шиг Олимпийн аварга болж төрийн далбаагаа мандуулах их хүсэл түмүүлллээр дүүрсэн гэж хожим тэрээр нэгэн ярилцлагандаа дурьджээ.
Харамсалтай үүнээс хойш тэдний гэр бүлийн амьдрал тун таагүй байдалтай болсон бөгөөд эцэг нь гэр бүлээ хаяж өөр хүнтэй суусан байна. Ингээд өнчин болсон хүү ээжтэйгээ өссөн бөгөөд одоо ч аавтайгаа тун таагүй харилцаатай байдаг.
Гэр бүл нь салж ,хойд аавтай болж , амьдрал нь хэцүү байсан хүү спортоо орхисонгүй улам шаргуу хичээллэсээр байв. Яг энэ үед Фелпс өөрийг нь алдрын оргилд хөтлөх , дасгалжуулагч Боб Боументай танилцсан юм. Хойд Балтиморын усан сургалтын клубт хичээллэж байхад Боб түүнийг анх харсан бөгөөд гар хөлийн хуруу урт , том гартай ,биеийн хүч сайтай , тэсвэр тэвчээртэй гээд мэргэжлийн сэлэгч болоход шаардлагатай бүх зүйл түүнд бүрдсэн ховорхон авьяастай гэдгийг ээжид нь ойлгуулж өөрөө дасгалжуулах болсон байна.
Хагацал зовлон үзсэн болохоор ч тэр үү Майкл тун ууртай , шартай хүү байсан аж. Хэрвээ ялагдах юм бол өөртөө маш их гутарч уурладаг байсан ч үүнийг давах сэтгэлийн тэнхээг ч Боуман зааж сургасан юм. Ер нь энэ эрхмийн Фелпсийн амьдралд гүйцэтгэсэн үүрэг их.
Спортын гаднах ертөндөд бол тэр жирийн л нэг өсвөр насны хүү байсан. Хөлбөмбөг тоглож , найзуудтайгай зугаалж , ном унших дуртай байсан ба нойрондоо тун харам хүү байжээ .”Өглөө түүнийг босгох гэж нилээн юм болдог байж билээ ,Фелп үргэлж л хаиртай муураа тэврээд унтчихдаг байсансан” гэж эх Дебби нь хүүхэд насных нь талаар дурсчээ.
Өдөр ирэх тусам Фелпс -н ур чадвар ахиж , оролцсон тэмцээн болгондоо түрүүлж байсан учир түүний нэр Балтимор хотоос хальж Америк даяар түгж ,ирээдүйтэй сэлэгчийн талаар хүн бүр шуугиж байв.
Ингээд бяцхан хүүгийн мөрөөдөл биелэлээ олж 1999 онд АНУ -н хоёрдугаар шигшээ багт багтаж чадлаа. Ердөө 14 -хөн настай жаалын хувьд бол энэ их амжилт , үүгээр ч зогсохгүй 20 хүртэлх насны АНУ-ын 200 метрийн эрвээхэй сэлэлтийн дээд амжилтийг эвдэв. Ялалт ар араасаа цуварсаар. Нэг л мэдэхэд Сиднейн олимп хаяанд ирлээ.
Хавар нь олимпод орох эрхээ өвөртөлсөн байсан учир Фелпс АНУ-ын түүхэн дэх олимпт оролцсон хамгийн залуу сэлэгч болжээ. 15-хан настай хүүгийн хувьд , дэлхийн шилдэгүүдтэй тулсан болохоор өндөр амжилт гаргаагүй ч дэлхий нийтэд шинэ аварга гарч ирж байгаа гэдгээ тэр харуулсан гэж хэлж болно. Дараа жил нь буюу 2001 онд эрвээхэй сэлэлтийн дэлхийн рекордыг шинэчилсэн бол , Японд болсон Усанд сэлэлтийн ДАШТ -с анхны олон улсын медалиа хүртжээ.
Түүний түрүүлсэн тэмцээн , эвдсэн бүх амжилтуудийг энд бичих юм бол цаг цаас дэндүү их орно. Тиймээс та бүхэнд товчлон хүргэж байна.
АНУ -н 38 удаагийн аварга.
Усанд сэлэлтийн ДАШТ -н 18 удаагийн аварга (2001 Фукако ,2003 Барселон ,2004 Индианаполис ,2005 Монреал ,2007 Мельбурн)
Афиний Олимпийн наадмын - 6 алтан медальтай. (100м Эрвээхэй , 200м Эрвээхэй ,200м Холимог ,400м холимог ,4×100 баг ,4×200м баг)
Бээжингийн олимпийн наадмын (одоогоор) – 6 алтан медальтай. (400м Холимог , 4×100 баг ,200м Чөлөөт ,200м Эрвээхэй ,4×200м ,200м Холимог)
Шагналууд ;
Оны шилдэг усанд сэлэгч – 2003, 2004, 2006, 2007
АНУ -н оны шилдэг сэлэгч – 2001, 2002, 2003, 2004, 2006, 2007
(Энд түүний авсан мөнгө , болон хүрэл медалиудийг дурьдаагүй болно)
loading...




Уншууртай нүнжигтэй мэдээ оруулж байгаад баярлалаа
loading...
thanks
loading...
тун сонирхолтой байлаа
loading...
Сайхан мэдээ байна
loading...
ok
loading...
SAIHAN SONIN SHUU TA NAR NADAA ILUU IH USAND SELELTIIN TALAAR MEDEE OLJ OGOOCH PLEASE AMJILY HUSEY
loading...
uneheer sonirholtoi blaa bayarlalaa
loading...
mongoliin ysan sportiin tamirchidiin tyhai medee bgaa yu.
loading...