loading...
Нэр – Ай Фукухара
Төрсөн огноо -1988.11.1
Иргэншил – Япон
Нас – 19
Ширээний теннис
өндөр – 155см
ITTF чансаа -#12
Хэрвээ Бээжингийн олимпийн наадмын нээлтийг үзсэн бол Япон улсын тугчаар ажилласан нэгэн бяцхан охиныг санаж байгаа байх. Мэргэжлийн ширээний теннисний ертөнцөд өөрийн чадварлаг тоглолт ,содон техник ,өхөөрдөм дүр төрхөөрөө алдаршсан энэ бүсгүй өдгөө 19 -тэй ,бөгөөд 2008 оны 5 сард ОУ -н теннисний холбооноос (ITTF) гаргасан чансаагаар 12-т эрэмбэлэгдсэн нь түүнийг Наран улсын түүхэн дэх хамгийн сайн теннисчин болгожээ.
Ай Фукухара 1988 оны 11 сарын 1нд Японы Сендеи гэдэг газар төржээ. Түүний ээж Чио Фукухара нь улсдаа муугүй нэр хүндтэй тамирчин байсан бөгөөд охиноо ч өөрийнхөө замналаар явуулахаар шиөөрөө дасгалжуулах болсон байна. Бяцхан охин ч удмын авьяастай гэдгээ баталж өдөр хоногоор сайжирч байсан бөгөөд дөнгөж 10-хан настайдаа мэргэжлийн тамирчин болж дараа жил нь үндэснийхээ шигшээ багт багтаж чадсан.
Харин дэлхийн тавцанд гаргасан анхны амжилтийнх нь тухайд бол 2003 оны Парисын Эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн бөгөөд энд 5 -р байранд шалгарчээ. Ердөө 14-тэй Айн хувьд дэлхийн шилдгүүдтэй тулж ийм өндөр амжилт үзүүлсэн нь ямархуу сайн тамирчин гарч ирж байгаагаа харуулсан гэж гэж хэлж болно.
Ялалт амжилт нь өсөх прогрессоор явж байсан Фукухара -н хувьд амьдралынхн нь хамгийн мартагдашгүй мөч 2004 онд тохиосон юм.
Афинд болсон Зуны 28 -р олимпод Эх орныхоо туг баригчаар явах эрхэм хүндтэй үүргийг түүнд оногдуулсан бөгөөд энэ нь түүнийг эх орондоо ямархуу нэр хүндтэй вэ гэдгийг харуулж байгаа байх. Анхны олимпдоо тэрээр Америк ,Австралийн тамирчдийг ялж их шөвөгт шалгарч чадсан нь чамлахаар үзүүлэлт яавч биш. Ай Наран улсын ард түмэн ,тэр дундаа өсвөр насныхны тун алдартай бөгөөд японучууд Ай -чан гэж түүнийг өхөөрддөг. Цаашдаа маш их амжилт үзүүлэх нас ,цаг хугацаа түүний өмнө байна. Ердөө 155 хан cм өндөр ч түүний бяцхан биенээс ямар ч гайхалтай амжилт гарахыг үгүйсгэх аргагүй юм.

Гэхдээ хувийн амьдралийнх нь хувьд спортын карьераас нь эрс ялгаатай.
Олонх алдартнуудын адил Фукухара амар тайван амьдарч чаддаггүй бөгөөд нэгэн хэвлэлийн бага хурал дээр ‘Би жирийн охид шиг л амьдрахийг хүсдэг ,үнэндээ надад зарим үед үнэхээр хүнд байдаг ,намайг Ай Чан , биш Ай Фукухара гэдэг шүү дээ’ гэжээ.
Ер нь японы гэр бүлд эцэг эх нь хүүхдүүддээ маш хатуу шаардлага тавьдаг бөгөөд Фукухарагийн гэр бүл ч энэ заншлаас гажсангүй. Өсвөр насны охины учир тэр өөрийнхөөрөө амьрахыг хүсдэг бөгөөд ийм ч учраас эцэг эхтэйгээ таагүй харилцаатай байдаг ажээ.
Одоогийн байдлаар Фукухара ширээний теннисний эмэгтэй багийн төрөлд хүрэл медалийн төлөө шалгараад байгаа бөгөөд тэд X.Солонгосын хүчтэй багтай тулах юм.
loading...







chamd amjilt husiy!!!
udahgui chamtai toglono gej naidaj bna
loading...
uuchlaarai bi Fukuharaag medne gehdee minii bodloor Fukuharaagaas iluu Guo Yue geh Hytadiin emegtei tamirchin iluu deer bish uu.
Gehdee ene minii l bodol l doo. Bi ene sportond mash ih durtai
za ene ch yahav hezee negen tsagt chadval Fukuharaag hojih bh aa
loading...
Фукухара илүү эгдүүтэй л дээ
loading...
Guo Yue Zhang Yiling 2 hamgiin lag ni sh dee
loading...
Guo Yue, Zhang Yililing 2 hamgiin lag ni sh dee. Sanal niileh hun bnuu?
ain
loading...
ene minii demjdeg tamirchin sho uulhun bgaz kk
loading...
Bi FUKUHARA tai gar barij gariin ysgiin avch bilee Uugii
loading...
ene chi ne namaig hojdoggui shdee kkk :p
loading...
Tuntaatai sanal niilj bn
loading...