loading...
Монгол Улс Олимпийн аваргатай болсон баярт үйл явдлыг ард түмэн Үндэсний баярын хэмжээнд тэмдэглэж байна. Олимпийн наадмаас анх удаа алтан медаль авч, төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан Н.Түвшинбаярт Монголын төр засаг шагналын хур буулгасан бол бизнесийн салбарынхан ч өөр өөрсдийн бүтээгдэхүүний дээж, хүндэтгэлийн бэлгийг өгөх болсон тухай баярт мэдээ тасрахгүй байна.
Мэдээлэл харилцаа холбооны салбарт манлайлагч үүрэн телефоны шилдэг оператор болох Мобиком корпораци Олимпийн аварга Н.Түвшинбаярт дараа төлбөрт 9999-9999 алтан дугаараа 4 жилийн үнэгүй ярих эрхийн хамт бэлэглэхээр болсон байна.
Мобиком корпораци 9999хххх дугааруудаа 11 сараас эхлэн худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа бөгөөд хэрэглэгчдийн дунд хамгийн их эрэлттэй байх төлөвтэй.
“Петровис” компани 5 жилийн шатахууны хэрэгцээг нв үнэгүй хангах бол “Хаан бууз”-аас 1 жилийн буузны хэрэгцээг хангах гэнэ. Мөн МИАТ компани 4 жилийн турш үнэгүй зорчих эрх олгосон байна.
loading...





Ene mobicom iin reklam uu?
loading...
Ò¿âøèíáàÿðûí íàìòàð ñïîðòûí àìæèëòûã íèéòëýí òàâèà÷ýý
loading...