loading...
Гавъяат тамирчин Ц. Энхжаргал эхний тойрогтоо Афины олимпийн аварга Украины бөх Ирини Мерлинитэй учраа таарч барилдсан ч эхний үедээ цэвэр ялагдлаа. Чөлөөт бөхийн оноолтын систем нь жүдотой төстэй бөгөөд аваргын төлөө барилдахаар шалгарсан хүнд ялагдагсад торгуулийн тойрогт барилдах эрхтэй болдог. Манай бөхийг ялсан Ирини Японы нэрт бөх Чихару Ичод хожигдсоноор Ц.Энхжаргал тэмцээнээ өндөрлөв. Ирини 4 жилийн өмнө Японы бөхийг хожиж алтан медаль авч байсан билээ.
55 кг-ын жинд ОУХМ Н.Отгонжаргал мөн л хатуу сугалж, Афины олимпийн мөнгөн медальт, Канадын бөх Тоня Вирбектэй таарав. Т.Вирбек манай бөхийг 2 үед давамгайлж, 3:0, 4:0-ээр ялж, нийлбэрээр 2:0-ээр хожлоо. Гэвч Канад бөх дараагийн даваанд Японы босоо бөх, олимп, дэлхийн аварга Саори Ёшидад ялагдсанаар манай Отгоо үзэгчдийн суудалд шилжлээ.
Маргааш тэмцээний 63 кг-ын жинд Бадрахын Одончимэг эхний тойрогт дэлхийн аваргын мөнгөн медальт Хятадын бөх Шю Хайянтай барилдах бөгөөд түүнийг ялбал Унгарын Мариана Састин, Канадын Мартин Дюгрениер нарын хожсонтой хүч үзнэ.
Эрэгтэй бөхчүүдийн тэмцээн 19-нд эхэлнэ.
loading...



