loading...
Дэлхийн түүхэн дэх гээд гарчигаа өгчихлөө. Буруудахгүй байх аа. Тэр өөрийн тогтоосон 9,72 гэдэг рекордоо 9,69 болголоо. Орохдоо зүгээр ч ороогүй. Сүүлийн 10 метр бараг гүйлгүй ороод дээд амжилтаа тогтоочихов. Гайхалтай.
Дэлхийн аваргын хэргэмийг эзэмшигч Тайсон Гэй урьдчилсан уралдаанаас хасагдаж “онигоо” болсон. Ингэснээр Ямайкын хоёр хоорондоо өрсөлдөх нь тодорхой болсон юм. Олон хүний хараа Усайн Болт болон Асафа Пауэлл нарын зүг чиглэж байсан гэхэд болно. Харин Усайн Болт 200 метрийн гүйгч шиг тасарч барианд орсны дараа Ричард Томпсон орсон. Харин гутгаар байранд Тайсоны гэмийг цайруулах зорилготой Уолтер Дикс орсон юм. Асафад алт байтугай медаль ч байдаггүй ээ.
loading...



