Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бээжин 2008 » Алтан агшин, алтан хүрэлт

GD Star Rating
loading...

Та спортын хамгийн эгзэгтэй агшныг олныг л мэдэж байгаа байх. Тэр дундаас агууд тооцогдох агшин бол бүр цөөхөн төрнө. Майкл Жордан Брайн Расселлийг хуурч эцсийн шидэлтийг хийх, за бүр үндэсний бөх дээр П.Сүхбат гарьд Б.Гантогтох гарьдад унаж буй агшин гээд л гайхалтай агшнууд олон. Гэхдээ өнөөдөр тэрнээс дутахгүй эгзэгтэй үед ялалт шийдвэрлэгдсэн сонирхолтой агшинг би үзлээ. Үүний эзэн нь өнөөх гайхал Майкл Фелпс. Өчигдрийг хүртэл зургаан алтан медалийг өөрийн болгоод байсан Балтиморын хүү өнөөдөр 7 дахь алт, 7 дахь дэлхийн рекордны төлөөх дайралтаа хийв. Магадгүй өнөөдөр түүний хувьд хамгийн мартагдашгүй өдөр болох байх. Өнөөдөр өглөө эрвэйхий сэлэлтийн 100 метрийн сэлэлт болсон ба маш сонирхолтой финал болсон. Техникийн ололт, омега цагийн тусламжтайгаар ялагчийг шийдвэрлэсэн. Гараанаас эхэлж түүнтэй ширүүн тэмцэлдсэн Сербийн Милорад Кавич түүнээс бараг олимпийн түүхэн дэх хамгийн ойрхон зөрүү байж ч болох секундыг зуу хуваасны нэг гэсэн зөрүүгээр гүйцлээ. Ямар гоё хүрсэн бэ. Алтан хүрэлт гэхээс яахав. Фелпс 50,58 секундын амжилт үзүүлж, Кавич 50,59 гэсэн амжилт үзүүлсэн. Фелпс эхний 50 метрт дэд байрт явж байсан ч сүүлчийн 50 метрт 7 дахь алтаа халаасаллаа. Мөн 7 дахь дэлхийн рекорд.

Тэр энэ түрүүг авснаараа бүх цаг үеийн түүхэн дэх олимпийн хамгийн олон медальтай тамирчдын эгнээнд өөрийн нутаг нэгт, “мэргэжил” нэгт Марк Спитцтэй зэрэгцэн ирсэн юм. Гэхдээ дөнгөж 23тайдаа шүү.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Аагий says:

    Олимпын 15 медалтай, үүнээс 13 нь алт, 2 хүрэл. Аймшигтай юм аа. Ийм хүн байх гэж.

    GD Star Rating
    loading...
  2. aapyyl says:

    үнэхээр сайхан бичиж. GooD JoB:)

    GD Star Rating
    loading...
  3. Tuugii says:

    Wow!!!!!!!!!!! Kavichiig OMEGA-d hureh gej budilj yavahad Micheal buhel buten neg tataltiig amjaad hiitsen geed boddoo.Uneheer aguu yumaa Micheal Phelps.Shutej amidariya MICHEAL PHELPS!!!

    GD Star Rating
    loading...
  4. Hantulga says:

    Сербид одоо Омега цагийг бан хийх хэрэгтэй. Ер нь бол 1 доль гэж бараг байдаггүй байх өө. Seiko, Swatch, Rolex байсан бол арай үр дүн гарах байсан байж магадгүй юм.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: