loading...
Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан. Үндэсний бөхөөр барилдахад нь түүнийг ингэж цоллодог. Харин дэлхийн дэвжээнд Монгол Улсын тамирчин гэж зарлана. Бээжин хотод болж байгаа олимпийн наадмын жудо бөхийн барилдааны -100 килограммын жинд барилдахаар гарахад нь түүнийг ингэж л зарласан. Тийм ээ, тэр бол Монгол Улсын иргэн, Монгол хүн.
Энэ цаг мөчид Монголчууд бүгдээрээ баярлаж байна. Баярлах гэдэг үгийг олон тохиолдолд хэрэглэдэг. Гэхдээ ийм үед бүр хамгийн онцгой баяр хөөртэй байна. Хамгийн онцгой. Үгээр хэлэхийн аргагүй. Ард түмний маань олон жилийн мөрөөдөл, өнийн хүсэл нь биелсэн болохоор тэр.Энэ гайхамшигт цаг мөч удаан хүлээлгэсний эцэст өнөөдөр ирж байна. Хүн бүр тэр сайхан залууг хүү шигээ энхрийлж, ах шигээ, дүү шигээ хайрлаж, тэр залуугаар анд шигээ бахархаж байна. Эх орон, элэг нэгтнүүдээ ийм их баяр хөөрт умбуулж орхисноо манай баатар одоо мэдэрч, мэдэж байгаа болов уу. Амьдрал гэдэг ийм сайхаан.
Энэхүү баатар бол Монгол Улсын тамирчин Найдангийн Түвшинбаяр шүү дээ. Түүний гаргасан амжилт бол олимпийн их наадмын алтан медаль хүртсэн ялгуусан ялалт. Олимпийн их наадмын дэвжээнд эх орны минь алтан соёмбот далбаа хамгийн өндөрт мандаж, төрийн сүлд дуулал маань эгшиглэсэн тэр агшин Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд тодхон байна. Төрийн дуулал маань жавхлантай сайхан юм, Монгол эх орон минь хайрлахгүй байхын аргагүй агуу юм, Түвшинбаяр танаар бахархахгүй байхын аргагүй юм аа.
Баяр хүргэе, Түвшээд. Баяр хүргэе, Булганчуудад. Баяр хүргэе Монголчууддаа. Бид бүгдээрээ алтан медалийн эзэд.
loading...




Тийм шүү эх орны хүү гэж сайхан хэллээ.Төрийн дуулал маань жавхлантай сайхан юм, Монгол эх орон минь хайрлахгүй байхын аргагүй агуу юм, Түвшинбаяр танаар бахархахгүй байхын аргагүй юм аа гэж ёстой үнэн үг .
loading...
olon jil husen huleesen olympiin altan medaliig eh orondoo avchirsan eh ornii huu buh mongolchudiinhaa baharhal bolson Naidangiin tuvshin bayr tanaa minii zugees chin setgeleesee bayrlasnaa ilerhiilyee Mongol hunii er byar huch chadal avyas iig d elhiin d evjeend haruulj c hadlaa mash olon jiliin daraa ushuu olon medal olon duu naraa araa saaa daguulahiig husii !!!!!!!!!!!
loading...
Ene ovoo hurhun yum zohiodog bolo yu daaaa Tsolmonbaatar chini ain. huli ch hun setgulchin dainii bichij bain shu hehe!
loading...
Sain baitsgaana uu Mongolchuudaa, Sain baitsgaana uu Bulganchuudaa, Anhdagchdaaraa aldartai Bulgan hangain nutgaas olympiin anhnii altan medaltan torloo, N.Tuvshinbayrtaa bayr hurgey ,ene saihan huug toruulj osgoson aaw eejid ni bayr hurgey, tosoj olgiidson Saihan uuland sogdon morgoy oo
loading...
Цоомоо сайн бичжээ, гэхдээ Түвшээ бүр сайн.
loading...
Mongol ulsiin tuuhend altan usger bichigdeh ontsgoi zuiliin ezen bolson Bulgan hangain huu Tuvshinbayrt ard tumen eh oron eh nutag n uneheer ih bayrlaj bga shuu ….{ uneheer sain bichsen bna shuu…}
loading...
tuvshoo ahdaa niit mongolchuudin omnos bayr hurgee gonchig jabaas
loading...