Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс, Спорт-номын сан » Рингэнд мөнхөрсөн залуу нас (5-р хэсэг)

GD Star Rating
loading...

Монгол улсад боксын холбоо үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулан Монголын шигшээ багийн анхны тамирчны нэг ,ахмад боксчин Дашийн Батмөнх гуай болон Бат-Очирын Сүхбаатар нарын бичиж туурвисан “Рингэнд мөнхөрсөн залуу нас” номыг нийтлэж байгаа билээ.

Монголын боксын спортын үүсэл хөгжил,туулж өнгөрүүлсэн урт биш боловч алдар гавьяатай замналыг хойч үедээ үлдээх зорилгоор энэхүү бэсрэгхэн номыг бичжээ.

Энэ номонд монголын боксын гурван үеийнхний тэмцээний амжилт ,ажил үйлсийн талаар өгүүлсэн байна.

Анхны шигшээ багийн гишүүд,хоёрдахь үеийн шигшээ баг байгуулагдсан болон өнгөрсөн зууны 80,90 –ээд оны боксын спортод олсон монголын тамирчидын амжилт ард түмнийхээ өмнө бүтээсэн гавьяат үйлсийн талаар үнэн зөв зүйл бичсэн нь сайшаалтай хэрэг болжээ.

Энэ номыг бичихэд амьд жишэээ хэлж зөвөлгөө өгсөн ахмад боксчин ,гавьяат багш Р.Зориг,нэрт орчуулагч Г.Амар, гавьяат дасгалжуулагч анхны шигшээ багийн гишүүн Б.Мишигдорж ази тивийн аваргын анхны мөнгөн медальт тамирчин олон улсын хэмжээний мастер,түүхийн шинжлэх ухааны доктор ,профессор Довдойн Баяр нарт чин сэтгэлийн талархал дэвшүүлэхийн хамт энэ номд орох ёстой бүх боксчдын амжилт ололтыг андуу ташаа бичсэн аваас уншигч олон түмнээс хүлцэл өчье.

Ази тивийн аварга,олон

улсын шүүгч Г.Батбилэг

Рингэнд мөнхөрсөн залуу нас

ДУРСАМЖИЙН ХУУДАСНААС

Х.Алтанхуяг: Би З.Вуйнтэй тоглох нь амаргүй гэдгийг ойлгож байлаа. Ялагдаж ч болох юм. Гэхдээ өөрийнхөө: тактикаар зоригтой тоглоно гэж шийдсэн байсан. Эхний раундад туршиж тоглоод түүний довтолгоог тэсвэрлаж чадвал хоёр дахь раундаас өөрөө довтолно гэж тооцооллоо. Ингээд нэгдүгээр раундад түүний цохилтоос зайлах, угтуулсан цохилт хийх, довтлоход нь хамгаалах зэргээр туршиж тоглов.

Гэхдээ түүний цохилтоос тэр болгон зайлж чадаагүй. “Цохилт нь үнэхээр хүчтэй, хамгаалж буй гарын шуун дээр оноход яс янгинаж байв. Их биенд ирж буй цохилт ч ноцтой, уначихвий хэмээх болгоомжлол хэд хэд төрж байлаа. Гэвч түүний довтолгоог тэсвэрлэж чадлаа. Энд миний хөлийн ажиллагаа их тус болсон. Яагаад гэвэл тоглолтын явцад би хөл дээрээ түүнээс илүү ажилладаг болoxoo ойлгосон. Анхны мастеруудын нэг Р.Бapc, Ш.Сэрээтэр нарын ачаар хөл дээрээ сайн ажиллаж сурсан маань маш их хэрэг болж билээ. Хоёрдугаар раундад би довтолсон. Тэр үед гайгүй эзэмшиж сурчихаад байсан угсраа цохилтуудаа хэрэглэж тоглосон. Би түүнд сэхээ зав өгөлгүй довтолж, нэг үгээр хэлэхэд би тоглолтын санаачлагыг гартаа авч чадав.

Харин З.Вуйн намайг нэгдүгээр үед хүнд цохилтоороо буулгаж авна гэсэн итгэлтэй байсан болохоор хоёрдугаар үеийн миний довтолгоо түүний хувьд санаандгүй зүйл болсон.

Түүнээс гадна монголын боксчин угсраа цохилтыг хөлийн ажиллагаатай тэгж хослуулж эзэмшсэн гэж мэдээгүй байсан болов уу. Тийм болохоор гуравдугаар үед туүний тоглолт суларч, надад ялалт байгуулах боломж гарсан.

Миний гайгүй тоглож байсан бүх тоглолт маань манай анхдагч үеийн боксчид, багш нарын ач тустай гарцаагүй холбоотой юм даа. 1969 он миний хувьд хоёр сайн тамирчинтай гар зөрүүлж, тэмцээний туршлага эзэмшихэд минь том сургууль болсон он юм.

- - -

— Улаанбаатар хотноо анх удаа ЗХУ, БНБАУ, БНПАУ, БНМАУ-ын баг тамирчид оролцсон олон улсын тэмцээн болж, би 60 кг-ийн жинд оролцлоо. Энэ тэмцээнд ЗХУ-ын спортын мастер, Сибирь-Алс дорнодын аварга Валерий Кондаковтай оноолт таарлаа.

Оросын боксын сургууль олон жилийн туршлагатай оросын мастерууд хир зэрэг тоглодгийг манайхан сайн мэднэ. Үнэхээр ч хурц ширүүн тоглолттой тамирчин байв Бид хоёр гурван үеийн турш ширүүн өрсөлдөж би оноогоор хожсон юм.

Гэтэл Зөвлөлт Буриадын нийслэлд болдог “Байгаль” сэтгүүлийн нэрэмжит Бүх холбоотын нээлттэй тэмцээд В.Кондаковтай дахин учраа таарав. Энэ удаад харьцангуй тайван, тооцоотой тоглолоо. Тоглолтын нэгдүгээр үед би түүнд ойртож зууралдалгүй, зайнаас тоглохдоо мөн л хөл дээрээ сайн ажиллаж, оноо алдалгүй тоглож, түүнийг өөрийнх нь зайнд бараг оруулсангүй.

Хоёрдугаар үе гэхэд би түүний тоглолтын арг барилыг мэдэрч давуу байдалтай тоглосон, төгсгөлийн үед мөн угсраа цохилтоор довтлон оноогоо нэмэн түүнийг нутгийнх нь дэвжээн дээр ялсан юм.

Монголын боксчдын оролцсон энэ үеийн тэмцээнээс томоохон нь Улаанбаатарт анх удаагаа зохиогдсон ах дүү орнуудын олон улсын тэмцээн юм.

1969 онд анх удаагаа манай оронд зохиогдсон эн тэмцээнд манайхаас Р.Пүрэв, Р.Барс, Х.Алтанхуяг Б.Ганбат, С.Алтангэрэл нарын тамирчид алтан медаль хүртсэн юм.

Ийнхүү манай тамирчид богино хугацаанд өсөн төлөвшиж, тив, дэлхий, олон улсын тэмцээний дэвжээнд амжилттай өрсөлдөх хүч техник, ур чадварын сургуульд идэвхтэй суралцаж байлаа.

GD Star Rating
loading...
Рингэнд мөнхөрсөн залуу нас (5-р хэсэг), 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. bayartsetseg says:

    mangar

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: