Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бээжин 2008 » Азгүйгийн азгүй

GD Star Rating
loading...

2004 оны Афины олимпийн наадмын эрэгтэйчүүдийн урт бууны 3 байрлалаас буудах 50 метрийн төрөлд АНУ-ын тамирчин Мэттью Эммонс  шигшээ буудлагын сүүлийн буудлагын өмнө алтан медаль бараг л зүүгээд байлаа. Сүүлийн буудлагадаа 7.2 оноход л олимпийн аварга болох байсан юм. Өндөр зэрэглэлийн тамирчинд 7.2 ононо гэдэг тийм ч хэцүү биш. Гэвч мань хүн сүүлчийн буудлагаараа 1 ч оноо авч чадсангүй. Өөрийнхөө буудах ёстой бай руу биш, хажуудах бай руу нь буудах нь тэр. Ингээд Мэттью уг төрөлдөө олимпийн аварга болох нь битгий хэл медаль ч үгүй хоцрох нь тэр. Гэхдээ 50 метрийн хэвтээ урт бууны төрөлдөө алтан медаль авсан байсан нь сэтгэлийг нь бага ч гэсэн тайтгаруулсан байх.

Тэгвэл 4 жилийн дараа буюу энэ өдрүүдэд Бээжин хотод болж байгаа олимпийн наадмын буудлагын төрөлд Мэттью Эммонс амжилттай оролцож, 50 метрийн хэвтээ буудлагад мөнгөн медаль хүртээд байсан юм. Гэхдээ үүнээс илүүтэйгээр өмнөх олимпийн наадамд азгүйтэж, гарцаагүй алтан медалиа алдсан төрөлдөө даагаа нэхэн аварга болохыг юу юунаас илүүтэйгээр хүсч байсан нь тодорхой.

Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн урт бууны 3 байрлалаас буудах 50 метрийн төрлийн шигшээ тэмцээн өнөөдөр болоход Мэттью урьдчилсан буудлагад амжилттай буудан шигшээ буудлагад бүүр ч сайн буудаж сүүлийн буудлагын өмнө удаах байранд яваа Украйны Юрий Сухоруковоос даруй 3.3 оноогоор илүү байлаа. 4 жилийн өмнө ийм байдалтай байхдаа харамсалтайгаар алтан медалийг атгаад алдаж байсан. Тэгвэл энэ удаа тийм түүх давтагдахгүй гэдэгт олон хүн итгэж байлаа. Гэвч юу болох нь энэ вэ? Өөрийнхөө байг буудсан ч дэндүү муу буюу ердөө 4.4 гэсэн оноо. Буудлагын тэмцээн болсон ордон тэр даяар дүүрэн шуугиан. Ийм азгүй зүйл гэж байх уу? Тэр тусмаа 2 олимп дараалан ингэж алтан медалиа алдах ч гэж. 7 оноо авахад л хангалттай байсан юмсан. Үнэхээр азгүй гэхэд дэндүү азгүй.

Урт буу. 3 байрлалаас буудах 50 метр

1. Цю Зянь – БНХАУ   1272,5
2. Юрий Сухоруков -  Украин  1272,4
3. Раймонд Дебевец -  Словен  1271,7
4. Мэтью Эммонс – АНУ   1270,3

GD Star Rating
loading...
Азгүйгийн азгүй, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Super azgui gardaa.. Unuudur bur neg shoolj uzleeshd. haha

    GD Star Rating
    loading...
  2. Аагий says:

    Арай л дэндүү азгүй. Бай нь хөдөлөөгүй л юм байх даа. Бүр гайхаад тэгж хардаад байгаа шт ээ.

    GD Star Rating
    loading...
  3. Hantulga says:

    арчаагүй

    GD Star Rating
    loading...
  4. AnR says:

    hoorhii alt awah todorhoi gedgee medeed hoorchdiin blgui dee haha

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: